Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Унаач хүүхдийг 100 мянга буюу түүнээс дээш төгрөгөөр даатгана


Монгол Улсын хэмжээнд 7000 гаруй унаач хүүхэд байгаа гэсэн судалгаа гарчээ. Тэдний эрүүл мэндийг гэнэтийн эрсдэлээс хамгаалах зорилгоор Санхүүгийн зохицуулах хорооноос даатгалын 11 компанид эрх олгоод байна. 

Тодруулбал,Монголын морин спорт уяачдын холбоо, Санхүүгийн зохицуулах хороо, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, даатгалын компаниуд хамтран даатгуулагчийн хураамжийг хамгийн доод тал нь 100 мянган төгрөг, нөхөн олговор нь 20 сая төгрөг болон түүнээс дээш байхаар тохиролцжээ.

"Практикал даатгал" компанийн банкны зуучлалын менежер Т.Сүх-Очир “Даатгалын салбарт хурдан морины унаач хүүхдийг эрүүл мэндийн тусгай даатгалд хамруулан авч үздэг. Харин тухайн даатгалыг эмчлэгч эмчийн дүгнэлт дээр үндэслэнэ. Эмчлүүлэгч хөдөө орон нутгаас ирэх бол эмчийн магадлагаа, тээврийн зардлыг нь даатгалдаа багтаана гэж ойлгож болно. Одоогоор манай компанид 500 гаруй хүүхэд даатгалтай байгаа. Даатгалын хураамжийг 100 мянган төгрөгөөр тогтох юм бол компаниас 20 сая төгрөгийн нөхөн олговор олгох боломж бүрдэнэ. Компаниуд ашиг олох гэхээсээ илүү бүгд оролцож эрүүл мэндээрээ хохирсон хүүхдүүдэд өндөр нөхөн олговор олгох нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хийж буй нэг том үйл юм. Хэрвээ даатгалын хураамж бага дүнтэй байвал нөхөн олговор нь бага байна. Даатгуулсан хүүхэд зөвхөн хурдан морь унаж эрсдэхдээ биш бүтэн жилийн хугацаанд ямар нэг эрсдэлээс хамгаалуулна гэж ойлгох хэрэгтэй” гэсэн юм.

ММСУХ-ны ажлын албаны дарга Б.Батбаатар “Унаач хүүхдийг хамгаалах асуудал бол холбоо, уяач хэн бүхний хувьд нэн тэргүүний зорилго байх болно. Бид даатгалын компаниудад хүүхэд даатгаж буй бүх процессыг ил тод болгох шаардлагыг хүргүүлсэн. Улсын хэмжээнд нийт хэчнээн хүүхэд даатгуулж байгаа, нөхөн төлбөрөө авч чадаж байгаа эсэх дээр мэргэжлийн байгууллагын үүднээс хяналт тавьж ажиллана” гэв.

Мөн "Монголын морин спорт, уяачдын холбоо"-ноос унаач хүүхдүүдийг даатгалд идэвхтэй хамруулахыг уяачдад уриалж, тус даатгалыг "албан" болгох талаар холбогдох байгууллагуудтай санал солилцож байгаа ажээ.

                                                                                                                                        Бэлтгэсэн:Л.Сайнбаяр

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
2
2024.04.19
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
3
2024.04.19
Энэ жилийн наадмыг Ц.Батнайрамдал 2.9 тэрбумаар найруулна
санал болгох
1
20 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
3 өдрийн өмнө
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.