Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Үнэгүй үйлчлүүлэх боломжтой “УБ-Гудамжны номын сан”-тай боллоо


Өнгөрсөн амралтын өдөр Улаанбаатар хотод нэгэн сайхан үйл явдал боллоо. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 120 мянгатын цэцэрлэгт хүрээлэнд “УБ-Гудамжны номын сан”-г байршуулсан юм. Нийслэл хотдоо гудамжны номын сан байгуулах санаачилгыг орчуулагч Т.Тара гаргажээ. 

Тэрбээр энэ оны эхээр Франц улсад явж байхдаа улаан бүхээгтэй гудамжны номын санг хараад Монголдоо ч хэрэгжүүлэх боломжтой гэж үзсэн байна.

ЗурагТайлбар








Зөвхөн номын сангийн үнэмлэхтэй эсвэл, мөнгөтэй хүн ном авч уншдаг байдлыг халахын тулд “УБ-Гудамжны номын сан”-г байгуулсан юм. Номын санг юугаар ч хийж, байрлуулах боломжтой бөгөөд хамгийн гол нь иргэд сайн дураараа хайрцагт ном цуглуулж, олон нийтийн газруудад үнэ төлбөргүй унших боломжтой болгох юм байна. Түүнчлэн хүмүүсийн уншиж дууссан номыг солилцуулах, гудамжны номын сангийн соёлыг Монголдоо нэвтрүүлж, цагаа зөв боловсон өнгөрүүлж сурах, номд дуртай болоход нь тодорхой хэмжээгээр туслах зорилготой сайн дурын төсөл юм.

“УБ-Гудамжны номын сан” нь дараах дүрэмтэй:

  • •Та номоо газар дээр нь уншаад, буцаагаад хийх юм уу, түр зээлж, эсвэл өөр номоор сольж авч болно.
    •“УБ – Гудамжны номын сан” нь танд зориулсан үнэгүй үйлчилгээ, номууд нь өгөөмөр сэтгэлтний хандив тул арилжааны зорилгоор бүү аваарай.
    •Хайрцаг эвдэрч гэмтсэн байвал та өөриймсгөөр засаж сэлбээрэй.  
    •Зөвхөн ном, сурах бичиг, сонин сэтгүүл байрлуулна. Аливаа сурталчилгааны гарын авлага хайрцагт байрлуулсан байвал гаргаж тавиарай.
    •Та ашигладаггүй, бусдад хандивлах боломжтой номоо байрлуулж, эсвэл сольж авч болно.
    •Шинэ ном нэмэх бол та: “Хандивын ном тул арилжааны зорилгоор бүү ашиглаарай. УБ - Гудамжны номын сан фэйсбүүк бүлгэм.” гэсэн зааврыг номынхоо хавтасны дотор болон зарим хуудас дээр бичээрэй.
    •Та “УБ - Гудамжны номын сангийн номыг бусдаас худалдаж авахгүй байж, бидний боловсролын санаачилгыг дэмжээрэй.
    •Санал, хүсэлт байвал “УБ-Гудамжны номын сан” фэйсбүүк бүлгэмтэй холбогдоорой.

Цаашид Улаанбаатарын аль ч дүүрэг, хороонд амьдардаг хүн санаачилгаараа “УБ – Гудамжны номын сан”-г байгуулах боломжтой аж. Түүнчлэн илүү дэлгэрэнгүй мэдээллийг “УБ-Гудамжны номын сан/UB-Street library” фэйсбүүк группээс аваарай.  

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.18
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
2
2024.04.17
Хаврын урт өдрүүдийг үр дүнтэй давж гарахад тань туслах АРВАН шинэ ном
3
2024.04.17
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
санал болгох
1
2 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Өчигдөр
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Өчигдөр
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
0
14
0
0
0
1
1

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Oyunsuren 2019.06.12 66.181.161.9

Shn zuil hiisen bna

0 Хариулах


aluurchin pechko 2019.06.11 202.9.42.92

bayarlalaa uneheer zagatnasan gazar maajsan uildel bn ty world goverment

0 Хариулах


Зочин 2019.06.10 66.181.165.46

za heden nom, huuhdiin setguuluud baigaagaa avaachij hiie de

0 Хариулах