UBLife Logo
Дэлхий

Унтсаныхаа төлөө цалин авах боломжтой ажлын байр зарлагджээ

Ub.life
Ub.life
Унтсаныхаа төлөө цалин авах боломжтой ажлын байр зарлагджээ

Хамгийн дуртай зүйлээ хийгээд цалин авах боломжтой ажил гэвэл таны толгойд юу орж ирэх вэ? Видео тоглоомын туршилтад оролцох, хоол амтлах, аялах эсвэл бүр унтах ч байж болно. 

Тэгвэл ухаалаг матрасс үйлдвэрлэгч 'Mattress firm' сонирхолтой хөтөлбөр зарлаад байна. Тэд шинээр гаргасан ороо туршихын тулд “Snoozetern” гэх хагас цагийн, цалинтай ажилд хүмүүсийг шалгаруулж байгаа аж. Уг ажлын байранд шалгарсан хүн тавдугаар сарын дундаас эхлэн Техас мужийн Хьюстон хотод байрлаж, долоо хоногт 30 цаг ажиллах гэнэ. 

Түүнчлэн унтахаас гадна өөрийгөө сошиал медиа багийн нэг гишүүн болсон гэж бодох хэрэгтэй гэжээ. Учир нь тэд шинэ орон дээр унтаж үзэхэд төрсөн сэтгэгдэл, өөрийн нойрсох дадал хэвшлийнхээ талаар ярьж компанийн сошиал платформд байршуулах юм байна.

Ажлын байранд тавигдах шаардлагаас дурдвал:

  • Өдрийн аль ч цагт дугхийх чадвартай

  • Унтаж, амрахад бүхнээс илүү дуртай

  • Нойр авахын ач холбогдол, энэ нь бидний хэрхэн нөлөөлдгийг мэддэг

  • Хэрэглэгчдийн сонирхолыг татах сошиал контент хийх чин хүсэлтэй

  • Final Cut Pro, Adobe Spark зэрэг програм ашиглан богино хэмжээний видео эвлүүлэг хийх чадвартай гэжээ. 

'Mattress firm' компани сонирхолтой байдлаар бүтээгдэхүүнээ сурталчилах, хэрэглэгчдэд өөрт тохирсон ороо сонгоход туслах зорилготой ийм ажлын байрыг улирал тутам зарладаг юм байна. 

Эх сурвалж: Bustle

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
10
18
0
0
1
1
2

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.