Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Өнөөдрийн зурвас: Чишш, сэтгүүл шилжих мөч...


Яг одоо миний юу сонсож байгааг хэн ч мэдэхгүй. Яагаад гэвэл хэн ч асуухгүй.

Хэвлэх үйлдвэр рүү сэтгүүл шилжихийн өмнөх мөчийн зураг. Өчигдрийн өдийд ширээ болгонд шахам хөглөрч байсан дардсууд нэг хүний гарт эмхлэгджээ. Эхлээд ганц хуудас байсан төлөвлөгөө зуун нүүр сэтгүүл болох үйл явц хоёр долоо хоногийн дотор манай редакцыг бужигнуулна. Хүн бүр сэдвээ аваад маш их чимээ шуугиан, өрнөл хөдөлгөөнтэйгөөр бясалгах энэ өдрүүдийг хэн хэрхэн туулж байгаа нь надад нэгэн гоё жүжиг үзэх шиг зугаатай санагддаг. Энэ удаа сэтгүүлийнхээ нүүрэнд зориулсан зургаа өнгийн утсаар хатгаж чимэглэсэн нь надад гоё дурсамж болж үлдэх байх аа. Үүнээс цааш хэчнээн ч коверт гайхаж хоцрохдоо би үргэлж бэлэн байх болно.   

Дардсаас дардаст цэмцийж эмхлэгдсэн сүүлчийн дардаст одоо хэн ч гар хүрэхээргүй нягтлагдсан байтал эцэст нь илгээх товч дарахаас цааргалсан эрхлэгч дизайнерын хажуугаас холдохгүй дэлгэц рүү гөлрөн суух юм. Түүнийг ямар нэг шийдэл “шаналган” гацааж орхиж дээ, янз нь. Өөдөөс тулгаж тавьсан ширээнээ болж буй үйл явдал. Ганц нэг зургийн сонголт таалагдахгүй байгааг нь өчигдрийн өрөлтөөс үлдсэн ярианаас өлгөж таавал ядах юмгүй ч ёстой чөтгөр бүү мэд. Ийм үед бүгд ямар нэг хүлээлтэд эргэлддэг нь сэтгүүл яг хэвлэх рүү шилжих хормоос өмнөх мөчүүдийг тодорхойлно. Хэн ч чанга ярихгүй, хэн ч инээхгүй, хэн ч маргааш хэрхэх талаар яриа өдөхгүй. Тэгсэн мөртлөө мэлийсэн анир гүмд бас автахгүй, хэнэггүй царайлах мөртлөө зөвхөн илгээх товч дарах гэж байгаа эрхлэгчийг бүгд харцаараа тойрно. 

Энэ уур амьсгалд би дурладаг. Энэ хүртэл үзэн ядах, жаргах олон янзын мэдрэмжид хөглөгддөг ч эцэст нь ирдэг энэ мөчийн төлөө би ажилладаг. Эрхлэгч илгээх товч дарахыг дизайнерт зөвшөөрөх хүртэлх энэ мөчид би чихэвчээ зүүгээд энэ бүхэн надад огт хамаагүй мэт худлаа царай гаргачихаад дуу сонсож сууна. “Та яг одоо ямар дуу сонсож байна” гэж хэн нь ч надаас асуухгүй. Яагаад гэвэл тэд ч бас яг над шиг тэр товч дарагдахыг аз жаргалтайгаар хүлээж байгаа юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.03.18
Өнөөдрийн зурвас: Шинель
2
2024.01.10
Өнөөдрийн зурвас: Арван жилийн дараа уулзъя!
3
2023.07.04
Өнөөдрийн зурвас: Ээжид нь чамд өгөх юу ч байхгүй
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
12
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.