Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Өнөөдрийн зурвас: Дипломат албыг дамжаа болгохоо зогсоо!

Монгол дахь хар тамхины сүлжээг манай улсын хуулийн болон улс төр, дипломат салбарынхнаар бүрдүүлсэн хэрэг биш байгаа?


“Жинхэнэ дипломатч дипломатчийн гэр бүлд хүмүүждэг” гэх хэлц үг социализмын үед сэхээтнүүдийн дунд яригддаг байв. Дипломатчийн гэр бүлээс гаралгүй ч сурлага, хүмүүжлээрээ онцгой залуус малчны хотоос хүртэл энэ албанд бэлтгэгдэж өөрийнхөө замыг дурайлгасан нь ч олон. Эх орон хамгийн шилдэг охид хөвгүүдээ төрийнхөө өмнөөс өгүүлэх хэл, харах нүд, мэдрэх цэг болгон дипломат албанд илгээдэг байлаа. 

Тухайн үеийн Гадаад явдлын яамны хаалгыг татан тусгай алба хаах боломж дипломатчийн хүүхдүүдэд олноор тохиож, Монголд удам залгасан дипломатч төрсөн нь цөөнгүй бий. БНМАУ-ын хувьд хязгаарлагдмал гадаад харилцаатай байсан ч гэлээ гуравдагч орны хэлээр чөлөөтэй ярих эцэг эхийн дэргэд, тэднийхээ томилогдсон алс оронд хүүхэд ахуй насаа өнгөрөөх, хар багаасаа л дипломат корпусын салшгүй хэсэг болж, дипломат зан заншилд суралцах, харь соёлтой танилцах боломж дипломатчийн хүүхдүүдэд тохиодог тул энэ алба удам дамжихад гайхах, хялайх шалтгаан тун бага байлаа. 30 жилийн өмнө бидний улсаараа алхан орсон шинэ цаг үеийг хүртэлх үе үеийн дипломатч нар Монголын түүхэнд гавьяагаа чангаар хашгирдаггүй хамгийн чимээгүй эх орончид байсныг тусгаар тогтнол, хил хязгаар, хэл соёл маань гэрчлэх буй за.  

Өнөө жил 108 жилийн ойгоо тэмдэглэж буй Монголын дипломат алба юу болж хувирав? Эх орончдын бүтээсэн үүх түүхийг залгамжлагчдын өнөөгийн дүр төрх яагаад ийн доройтов? Үүнд Турк дэх консулын тэргэнд 70 кг героин хийж Чехээс Герман руу илгээсэн хар тамхины мафиуд огт хамаагүй. Харин манай эх орны шинэ цагийн улстөрчид буруутай. 

Гадаад хэргийн яаманд яагаад ч юм бидний зурагтаар үздэг улстөрчдийн залуугийн төрхийг санагдуулам хүмүүс цөөнгүй ажилладаг нь надад маш инээдэмтэй санагддаг. Яг л ургийн баяр тэмдэглэхээр цугласан мэт, түүнтэй ч, үүнтэй ч адилхан царайнууд. Эсвэл “Яг түүн шиг” шоу үзээд ч байх шиг. Өндөр зиндааны тэдгээр хамаатнууд үнэхээр мэргэшсэн, өндөр ур чадвартай, эх орныхоо төлөө ажиллах чин зүрхтэй охид, хөвгүүд байхыг үгүйсгэх нь балмад явдал боловч эцэг эх, ах эгч нь УИХ-ын гишүүн, эсвэл гишүүн асан бишийн улмаас жинхэнэ дипломатч болох ирээдүйтэй залуус Га яамны гадна талд гашуунаар хоцордог нь үнэн. 

Улс төрийн сонгуулийн дүнгээр томилогдож ирсэн сайд намынхаа нөлөөгөөр, найз нөхдийн хамаарлаар боловсон хүчнийг хайр найргүй сэлгэдэг явдал Монгол Улсын төрийн албаны эмгэнэл болсоор удсан нь төрийн тусгай статустай ГХЯ-ыг ч тахир татуу үлдээжээ. Ганцхан жишээ дурдахад, манай түүхэн их хөрш, онцгой харилцаа бүхий ОХУ-тай дээд хэмжээний уулзалт, хэлэлцээнд орчуулах, бичиг баримт үйлдэх чадвартай мэргэжилтэн ГХЯ-нд дутагдаж байгаад албаны хүмүүс халагласаар олон жил болж байна. Шинээр ирсэн мэрэгжилтнийг сургаж, дадлагажуулж сая найдаж болох дөр суумагц дараагийн Засгийн газар байгуулагдан, дахиад л хэн нэгний хамаарал бүхий этгээд түр дадлагажигчаар ирдэг тул ГХЯ улстөрчдийн хамаатан саднуудад зориулсан гадаад харилцааны мэргэжилтэн бэлтгэх дамжаа болон хувирсан байна. 

Сайдаар нь мэргэжлийн хүн томилж нүд хуурлаа ч улстөрчид тэр сайдыг дипломат албандаа үнэнч ажиллах боломжоор нь хангадаг гэж санана уу. ГХЯ-ны дотоод мэргэжлийн, хэвийн үйл ажиллагаанд гаднаас нь улс төрийн тогтворгүй байдал ийн нөлөөлж, томилгоо, хүний нөөцийн бодлого дахь өндөр, дээд хэмжүүрийг сүйтгэж байхад олон улсын хар тамхины сүлжээ дэл сул ажилтнуудыг нь атгандаа оруулахад харин ч тун хялбар байх нь дамжиггүй. Төрийн түшээд өөрсдөө эрхэмсэг орших учиртай дипломат албаныхаа дархлааг хүндэтгэхгүй, хувийн зорилгоор ашиглаж байхад хүний гэмтнүүд эмээх бүү хэл элэг барих нь аргагүй ээ. 

70 кг хар тамхи тээвэрлэсэн анхны дипломатч олон улсын харилцааны түүхэнд Монгол Улсаар овоглолоо. Тэрхүү дипломатч Монгол Улсын тагнуулын байгууллагад алба хааж байсан туршлагатай хүн бөгөөд томоохон шүүгчийн хүү гэдэг нь анхаарал татна. Хар тамхины хэрэгт өмнө нь нэр холбогдсон олон залуугийн эцэг эх хуульч байсан, ял зэмгүй хоцорсон нь санамсаргүй явдал биш мэт. Монгол дахь хар тамхины сүлжээг манай улсын хуулийн болон улс төр, дипломат салбарынхнаар бүрдүүлсэн хэрэг биш байгаа? Дипломат албаа хамаатан садны дамжаа болгосны хар гай үүгээр дуусахгүй болов уу.       

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.03.18
Өнөөдрийн зурвас: Шинель
2
2024.01.10
Өнөөдрийн зурвас: Арван жилийн дараа уулзъя!
3
2023.07.04
Өнөөдрийн зурвас: Ээжид нь чамд өгөх юу ч байхгүй
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Шихи Хутаг 2019.06.25 202.179.24.60

Ганц Гадаад яам биш. Төрийн гэх бүх яам, газруудын ажилтнуудын мэдлэг дорой болсон нь үнэн. дандаа шахааны, ардаа "хамгаалалттай" нөхөд. Ялангуяа гадаад харилцааны салбарт ажиллаж байгаа нөхдүүдийн ажлын туршлага нимгэн, мэдлэг тун тааруухан байгааг УБ дахь гадаадын ЭСЯ-ны хүмүүс халаглаж ярьдаг нь нууц биш.

0 Хариулах


Равсал панз 2019.06.08 64.119.24.44

Нэг бол арын хаалга сайтай, нэг бол ТЕГ-т бууны нохой хийж байгаа хүмүүс дипломат албаар шагнуулдаг юм даа.

0 Хариулах


Зочин 2019.06.08 112.72.11.115

ѳѳр олон байгаа биз ээ

0 Хариулах