Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Өнөөдрийн зурвас: Хавар бичсэн зүрхний зураг

Үдэш оройхон тогоон дээрх хоол болж, айлын ээж хөвгүүдээ дуудахад би бас араас нь чавхадмаар, юу ч хамаагүй горьдмоор, өөрийнхөө ээжийг тэсэхүйеэ бэрх санана.


Саяхан л утаанд уусан зүүрмэглэж байсан уйт хорооллын дээгүүр шувууд хаанаас ч юм ганганалдан ирж, сүрэг сүргээрээ наранд ээхээр шонгийн утаснаа дэрхийн буухад харин хүмүүс тэдний ирсэн холын зүгт аялал мөрөөснө. 

Өвөлжин ханиаднаас, утаанаас, бохироос зугтаалган гэрт хашигдсан хүүхдүүд гадаа шуугин наадах нь ямар жаргалтай, тааваараа. Хөвгүүдийн өшиглөсөн бөмбөг охидын яриан дунд санаандгүй пидхийн унахад нөгөөдүүл яг энэ мөчийг л хүлээж байсан мэт аальгүй хонгор дуугаар тасхийн шаагилдахыг нь ээ. Хэзээ ч билээ, би ч бас эдэн дунд сайран хацарлачихаад ичих ч үгүй хөвгүүдтэй зарга хийж, уралцаж уйлалдаж явсан биш бил үү. Хавар болохоор хүүхэд насаа дурсдаг нь хүний л ёс юм даа. Үдэш оройхон тогоон дээрх хоол болж, айлын ээж хөвгүүдээ дуудахад би бас араас нь чавхадмаар, юу ч хамаагүй горьдмоор, өөрийнхөө ээжийг тэсэхүйеэ бэрх санана.

Удахгүй шинэ байшин баригдах хашаанаас харуул хангинах, хадаас хадах чимээ хэдэн гудамж дамнан цуурайтах гоё. Хаврын нарнаа хаалгаа дэлгэчихээд хөгшчүүд нь хөзөр тавин, даалуу шажигнуулан хөхрөлдөн суугаа айлын аз жаргалд би дуртай. Хашааных нь завсраар хармаар. Насны эрхэнд шуугдсан бие хаандаа багтамгүй цог заль гялалзуулан хөөрөх хөгшин хөвөөдийг харахлаар тоглож наргих дуртай ч тэр бүр тэгж чадаагүй байх вий хэмээн өрөвдөн бодогддог аавыг минь санагдуулдаг. 

Залуухан хосын цонхоор шинэ цагийн хит хавиар нэг хангинан тэд лав үнсэлцэж, эсвэл бүжиглэж байна уу гэмээр нууцлаг эгшин эгшиглэх ямар гоё. Янаг амрагийн сэтгэлд яасан залуу байснаа бодохоор шалавхан харьж, хар нүдэндээ эрхэлмээр. Олоон жилийн өмнө хэн хүнд гомдсон, цөхөрсөн бүх дурсамжаа харих замдаа хувиргаад, хаа хамаагүй хов зөөн хошуугаа унжуулан ордог юм бил үү.   

Өнгөрсөн өдрүүдэд тувт л бороо хүлээсэн байтал цас орж, орсон нь даруй хайлж түүний чийгээр нялх өвс газраас өндийн сугарчээ. Бургас модод мөчрөөсөө дээлийн товч шиг бөндгөр гэрүүд үүсгэсэн нь тун удахгүй навч болж ярахын тэмдэг. Энэ хорвоод хавар болж, зун наашлахад сэтгэл гэсгээн гэгэлзүүлэх хувилгаан адил шидэт зүйлс юутай олон бэ. Яг одоо эмнэлэгт очоод зүрхний соронзон бичүүлбэл... 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.03.18
Өнөөдрийн зурвас: Шинель
2
2024.01.10
Өнөөдрийн зурвас: Арван жилийн дараа уулзъя!
3
2023.07.04
Өнөөдрийн зурвас: Ээжид нь чамд өгөх юу ч байхгүй
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
10
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.