Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Өнөөдрийн зурвас: Намар үдшийн борооноор...

Цуваа өмсөөд гараарай.


Бүүдгэр тэнгэрээс гудамжинд хүйтэн саарал нилхийсэн ийм үдшээр өглөөхөн ундуй сундуй орхиод гарсан гэр, үүдэнд майжгий үлдээсэн улавч руугаа яарахаас өөр жаргал алга даа. Яг одоо Улаанбаатарт 19.00 цаг. Алба тарсны дараах зам дээрх түгжрэлийг туулах гэж бас нэг ажил удна аа. Баасан гариг хэдий ч маргааш бүх нийтээр ажиллах тул зам зуур өөр тийш саатах санаагүй харьцгааж яваа биз дээ, таминь. 

Ганцаараа хүн гиюүрсхийн гэр рүүгээ яаралгүй алхахад зам ямар хурдан хорогддогийг анзаарч амжина. Өөрөөс нь өөр хүнгүй угтах гэрт бугуйнаасаа цагаа мултлах чимээ хүртэл чанга сонсогддогоос залхана. 19.15 цаг. Гадаа бороо зөөлөн шивэрч эхэллээ. Тэнгэр ч дуугарч байх шиг. Харж, бодож явдаг түүн рүүгээ шал дэмий юм асуугаад ч бол зурвас бичин хоргоож л байг. Тэр ч бас цонх уйлуулах бороонд уйтгарлан суухыг хүснэ гэж үү. Шинэ жилийн үдэш цантай цонхны цаана хоёулаа болоод аваасай билээ.

Түгжээ арилж, хөдөлгөөн татран хотын нуруу амсхийх хүртэл хаа ч байсан юм. Энэ хооронд айлуудын гэрэл нэг нэгээр ассаар Улаанбаатар тэр чигтээ урт гэгчийн гоёмсог даашинзын шигтгээ шиг л гялтганаж орхидог үдэш нөмрөв. Цонх бүрийн цаана, тооно болгоны доор ээж, аав, эмээ, өвөө, хүү, охин зулайгаа нийлүүлэх шахам суугаад хооллож байгаагаар төсөөлөх би дуртай. 19.30 цаг. Хүүхдүүд гэрийн даалгавраа хийж, томчууд гайхал улстөрчдийн хэрэгт дурлахаар телевизийн удирдлага хэн хамгийн сүүлд хаана тавьсныг сураглах цаг яг мөн. Үндсэн хуулийн өөрчлөлтийн хувь заяанд өнөөдрийн хоёрдугаар хэлэлцүүлэг түлхүүр үйл явдал болсонтой иргэд одоо л дэлгэцээр танилцаж суугаа даа.   

19.40 цаг. Бороо ширүүсээд уналаа. Намар цагийн ийм үдшээр гэртээ л байх сайхан. Бүгд сайхан амраарай. Маргааш албатай шүү. Цуваа өмсөөд гараарай, сэрүү орчихжээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.03.18
Өнөөдрийн зурвас: Шинель
2
2024.01.10
Өнөөдрийн зурвас: Арван жилийн дараа уулзъя!
3
2023.07.04
Өнөөдрийн зурвас: Ээжид нь чамд өгөх юу ч байхгүй
санал болгох
1
23 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
9
0
2
0
0
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Өлзий 2019.09.25 203.91.115.40

Таны бичлэгийг унших гэж нэг л мэдэхэд хүлээдэг болчихож. Ойр ойрхон би ч бас сэтгэлээ баясгаж байвал сайхансан...

0 Хариулах


Санаа 2019.09.07 202.9.42.11

Сайхан бичдэг шүү Энхээ эгч минь <3

0 Хариулах