Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Өнөөдрийн зурвас: Танил биш танил танхилхан охин байлаа

Охин миний хажууд, заримдаа өөдөөс харсан сандалд, заримдаа тээр тэнд дүү нараа салхилуулна.


Охиноо өлгийдөж аваад өдрийн ихэнх цагт байрныхаа гадаах тоглоомын талбайд сүүдэр бараадан салхилсан нэгэн зун, түүний дараах бас нэгэн зун ер бусын үзэсгэлэнт охинтой олонтаа тааралдаж, таарах бүртээ хиртэй нүдээр ширвэмгүй цэвэрхэнээс цэвэрхэн төрснийг нь яг л уран зураг шимтэж байгаа мэт цоо ширтдэг байж билээ. Тэгэхэд тэр охин заримдаа миний хажууд, заримдаа өөдөөс харсан сандалд, заримдаа тээр тэнд дүү нараа хөтлөн салхилуулж явна.

Зургаан жилийн өмнөх явдал, одоо бол дурсамж юм даа. Охин хүүхэдтэй ямар ч ээж айлын сайхан охин харахаараа сэтгэл бахдан баясдаг юм билээ. “Охин минь ийм хөөрхөн зүс царай, ийм гоёмсог бие бялдартай болох болов уу. Үр минь ийм эелдэг, ийм энхрийхэн, ийм их баясгалантай, зөв сайхан болж төлөвшөөсэй” гээд л мөрөөдөн боддог шүү дээ. Тэр охиныг зуныхаа амралтаар гэртээ байж дүү нараа хардагт, 16-17 настай охидод анзаарагддаг шилжилтийн насны ихэрхүү зангүйд, дургүйцэж тээршаасан шинжгүй дүү нартайгаа хөөрхөн ярилцдагт нь эх хүний хувьд хайр хүрдэг байсан. Айлын сайхан охин үрийг ийнхүү хөндлөнгөөс ажигласан хоёр зуны дурсамж надад бий. 

Нэг удаа охин минь тоглоомоо шидлээд салдаггүй. Гэтэл өнөөх үзэсгэлэнт тэр тоолонд газраас авч өгөөд, авчирч өгөхдөө нэг бол толгой дээрээ тавьж, нэг бол ардаа нууж, нэг бол бөмбөг шиг дээш шидлэн бяцханыг минь хөгжөөж байсан дурсамж үлджээ. Орой ажил тарах үед үзэсгэлэнт сайхан охины ээж, аав хоёр тор дүүрэн хүнстэй харьж ирнэ. Охин хоёр жаахан дүүтэйгээ аав, ээжийнхээ өмнөөс гүйлдэн очоод бөөн инээд хөөр болон гэртээ орно. Гартаа гурван зайрмаг атгачихсан, хоёр дүү нь эгчийнхээ гар дахь руу цоройн дүүлж байсан ийм нэгэн зураг нүдэнд үлджээ. Саяхан манай цонхон доогуур торго шиг хархан үсээ намируулсаар алхаж зам дээр очихыг нь цонхоор харсан юм. Сувд шиг цав цагаахан түүнийг такси бариад хөдлөх хүртэл нь өөрийн эрхгүй зогтусан ширтэж билээ. Саяхан шүү дээ...  

Тэр охин одоо байхгүй болчихож. 22-хон настайдаа хорвоогоос явчихаж. “13 давхраас унаж амиа хорлосон байх”, “Найз залуу нь хардан цонхоор шидсэн” гэлцэх ярианы гол дүр тэр залуухан бүсгүй бол таван жилийн өмнө миний анх харсан тэр сайхан үр байж. Өчигдөр орцныхоо бүсгүйгээс үгүй болчихсоныг нь сонсоод гайхаш тасрав. Итгэхийн аргагүй муухай мэдээ байв. Урьд шөнө нойр ч хүрсэнгүй. Аар саарханаас өөр үг сольж үзсэн биш. Ядаж нэрийг нь ч асууж байсангүй. Юунд дуртай, дургүй, ямар сонирхолтой, хаана сурдаг, мөрөөдөл нь юу байсныг ч ярилцалгүй өнгөрсөн танил биш танил минь байлаа. Дэндүү хөөрхөн, танхилхан охин, цэцэг шиг турьхан гоо бүсгүй байлаа, тэр.

Хайр дурлалтай учрах, түүнтэйгээ хамтдаа байхын жаргалыг хэлж барахгүй ээ. Залуу сайхан насанд хайрлахгүй, дурлахгүй хүн ч гэж хэн байх билээ. Алдах, онох нь ч тоймгүй. Тэр охин, тэр залуу хоёрын хооронд ямархан хайр дурлал өрнөснийг шүүх эрх эцэг эхээс нь өөр хэнд ч байхгүй. Бие биедээ сэтгэл тэмүүлээд, босон суун бодогдоод байдаг тийм ариун нандиныг тэр хоёр ч бас мэдэрсэн учраас хамтын амьдрал эхлүүлсэн байх.

Өнгөнд дурлалаа, мөнгөнд боллоо л гэцгээж байна. Амьдрал хайраас гадна өнгө мөнгөнөө тогтдог гэдгийг нас биед хүрсэн бүх хүн мэднэ. Ганцхан хайрлаад л байвал болчихдог тийм ертөнцийг хүн төрөлхтөн харамсалтай нь бүтээсэнгүй, угаас бүтэшгүй зүйл л дээ. Эр хүн, эм хүний харилцан шүтэлцээ, байгалийн өгөгдөл, нийгмийн барилдлага гэж байдаг. Илүү хүчтэй, илүү хөрөнгөтэй байгаагийнхаа төлөө гаргаж болохгүй үг үйлдэл, авир араншин гэж бас бий. Хүний амьдрал адгуусынхаас үүгээрээ л ялгарна.  

Гайхаад, гайхаад барахгүй тааруухан явдлууд шил дарах нь юуных вэ. Хамтын амьдралын золиосонд хонгорхон залуу нас халуун амиа алдсан тохиолдлуудын гэрч нь та бид болсоор байна. Нэг нь шороонд булуулж, нөгөө нь шоронд хатах гэж хайрлаж дурладаггүй. Ингэж төгсгөнө гэж хэн ч эхлүүлдэггүй. Залуу хосын харилцаа цаашид үргэлжлэх ямар ч боломжгүй цаг ирдэг юм гэхэд хэн хэн нь сайн, муу талаа олж таньсан, өөрт тохирох, өөрөө нийцэж чадах хүнээ төсөөлсөн байдаггүй бил үү.  

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.03.18
Өнөөдрийн зурвас: Шинель
2
2024.01.10
Өнөөдрийн зурвас: Арван жилийн дараа уулзъя!
3
2023.07.04
Өнөөдрийн зурвас: Ээжид нь чамд өгөх юу ч байхгүй
санал болгох
1
20 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
1
1
2
397
10
2
10

Сэтгэгдэл бичих (56)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Woman 2019.04.23 66.181.161.97

Гадуур явахдаа хүртэл айдагшдээ, эрчүүдийн хажуугаар зөрөхдөө. Хаанаас бариад авчих бол яачих бол гэж эмээдэг. Хүний биед зөвшөөрөлгүй хүрнэ. Элдвээр хэлэх бол энүүхэнд, ийм байдал зүгээр л байдаг хэвийн зүйл юм шиг болсон харин сүүлийн үед энэ байдал гаарч зодох, араар тавих гээд л бүр аймшигтай болж байна. Үнэхээр МУ дайн дажингүй гэх боловч үнэндээ эмэгтэйчүүд, хүүхдүүдийн хувьд хамгийн ээлгүй, аяултай хот болсоор л байна

0 Хариулах


Зочин 2019.04.20 202.9.43.54

Taalagdlaa

0 Хариулах


Зочин 2019.04.20 103.229.123.235

Tgd gar ntr hureed bdag bol omno ni ygd salaaguin boldoo anh bol shan mongotei bi shan amidarna gj suugaad ywaandaa ene neg adguusdaa sn bolson bhoo emegtei hun hurdan dasj durladgin gsn tgd l chaawaas salj chdku oorchlogdno gd l ywsan bh huaa gar hurched l yaj uuchlal guij bsan boldoo ene adguus tgd l ngoo ohin ni negent l ijii aawdaa ene mi nohr boloh hun gd taniltsuultsan bolohoor terniigee helj chdku ysn ih tsohiulj deerelhulsniihe daraa stressddeg bsan boldoo emegtei hun ern ih orowchhon ymaa ter zangaasaa blod l ene muusaain nowshnuudiin gariinh n zugaa boloh ymdoo ene nowshiinh tsraig harj bi chdku l bhalda ghde hrwe hrwal chi ingj amidrahaar uheech amiig amiar oshoo dahiad hedn ohing alah gj bnda gj helehsen odo tgd l aygui l bol bayn tom taniltai aawtai hun zgr l ongoroh biz dee dra ni dahiad l ehner gd l doodohdoo zahiragdaad guine uneher emgenel fuckaaraa ergetsen horwoo ymaa

0 Хариулах


jagaa 2019.04.19 122.201.31.195

hairan saihan ohin shiitgeiin tultal n uguh heregtei ingeel multarj boldog geed iim vildel ih garj bnashdee .mgl erchvvd vnendee archaagvi vum daa ajil hiij chgvi huniig hairlaj medehgvi

0 Хариулах


Зочин 2019.04.19 66.181.161.104

uneheer ih haramsaj bna hairan saihan busgui uy tengiin maani hoorhon ohin bna husel moroodlooroo jiguurlej yawaa saihan nasan deere horwoog orhiloo huurhnuu mini taiwan noirsdoo

0 Хариулах


Зочин 2019.04.19 103.80.210.18

Hunii sain ni yvah ym daa

0 Хариулах


Zulaa 2019.04.19 103.229.122.237

Manai mongoliin erchuud uneheer novshiin yumaa neeree ehner huuhdee araar tavina iluu dutuu harna zodoj nudne, esvel ehnereeree tejeelgene. Yagaad iim balmad hertsgii huniig hairlah setgelgui hogiin novshnuud olshirood huuhduud emegteichuud hohirood bgan be. Huulia changalaad hariutslaga nemeed uguhiin orond 76 mal ni 2 ehnertei huuli batlah talaar yarij ntr yaj bid iim niigemd amidrah yum be zarim negen ornuudad ehner a ahiin tuld ajiltai orlogotoi mungu tuldug bh shalguurtai bhad manaid bol hamaagui bolohkv bol hayaal huuhdee unchruuleed uur hun dagaad yavchihna odoo bur alaad uuruu amia horloson bolgodog bolj. Uneheer bachimdaj bn

0 Хариулах


Зочин 2019.04.19 43.242.243.59

Үнэхээр үнэн!!!! Илүү дутуу харна!!!!! Зодож нүднэ хммммммм

0 Хариулах


Sainaa 2019.04.19 202.126.89.80

Vneheer heleh vg oldohgvi yum.hairan saihan hvnii vr.

0 Хариулах


Hnn 2019.04.19 202.126.89.46

Hvnii ohin vrsiig hairlaad ybj chdahgvi durakuud dvvg min orosod surj bhad niilsen zaluun ih zoddog bsan bgaan noilruu tolgoig ni hairtsi gj hel gd nuguuh min aigaad hvnii gazart aluulj magad gd hairtai gdg bsan bgaan gertee amraad irhed dagaastai aab eejdee helj chadahgvi nuutsaar manai hvnd heljiisen agaa namaig salgaad abaach zoddog tsergiin hvn bsandaa nuguu zaluun bvgd niilj gvvseer helj vzeltsseer bgaal salgaj absan tiim hugiin ymnuud hvnii ohin vriig hairlah bish zvgeer tejeeber nohoi aytai bailgah gdg ymnuudiig harhaar zebvv hvrehiin

0 Хариулах


zochin 2019.04.18 66.181.180.220

um ma ni bad mi hum 'hairan saihan ohin ene ulsad erdenet hunii amiig; hunii erhiig hamgaalah huuli ba u amid yavah batalgaa haana bainaa ; udam sudriig ni mash sain sudalj tanij ur huuheduudee hurimluulmaar um ba aav eejuud mini sain anhaarah heregtei um ba humuus mini ami nasaa bodooroi

0 Хариулах


Зочин 2019.04.18 66.181.182.83

Анх нөхөртэй гээ гэрээ маягын тохиролцоо хийж нэг гэрт орж байлаа 1.За хамт 2 жил амьдарч байж батлуулна 3 жил болж байж хүүхэдтэй болно Өө таарч тохирохгүй байвал хэрүүл уруул гүй хэн хэнийгээ муу муухай хэлэхгүй гоёо салнаа гэж тохирсон.Сайдаж муудаж л байлаа хүний л амьдрал хойно.Батлуулаачгүй байж хардах гар хүрэх даварчихсан залуус байх юм

0 Хариулах


nara nara 2019.04.18 66.181.161.59

Тэр найз нөхөд нь зураг баримтийг аавд нь яагаад урд нь өгөөгүй юум бэ хэрэв аав нь мэдсэн бол арга хэмжээ авах л байсан Хөршийн холбоо гээд л байдаг найз нөхөд нь арга хэмжээ авж сайн хэлж ойлгуулсан бол энэ сайхан охин амь насаа алдаа ч уу үгүй ч үү

2 Хариулах


zochin 2019.04.18 150.129.141.40

Manai nz zaluu ch bas nmg booj unagaad zoddog araar tavilaa gj harddag eej aav deeree ochood irehed haaguur hentei araar taviv gd zoddog salah geheer nyalh dvvg chin eej aaviiv chin shataaj alna yag odoo ochood ta nariig bugdiig chin alna gdg bi mash ih aidas dund yag l geriin bool zarts shig amidarch baina daa nmg baihgui hoiguur gertee huuhen duudsan baisan tgd uurlasan chin namaig zodson nadad mash hetsuu bn eej aaviin min gert ochood gal tavij medeheer aimshigtai hun yagad ene hund itgeed niilbee gej odor bur haramsaj suuna nmg 4 davhraas shidchihne shvv gej ailgadag bas gert arhichin nzuudaa tsugluulj arhiddag nogooduul n buur davarchihsan yaj salah ve nere

9 Хариулах


Зочин 2019.04.23 202.126.89.183

Uhsen iimerhu adgiin erees yundni aij yu huleej ingej zowj baidag bnaa chadahguie hunii sug alj chdkushdee zugeerl salaach tsagdaad heleeche chmg inged bgd bhar bur dawrad ene ugasa yadin nds salj chdkui gej bodod bgn erthen gartni uhcheegui bga dre salaachee eej aawda heleed shuuh tsagdaad ogod salaache hairan saihan tsag hugatsa zaluu nasaa im ymt yu hiij ongoroodin zugerl salsanni deer

0 Хариулах


Зочин 2019.04.21 182.160.3.168

Хүчирхийллийн эсрэг төвд ханд. Цагдаад тэмдэглүүл.

0 Хариулах


Зочин 2019.04.20 112.72.11.116

Ger buliin huchirhiilel bn huulitai shu de

0 Хариулах


Зочин 2019.04.19 66.181.186.205

Заавал сал. Цагдаад хэл. Чи айж хажууд нь байлаа гээд хэзээ нэгэн цагт гарт нь үхэнэ

0 Хариулах


Зочин 2019.04.19 66.181.160.26

odoo ooriigoo bdsn deer shuu iim ayultai garuud ar araasaa garch irseerl bn ygd aigaad inged bj bga yumbe tgj bj altan amia aldaw ohin min erthen l shiidee garga

0 Хариулах


Зочин 2019.04.19 183.177.101.106

хамгийн аймхай хүмүүс ийм бдг гэж бгаа тиймээс бүү ай. цагдаад өг. ээж аавдаа хэл. шууд сал. хэзээ нэгэн цагт эсвэл насаарай хоихрно

0 Хариулах


Зочин 2019.04.19 202.9.42.10

цагдаад өргөдөл өгөөд салаачээ.цагаа тулахаар чадахгүйээ муу юм чинь.айх хэрэггүй.хайран сайхан нас цаг хугацаагаа битгий алдаа!!!

0 Хариулах


Зочин 2019.04.19 202.126.89.46

Yaanaa hvchirhiilliin esreg medvvlj erthen eej aabtaigaa yriltsaarai dvv min iim amidralaar nasaaraa ybh gee yu hvnii gart amia urgunu shvv aab eejiigee bod chamaig hairlaj bish hardaj zobooj bga chin naad hvn medrel zvgeer ymuu sethetsiin uurchlulttei hvn bndaa erdeneted 2jiliin umnu nz zaluun emee dvv nariin svhdej nz bvsgviteigee aluulsan shvv erthen deer hol yb gadaad gar haashaa ch hamaagvi hvnii saihan vrsiig vhiig sonsoh vneheer hitsvv ym hvntei niilj uchirsanch oiriin 3jil bitgii vr hvvhed gargaarai hvniig taniagvi bj vr hvvhdee unchirvvlhiin nemer iim baliar hvmvvs ymar etseg ehees gardag bnaa chi ih zuulun zantain bndaa dabarsan gar bndaa

0 Хариулах


Зочин 2019.04.19 87.171.31.167

Iim zviliig bitgii tesej tesched bai! Etsest ni vneher 4 dawhras shidvled gadni noloq gedegt dvgnelted hvrwel yana we ? Aaw eejde hel tedend garts gargalgaa zaawal bga ! Oorigo ch zoowogod ingj amidarch blhq ! Hairan shn nas !!! Bitgii gantshan hvnd hamag amidrala atgul ! Yaj iiged garts gargalgaa oloh l heregtei !! Etssin vr dvnd iim vr dvnd bitgii hvr

0 Хариулах


Зочин 2019.04.19 139.5.217.173

Сал аа сал. Аав ээж дээрээ оч. Цагдаа дууд, баривчлуул, шүүхд бүгдийг хий. Юу ч хийхгүй байж байгаад алуулснаас хуулиараа яв. Шоронд байгаа хүн амины хэрэгтэй эмэгтэйчүүдийн ихэнх нь олон жил зодуулж байгаад нэг л өдөр тэсвэр нь барагдаад нөхрөө алчихсан хүүхнүүд байдаг гэсэн шүү. Мэргэжлийн байгууллагад ханд.

0 Хариулах


Зочин 2019.04.19 202.126.89.110

ийм амьдралаар хэзээ болтол амьдрах вэ ээж аавдаа хандалдаа тэд ямар 1 гаргалгаа олийшд

0 Хариулах


Зочин 2019.04.19 66.181.190.226

Unen bol hetsuu amidral yumaa..Neg uye bodvol ger buliin er ni hichirhiileliin esreg huuli changarsan bhd handdag gazar ni handaad ooriigoo hamgaalj erthen salj uz

0 Хариулах


Зочин 2019.04.18 202.55.188.42

Shuud tsagdaad ogooch

0 Хариулах


Зочин 2019.04.18 66.181.161.122

yu vee yaj iim zuil tesdeg ym be zugr l orhiod yv haraad hairlaj chadhguit bn shudee

0 Хариулах


Зочин 2019.04.18 150.129.140.29

bushuuhan l uuriiguu bodood salsan n deer shvv hairan zaluu nasaa ingej unguruuj bolohgvi

0 Хариулах


Зочин 2019.04.18 202.126.89.146

Tsagdaad hand barimtaa sain hadgal geriinheniihe 1nd ch bolow yrij bai

0 Хариулах


Зочин 2019.04.18 110.233.166.215

Medegdehgvigeer tsagdaad hand, eej aawdaach vnen uchiraa helee

0 Хариулах


Зочин 2019.04.18 99.203.14.180

Өөрийгөө зоригжуул. Зүгээр л хаяад гар. Битгий шантар. Айдастай бодол толгойд ороод байвал өөр зүйл бодохыг хичээ. 2-3 хоногоос тайвраал ирнэ.

2 Хариулах


Зочин 2019.04.18 103.10.22.136

holboo barih zuil uldeegeech bidend

0 Хариулах


Зочин 2019.04.19 124.83.35.125

ip n bn, tsagda bl bairlal togtoono

0


Зочин 2019.04.18 59.153.112.84

tsagdaad medegdeecheee ailgan surduulsen deer ni gar hurch huchirhiilsen gd zugeer sal hezee ch geriigchn shataana gj bhguiee

0 Хариулах


Зочин 2019.04.18 66.181.182.83

Эвий дээ ямар нэг шалтаг олоод гэртээ харь салаад амь насаа бодоорой!!

0 Хариулах


Зочин 2019.04.18 202.126.89.146

shuud gertee hariaa. naadah chin tsagaa tulahaar chadahgui, yag l ingej yrij bgaad 2 saihan huuhdee uldeegeed har zalugaaraa ungurchihsun saihan ohiniig bas medehiim.

0 Хариулах


Зочин 2019.04.18 66.181.188.238

ene setgegdel bichsen ip haygaar.ni tsagdaa nar olj ene emegteig oroitoogui deer ni hamgaalatand awah heregtei bhaa.

0


gt 2019.04.18 139.5.216.175

za bas arai l bicheh yumaaa uneheer biy biyde hairtai yu ch gui ailin huuhdiig songood jargaad amidarch bga humuus zunduu l bn mungu mungu l gehiin

0 Хариулах


Зочин 2019.04.18 202.126.89.158

Er ni bol huuhedgui baij zoduulan zoduulan hamt bdag taliigaachiin buruu bas bna. Harvaas huuhen shig l amitan bnadag yuund ni boldog bnaa

6 Хариулах


зочин 2019.04.18 182.160.37.97

гүй ээ мөн адгууснаас дор залуу юмаа.ургуулж бгаа цэцгээ хүртэл таслаж чадахгшй хайрладаг биздээ.энэ залууг шоронд нь насаар нь хатаах юмсан.даанч манай цлс мөнгөтэй баянд л үйлчиллж хаацайлж гадны нөлөөгүй өөрөө унасан болгох бизээ.харамсаж бнаа

0 Хариулах


Zochin 2019.04.18 202.9.45.2

Ohin vrt hvnii huwid haramsaad barashgvi ni tanihgvi ch gelee ter yaldamhan aali ni nvdend haragdaj bn tsaanaa neg tanhil tiim saihan ohid bdagdaa burhanii orondoo amgalan noirsdoo

0 Хариулах


Зочин 2019.04.18 202.9.42.171

Aav eej 2-uug ni mash sain tanina. Eej ni ovol ood bolson hoorhii... sain humuujilteisain aav eejiin ohin shuu dee. Haramsaltai bn daa

0 Хариулах


unen 2019.04.18 103.26.194.187

ohinii nz bsn manai duu helehdee nuhurn bainga zodoj harddag bsn gesen.

0 Хариулах


Зочин 2019.04.18 202.179.26.247

Энэ дурсамжийг уншаад сэтгэл маш их ходолж бас овдлоо Би оороо сайхан охинтой эх хун Даанч яавдаа гэж харамсаж халаглаж сууна Хуний сайхан ур узэсгэлэнт цэцгийг услаад тордоод байж чадахгуй бсан юм бол яах гэж ийм байдалд хургэвдээ гэж алсан амиа хоролсон аль нь ч байсан Гэхдээ гэртээ харих гээд юмаа зэхэж бэлдчихээд цонхоор усэрчихсэн гэхэд арай л унэмшилгуй санагдаад бгаа юмдаа Хоорхий охин минь ядаж л тэнгэрийн оронд амар амгаланг олж тайван байг Ум ма ни бад мэ хум

0 Хариулах


King 2019.04.18 202.9.42.239

Ydagaataii shass. Buun romance

13 Хариулах


Зочин 2019.04.24 182.160.32.247

Huu mini chamd hezee negen tsagt amidral hussench es hussench sain muug haruulnaa. Bodoltoi yari bich

0 Хариулах


Зочин 2019.04.20 66.181.189.179

Medrel nohoi mini chm shig ymnuudas bolj hvnii saihan ohin aluulj bga shvv muu nowshiin gulug mini heleh muu vgch alga . Viliin vr gej bdag shvv udahgvi ter muu aluurchin uuruu bvr mash iheer zowj vheh bno

0 Хариулах


Зочин 2019.04.19 150.129.142.112

Мэдрэл гацаа

0 Хариулах


ОРЫБЙӨ 2019.04.18 66.181.161.35

ЭНЭ ХАРДАХ ӨВЧИН УДАМШДАГ БАЙХ. БОРГИЛЫН ЭЭЖИЙГ БОРГИЛЫН ААВ НИЛЭЭН БАЛБАДАГ БАЙХДАА. БОРГИЛЫН ЭЭЖ БОЛ САЙН МЭДЭЖ БАЙГАА. НӨХРИЙХӨӨ ГАРЫН ШҮҮС БОЛДОГ БОЛОВУУ. МЭДДЭГ НЭГ НЬ БИЧЭЭРЭЙ. ӨӨДГҮЙ МУУ ЗАЛУУ БАЙНА. ХЭЛЭХ МУУ ҮГ ҮНЭНДЭЭ Л ОЛДОХГҮЙНЭЭ

0 Хариулах


Зочин 2019.04.18 64.119.18.187

эцэг нь эхийг нь алчаагүй болхоос яг л ийм айл байгаадөө....үйлийн үртэй бузрын айл бна

0 Хариулах


Зочин 2019.04.18 64.119.18.187

ямар бузрын үр хүүхэд өсгөсөн бузрын эх эцэг бэ??? эд хөрөнгө эрх мэдлийн араас амьдрагсдын үр хүүхэд иймл алуурчид өсөж торниж байгаа

1 Хариулах


Зочин 2019.04.18 202.179.31.35

Хайран сайхан охин. Танихгүй ч гэсэн зургийг нь харахаар яасан сайхан охин бэ гэж шагширмаар. Би өөрөө 3 охинтой ээж хүн. Хүний сайхан цэцэг шиг охиныг хайрлаж чадахгүй хар алмас вэ. Хараахын дээдээр харааж байна. Баян тансаг тэр ээж аав нь хүүгийнхээ хүмүүжилд анхаарахгүй, хүний ч гэсэн хүүг нь хайрлаад явж байгаа охинд анхаарал хандуулахгүй яасан хүний мөсгүй бэрдүүд вэ. Аав ээж хүү 3-ийг тэнгэр ниргэг. Хайран сайхан охиноо алдсан эцэгт нь эмгэнэл илэрхийлье. охин үр гэдэг юутай энхрийхэн юутай ариухан вэ. Дээр сууж байгаа монголын ард түмний хөрөнгөнд дулдуйдсан УИХ-ын гишүүд юу хийж байна вэ. Монгол улс хэрцгий харгислалын орон боллоо. Хайран сайхан охидууд нь ар араасаа үгүй болоод байна. Шудрага ёс ялаасай билээ. Шат шатны төрийн байгууллагууд чинь юу ч мэдэхгүй хүнэнцрүүдээр дүүрлээ. Төрийн албыг төрлийн алба болголоо. Аав ээж ах дүүгээ хүндлэх энэрэх монгол ёс хаачив. Дээрээ хөлөө олохгүй бол доороо тийчлээд ч нэмэргүй болж байна. Ийм сайхан ирээдүйн ээжийг Боргил мэтийн эцэг эхийнхээ буянд дулдуйдсан. буян ч гэж дээ ард иргэдийн маань хөлс хүчээр баяжигсдын зугаа цэнгэл гарын шүүс болгосоор байх уу. шүүх засаглал шудрага байж энгийн дорой ард иргэдийн минь үр хүүхдийг хамгаалаач гэж хүсч байна

0 Хариулах


Зочин 2019.04.18 122.201.24.49

Сайхан охид хүүхнүүдэд дуртай хайрлаж халамжлаж амьдарч чадахгүй арчаагүй тэнэг банди нар хойшдоо битгий гараасай дахин ийм юм бүү давтагдаг.Хууль цагдаагийнхан мөнгө авилагад авталгүй үнэн зөвөөр нь илчлээд хатуу арга хэмжээг нь аваад явдаг бол ийм юм дахин давтан гарахгүй баймаар юмсан.Даанч дээ өөрсддөө ч гэсэн ,хүн бүр сайхан охидтой шүү дээ.

0 Хариулах


Зочин 2019.04.18 122.201.24.49

Хүний сайхан охидыг ингэж бүү алаач лаларын новшнуудаа.үйл лайгаа заавал эдлэнээ.

0 Хариулах


* 2019.04.18 202.126.89.154

Өдөр ирэх тусам Монголд эмэгтэй хүний үнэ цэнэ улам ҮГҮЙ болсоор бна. Үр хүүхэд гаргахаасаа ч айж бна нээрээ. Хайраар услаж цэцэг шиг сайхан ургуулсан үр хүүхдүүдээ нэг ийм хүмүүсийн гарт алдаад бвал бид яах юм бэээ??? Тэр ээжийн тэр аавын сэтгэлийн зовлон ямар бгаа бол төсөөлөхөөс ч айж бна. Өөрийнхөө үр хүүхдийг бид үхэн үхтэлээ хамгаалж явж чадах ч өрөөл бусдын ийм сайхан охидуудыг бид яаж хамгаалах вэ?? Тэрний төлөө бид юу хийж чадах вэ??? Энэ миний дүү биш энэ миний охин биш ч эмэгтэй хүнийхээ хувьд энэ мэдээг сонсоод зөндөө их уйлсан. Эрчүүдээ та нар яагаад эмэгтэй хүнийг хайрладаггүй юм бэ?? Уйлахаас өөр юу ч хийж чадахгүй энэ хүмүүсийг яагаад гомдоогоод зовоогоод уйлуулаад өвтгөөд бдаг юм бэээ?? Яагаад ойлгодоггүй юм бэ??

0 Хариулах


Cc 2019.04.18 162.243.135.163

Your relationship should be a safe haven, not a battlefield. The world is hard enough already. Setgel owdood baihiin buur. Dahij iim hereg bitii garaasai

0 Хариулах


zochi 2019.04.18 150.129.142.83

Uneheer teseed tevcheed baihad davraad baidag Mongol er hun ta hezee uhaan suuh ve, emegtei huniig doromjildog, hair daadaggui, neeh l ih zan, yuch hiij butegeegeegui, arhi huuhen 2s oor yum medehgui erchuud zugeer l Mongoliin gutamshig. Ene met erchuud haa saigui. Emegtei hun het hairtaidaa l ingej tevchdeg tegeed etsest ni

0 Хариулах


saraa 2019.04.18 202.72.240.38

Сайхан бичжээ. Сэтгэлээс унасан үг ийм амьд байдаг. Дэвэнд бузартсан баячуудаас охин үрээ хол байлгаасай. Энэ хорвоогийн бүх ээжүүдийн нэг л хүсэлтэй. Баян хүнтэй суугаасай гэж биш сэтгэл дүүрэн аз жаргалтай элэг бүтэн эрүүл энх амьдраасай л гэж хүснэ.

0 Хариулах


MGL 2019.04.18 103.10.20.34

ODOO ENE HUMUUS CHIN AJIL MUNGU GESEER HUUHDIIHEE HUMUUJLIIG TOOHOO BOLIJEE.

0 Хариулах


сурга 2019.04.18 64.119.22.168

Эцэг эх, сургууль,цэцэрлэг заах хэрэгтэй. Хэзз гэр бул болох, гэр булийн хучирхийлэл гэж юу болох, хэрхэн туунийг шийдвэрлэх г.м

0 Хариулах


ss 2019.04.18 150.129.142.250

borgil gedeg oliggui nuhur um shig bna daa. uchnuun hun uridah yavdliig bichjee. hairan saikhan ohin

0 Хариулах


ЗОчин 2019.04.18 203.91.118.247

Хайран сайхан охин. Яасан хэцүү юм болоо вэ. Цөөхөн Монголчууд янз бүрийн шалтгаанаар үрэгдэж дусах нь дээ.

0 Хариулах


Зочин 2019.04.18 103.11.195.34

Сайхан бичжээ. Сэтгэлээс унасан үг ийм амьд байдаг. Дэвэнд бузартсан баячуудаас охин үрээ хол байлгаасай. Энэ хорвоогийн бүх ээжүүдийн нэг л хүсэлтэй. Баян хүнтэй суугаасай гэж биш сэтгэл дүүрэн аз жаргалтай элэг бүтэн эрүүл энх амьдраасай л гэж хүснэ.

0 Хариулах


Zochin 2019.04.18 43.242.243.73

Il bolson hereg n iim bolhoos iinerhuu dald daramtaluulj bga emegteichuud zunduu bga duugai tsarailchaad muu muudaa deerlhuu baliar zawaan erchuud bga tiim bolhoor ger bvliin huchirhiilliig ulam sain changlah heregtei ene huulia ygd anhaarahgui yu hiiged ywaad bdii ene turiin tusheetnuud harj suusaar btal chin tsetseg tsewrvv shig emegteichuud chin vregdeed duusalaa shde Tomchuudaa!!!

0 Хариулах


Зөв шаардлага 2019.04.18 202.131.226.221

Гол нь эрдэнэт хүний амь .........Хүн яаж явсан талаар бид мэдэхгүй ч ямар ч байсан ирээдүйн эх хүн эх оронд минь хэрэгтэй л хүн байсан байж таарна.

0 Хариулах


Зочин 2019.04.18 89.36.165.124

Aav ni hun muutai mungunii tuluu hun gej sonsoj bsan yum bna.

8 Хариулах


Зочин 2019.04.20 66.181.189.179

Ugaasaal etseg ni ymar bn hvvhden yg adilhan muu buzruud viliin laigaa vvreh bnoo

0 Хариулах


Зочин 2019.04.18 202.126.89.55

Zss estoi tenegdeerei

0 Хариулах


Зочин 2019.04.20 66.181.189.179

Chi uuruu harin bitii tenegteerei aluurchiniin hamsaatan ymuu baas chini

0


сайн бичвэр байна 2019.04.18 66.181.161.64

амьтны үр зодож нүдэж алаад байгаа энэ амьтас лав цагаачид л байгаа даа. зүгээр л антропологийн шинжийг нь харчих! тэр энд тэнд хуогай хийгээд яваа амьтсыг ч харчих! монгол хүнээс гарахгүйм их хийж бидний нэр баастах юм цагаачид. бид иргэншлээ өгсөндөө буруутаж байна.

0 Хариулах


Зочин 2019.04.18 64.119.18.187

юугаа ч хуцаад бган хүний дээд монгол хүн бишлдээ

0 Хариулах


баярлалаа 2019.04.18 77.131.40.113

энэ хэргийн талаар юу ч мэдэхгүй ч энэ нийтлэлийг уншаад их юм бодлоо. яасан ч гоё бичдэг юм хүний сэтгэлд хүртэл.

0 Хариулах


Myanganbayar 2019.04.18 66.181.190.181

Suuliin ued garch bga ene ynz buriin herguudees blj eregte humuusn ner hund eregte hung harah emegtechudn nud bodol bur shaldaa buuj bnaa sn ni ch bga muu ni ch bga gol ni hunee zow songoldoo hamgn sn shnaar handaad ymr ch muu muuha aashgu um shg aashlaad mongo togrog beleg selt barij guigd bga erchud er ni yg tren shge amarhan uiddag zan ni huwirdag bdg eregte hun er ni jhn mongo togrogte zereg zindaa deeshleed irheeree yg uzesgelente emegte hun shg ooriigoo unetei nmg gh emegteichuud ih gsn bodol suugad irdg untj hewth gj buu yaar udaan hugatsaand haritsaad aash zan ni her huwirch bgag har chmg ashiglah gsn hun uu esul uneheer chmd durlasan hun uu gdgg ni med chmg ashiglah gsn hun bl udaan bj chadhgu shantaraad l oor hun haigaad ywchina monggu ch gsn chi ooriig ni songwol mongnoos busad buh umg chmd ogj chdah zaluuchuud bdg um shuu

0 Хариулах


Зочин 2019.04.19 17.168.84.247

mongol emegteichuud mongol erchuudtei suuval zaaval zovoh yum bna. Neg bol mungutei mgl ertei suuj amia aldah esvel yaduu ertei suuj tarchighan amidrah. Emegtei huniig hairlaj halamjil, yugaar ch dutaahgui saihan amidruulj chadahgui baij emegtei huneer sexiin heregtseegee hangaj, ur huuhdee turuulj usguulehees icheech

0 Хариулах


Бодит үнэн 2019.04.18 59.153.112.155

Ер нь бол энэ Залуу муу хүн байжээ хөгийн новш бараг алсан нь үнэн байх. Талийгаач бол хөөрхөн гоё биетэй өнөөгийн ихэнхи охидын адил нилээд шоуддаг бас өмнө нь нэг эхнэртэй залуутай асуудал үүсгээд тэрнээс нь ч болсон уу бүү мэд тэр хоёр хос салж байсан санагдаж байна хорвоо ч таахын аргагүй юм даа

1 Хариулах


Зочин 2019.04.18 66.181.182.83

Өө бас уу?!.Эхнэр хүүхэдтэй хүнээс хол байх хэрэгтэй.Бусдын зовлонгоор жаргал хийх нь их дэмий байдаг юм шүү

0 Хариулах


Devtei sug 2019.04.18 64.119.17.29

Ene zaluug sn mdehku ch huuchin ehneree bol bnga araar n tavij zodoj nudej ger ornoso hooj tuudag bsn gj zndoo snsj bsn um bn. Huuhdee grgana ghd hurtel avhuul gj mongo ogj avhulsangui gj nemj dramtalj zoddog bsn gsen. Urgelj showdaj chihdsen ohidudtaiga untaj bur gertee hurtel hereglesen belgevchee uldeged yvdg triig n huuchin ehner n uilj gomdoj tseverled l tesed l bdg bsn gsn. Ene zavaan umnas salaagui bsn bl hze neg odor tr ch ooroo uhsen bhiig uguisgehku. Aav eej n mngo tgrog hyalailgaj tus nemer blh btugai achaa gj huleen zovshoordoggui, huugee ymar aash zan gargadag zdj nuddeg banzaliig mdser bj oogshulsen humuus. Aav eej n darulgatai osgoson bl ene ongiroo hudlaa zantai buduun tsuvdai odiid ene hoorhon ohing honoohku l bh bsiin. Saltaanii chn buzar dev ingj l buhel buten erdenii amiar garah ch gj dee. Chmg unagasan gdgt bi lav itgeltei bna. uiliin uriig chn byatshan huu chn l buu uureesei muu buhen holuur baig

1 Хариулах


Өөрийхөө хүүхдийг 2019.04.18 66.181.161.116

Өөрийхөө хүүхдийг хэвлийд нь өшиглөөд алчихаж байсан гэж үү. Тэгвэл айлын охиныг хангалттай алчих нөхөр бнөөө

0 Хариулах


Novsh 2019.04.18 210.183.231.85

Mongol zaluus uneheer gomdmoor gologdmoor sanagddag baliar zawaan buduuleg soelgui emegtei zodoh naad zah boljdee baliar amitad

0 Хариулах


Z 2019.04.18 210.183.231.85

Yag unen chadahgui bol alah hereggui l bhgui ter hund ymr ch tm erh bhgui shuu nz ohin esvl ehner n bolchhoor zodood eson shider helj garch orohiig zaadag bolno gvl erchuudee bitgii dawar gj helii huniig yanhan yanhandah gj bn gj boddog bol oortoo gomd baliar zavaan yumnuud oorshigoo huniig boddog vizdee ailiin nyalh ohidiig bitgii zovoo novshnuudaa

0 Хариулах


Зочин 2019.04.18 103.212.119.186

сайхан ч охин байсандаа эелдэг зөөлөн ааштай хэзээ ч амиа хорлох охин биш амьдралд хайртай ухаалаг охин байсан. ээжийнхээ араас удаагүй явахдаа гүн эмгэнэл илэрхийлье. шүүх цагдаа гэж бдаг бол заавал тэр хэрцгий Боргилыг шоронд хийх хэрэгтэй

0 Хариулах


saxiusan tenger 2019.04.18 103.26.193.201

Ene oxiniig bi 4,5 jiliin omnoos facebooker meddg bolsn. Denjiin 1000d baidag geed nz mn yrij bsnsan. estoi xoorxn goy biytei geel. jiliin omno biluudee xed xeden udaa dorgio baarand xeseg oxidtoi bujiglej bxiig xarsn yg l zurgan deerx shig xoorxnooroo. xairan sxan oxin ger bul nz noxodod ni gun emgenel ilerxiiley. xun gedeg xzee ch xamaagui yvaad ogox ymdoo. daraa toroldoo eej aavdaa daxin ireed erxelenxen naadaarai oxin mn.

0 Хариулах


о 2019.04.17 103.212.118.78

Нэр минь гарахгүй учир энд бичье. Боргил гэх залууг хагас дутуу мэдэх юм. Одоо нэг хүүтэй гэхдээ тэр хүүгээ хуучин эхнэр дэрээ байлгадаг. Тиймээ хуучин эхнэр Б гэх бас нэг үзэсгэлэнт. Б-тэй сайн найзууд байсан юм аа би. Хааяа нэг ярихаар Боргилтой зодолдоод намайг боож унагаад гэж яридаг бсан. Их аймар санагддаг байж билээ. Шөнө үүр хэзээ ч хамаагүй согтуу Б найзыг минь ирж ав гэдэг. Очоод авах гэхээр 2-3 охидуудтай тэврэлдээд зогсож байна. Ээжаав дээрээ Б найз минь хөдөө оччихоод буцаад гэртээ ирэхэд орон дотроосоо маш урт буржгар шар үс олж бсан. Өөрөө Б найз минь тайрмал хар үстэй л дээ. Аав болсон хариуцлагаа хүлээж чадалгүй эхнэр хүүхдээ хаясан хүн үрийн заяа нь гомдож ниргэж буй нь энэ бизээ. НАСААРАА ШОРОНД ХАТААРАЙ ЧИ БОРГИЛОО! БҮХИЙ Л ЭЭЖҮҮДИЙН ӨМНӨӨС ЭХИЙН ХАРААЛААР ХАРААЯ!

4 Хариулах


Зочин 2019.04.18 103.57.93.179

Tiimee...eh hunii haraal mash huchtei bdag...bi ch bas eh huniihee huwid haraaj bn...

0 Хариулах


Зочин 2019.04.18 64.119.22.168

Уулаасаа эмэгтэйчуудийн хараал хурээд л ийм зуйлд холбогдсон бна

0


Borgil bol aluurchin 2019.04.17 202.9.43.95

Borgil aluurchin ugaasaa omnoh naizohinoo abort hiilgeegui huuhdee gargana gehed n zodoj gedes ruu n tiirch oshiglosnoos bolood ter ohin n zulbaj baisan, tegeel ami mend Borgiloos salj baisiimdag. Bayn ailiin golog geed ih bayrhuu deerelhuu arhichin novsh bsiin, hun alah geed daljignaad bj l dee.

0 Хариулах


Үнэн ялна 2019.04.17 202.55.188.45

Үнэхээр сайхан нүдэнд харагдтал бичжээ. Анх хотд орж ирээд хотын сайхан охидыг хараад уулга алддаг байж билээ харин энэ охиныг хараад үнэхээр эмэгтэй хүний зан чанар гоо үзэсгэлэн эелдэг даруухан бөгөөд тунгалаг нүд онцгой авьяас чадвар гэх мэт олон зүйлийг олж харж мэдсэн. Хүн хүнийг дуурайн гэж юу байхав гэхдээ л энэ охин шиг болно гэж бодох болсон. шүүх гэж байдаг бол монголын хуульд үнэн гэж байдаг бол энэ хэргийг шудрагаар шийдэж өгөөрэй. Сайхан цэцэг тариад сайхан арчилж ургуулж байтал хэн нэг хүн бохир шавхайтай хөлөөрөө дэвсэлж хаявал ямар санагдах уу???

0 Хариулах


Зочин 2019.04.17 202.126.89.72

аав ээж ах эгчийнхээ хайранд өлгийдүүлж дутагдаж гачигдах юмгүй өссөийг нь мэднээ

0 Хариулах


Зочин 2019.04.17 103.212.119.19

Энгийн бөгөөд нүдэнд харагдтал бичжээ.охин хүүхэдгүй мань мэтэд бусдын охид хайрламаар харагддаг шүү.цаанаа л охид өөр

0 Хариулах


Доля 2019.04.17 122.201.23.122

Сэтгэлдээ үлдсэн дурсамжаа их эмх цэгцтэй сайхан бичжээ. Хүний сайхан охин харамсалтайгаар амь насаа алдлаа. Тэнгэрийн орондоо тайван нойрсох болтугай Ум ма ни бад мэ хум

0 Хариулах


Зочин 2019.04.17 59.153.84.70

Баян айлын хүүхдүүдээс хол баймаар юм билээ

2 Хариулах


Р 2019.04.17 202.9.42.126

Монгол эрчүүд өдөр ирэх тусам новш болоод л бна даа

2 Хариулах


Зочин 2019.04.17 66.181.161.11

Yamar saihan ohin baij be.Adgiin shaartai taarch be. Huuli shuuhiinhen uneneer ni shuuh bailgui de.Uuruu amia horloj geh bii de.Harj l baiy.

0 Хариулах


Зочин 2019.04.19 66.181.161.13

яасан муухай болоо вэ эрчүүд минь нүгэл нүдээрээ гэж үйлдсэн хэрэг чинь үнэн зөвөөр шийдэгдэх болноо

0