Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Өнөөдрийн зурвас: Өмхий хоргүй

Мундаг тэвчээртэй хүлээнэ шүү дээ, бид.


Манай гэрт ядуугийн хар гайгаас болсон олон хэцүү асуудал байдгийн нэг нь үнэр. Тэр үнэр бидний баас, шээснээс, угаадаснаас үүдэлтэй. Хуучин муу жорлон маань бидний ялгадсыг агуулж хүчрэхээ болиод удаж байгаа юм. Салхитайд танд ч бас үнэртэж тав тухыг тань алдуулдаг болов уу гэж айдаг шүү, уучлаарай. Гэхдээ энэ муу өмхийг дарна гэж аав, ээж минь боддоггүй биш, бүр харин ч их удаан бодсон доо. Манай аав, ээж хоёр мөнгөгүй болоод тэр үү, залхуугийнх ч юм уу, эсвэл зав зай нь болдоггүй ч байж мэднэ, ер ажил болгодоггүй олон бодлынх нь нэг гэр дүүрэн ханхлах сайхь өмхий. Хөршүүд, хөршүүдийн хөршүүд манайд хэзээ нэг өдөр туслахыг л тэвчээртэй хүлээж байгааг нь би мэдэх юм. Харин ч нэг мундаг тэвчээртэй хүлээнэ шүү дээ, бид.

Зочин ирэх, айлд зочноор уригдах болгондоо муу аав минь жорлонгоо сайжруулах талаар бодож яваагаа, тусалж дэмжихийг айж ичихгүй гуйдаг. Тэгээд гэртээ ирээд хүн амьтантай уулзах бүртээ зээл тусламж гуйхын сацуу жорлонгоо заавал хавчуулснаа, арга чарга байгаа, эсэхийг лавласнаа сайрхан ярихад нь манайх нэг л өдөр шинэ сайхан жорлонтой болж, гэр дотор бугшсан өмхий самхай арилах байх гэсэн төсөөлөлдөө умбан аавдаа ихэд баярладаг аа. Тэгээд ч өмхий нь хүний эрүүл мэндэд хорт нөлөөгүй гэж ээж бидэнд үргэлж хэлдэг болохоор үнэртсэн ч үнэртээгүй юм шиг, өмхийгүй айлын хүүхдүүд шиг зовхи нь өөдөө явахыг хичээдэг юм. 

Аав ноднин жил урд талын хөршийнд зочлохдоо их сайхан мэдээтэй ирсэн юм. Тэднийх манайхаас өнөр олуулаа ч гэсэн аав, ээж нь хөдөлмөрч, аж ахуйч, бэл бэнчинтэй ч гэж сүрхий айл. Манай аав, ээж хоёр тэднийг санаа муутайдаа л ингэж хөлжсөн хэмээн таатай хандахгүй мөртлөө өглөгт нь алгаа дэлгэн тосоход үргэлж бэлэн зэхээний суух. Бид ч тэдний хүүхдүүдийг манайхаар орж гарахад нь болж өгвөл шоглохыг хичээнэ. Тэд манай гэр доторх хуучирч муудсан жорлонг шинээр барихад тусалъя гэж нэг мөр дуугарч гэнэ. Аав тэгэхэд гэрийнхээ хаалгаар бөөн дуу шуу орж ирлээ. Яг л өмхийгөө юу ч үгүй үлдэн хөөсөн баатар эр шиг. Урд талын айл өмхийгөө дарна уу даа хэмээн манай аавд шинэ жорлон барих мөнгө өгч байгааг дуулсан бид хэсэгтээ л хөөрсөн юм. Бүр баригдаагүй шинэ жорлонгийнхоо нээлтийн тууз хайчлах ёслолыг аав ч хийсэн, ээж ч хийсэн, хүүхэд бид ч хийсэн. 

Энэ хавар манай шинэ жорлонгийн бүтээн байгуулалт эхэлнэ гэсэн нь таг чиг. Хавар дууслаа. Өмхий үнэр эрүүл мэндэд хор хөнөөлгүй гэж хэлээд л байгаа шүү.  

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.03.18
Өнөөдрийн зурвас: Шинель
2
2024.01.10
Өнөөдрийн зурвас: Арван жилийн дараа уулзъя!
3
2023.07.04
Өнөөдрийн зурвас: Ээжид нь чамд өгөх юу ч байхгүй
санал болгох
1
19 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.