Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Өнөөдрөөс “KFC” түргэн хоолны газрын бүх салбарыг хаана


Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. 

Энэ үеэр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун "Манай газарт энэ сарын 11-ний өдөр дуудлага ирж, 12-ний өдөр “Зайсан KFC” түргэн хоолны газрыг хаасан байгаа. Тус газарт хоёрдугаар сарын 8-15-ны өдрүүдэд хоол идсэн 116 хүнд ойр ойрхон усархаг гүйлгэх, зарим хүнд бөөлжих, халуурах зэрэг эмнэлзүйн ижил шинж тэмдэг илэрч ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа 37, гэрээр эмчийн зөвлөгөөний дагуу эмчлүүлж байгаа 79 хүнд хоолны хордлогот халдварын ижил эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн. 

Манайхаас хяналт шалгалт хийж, 39 төрлийн хоолны дээж, 41 нэр төрлийн хүнсний түүхий эд бүтээгдэхүүн, ундны усны 2, агаарын 5 сорьц, 4 ундааны сорьц авч лабораторид нян судлалын шинжилгээнд хамруулсан. Мөн тус түргэн хоолны газрын нийт 28 ажиллагсдаас ХӨСҮТ-ийн тархвар судлаач эмч, лаборант нар тухайн ажлын байранд байрлан эрүүл мэндийн үзлэг хийж, нян тээгч илрүүлэх шулуун гэдсний арчдасын сорьц авч шинжилгээнд хамруулаад байна. Шинжилгээний хариу гарсан. Ус болон бүтээгдэхүүнээс өвчин үүсгэгч илэрсэн. Мөн тус байгууллагын хоёр ажилтан цусан суулга өвчний халдвартай байсан нь илэрсэн. Эрүүл мэндийн үзлэгийн хуудсыг хуурамчаар үйлдсэн байсан. Өнөөдрөөс тус түргэн хоолны газрын бүх салбарыг хаахаар болсон. Мөн бүтээгдэхүүнийг устгах ажиллагаа явагдах болно” гэлээ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Өглөөний Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөний дараа НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн албан ёсны ulaanbaatar.mn цахим сайтдаа “KFC” түргэн хоолны газрын бүх салбарыг хаана гэж мэдээлсэн ч хэсэг хугацааны дараа “KFC” түргэн хоолны газрын бүх салбарыг ШАЛГАНА болгож өөрчилсөн байна. 


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.04.11
ТҮК-ийн ажилтнуудын цалинг 3.5 сая төгрөг болгоно
2
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
3
2024.04.03
Алисагийн тэмдэглэл: Дээрэлхэлт хэрээс хэтэрч буй энэ үед "Cancel Culture"-ийг зөвөөр а...
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
6
3
2
12
5
3
3

Сэтгэгдэл бичих (5)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

zochin 2019.02.18 37.20.117.200

idej uzeegui nhd l haagdchij bgmu?

0 Хариулах


Зочин 2019.02.18 103.229.123.82

Haasn ni ch zovdo

0 Хариулах


Зочин 2019.02.18 59.153.113.31

2 iin 2 hun neg ovchinoor ovdchihson baina gej baih uu.

0 Хариулах


Зочин 2019.02.19 202.126.88.46

суулгалт чинь халдварт өвчин шүү дээ шүлс,нус, халбага, сэрээ гээд бүгдээр халдварладаг.

0 Хариулах


Зочин 2019.02.19 202.9.43.213

байлгүй яахав дээ халдварт өвчин шд ариун цэврээр, бохироор шууд л халдаж байгаашд ялангуяа хамтдаа ажилладаг хүн бол 2 байтугай халдана

0 Хариулах


Зочин 2019.02.18 103.229.121.3

hudlaashdee yax gej iim ym xiidgiinbdee odoo zvgeerl xoer ajiltnii buruu bolgool ongroox ym bnldaa xoer ajiltnan xeden togrog awsan bol chaawaas bitgii iim xor xiij baij xudlaa xelj xvnvvsiig xorduulaad baildaa xynaltiixanch gesen kfc gees xeden togrog awch ard ergedde xudlaa yriad bganbdee

2 Хариулах


Зочин 2019.02.19 202.126.88.46

энэ яг баттай үнэн гэсээн шалгалтаар нотлогдсон

0 Хариулах


Угаасаа л шижгийн газар. Хаасан нь зүйтэй хэрэг. 2019.02.18 112.72.6.250

Болдоо

1 Хариулах