Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Үр дүнтэй маргалддаг хосуудын харилцаа илүү тогтвортой байдгийг судалгаагаар баталжээ

Санхүү, секс, муу зуршил нь хосуудын ярихаас зайлсхийдэг эмзэг сэдэв


Үр дүнтэй “маргалдаж” чаддаг хосууд асуудлыг шийдвэрлэхээс зайлсхийдэг хосуудтай харьцуулахад харилцаандаа 10 дахин илүү сэтгэл хангалуун байдгийн судалгаагаар баталжээ.

Нью-Йорк Таймсын бестселлер номын жагсаалтанд багтсан “Crucial Conversation” номын хамтран зохиогч Жозеф Гренни хосууд “эмзэг” сэдвийн талаар ярилцахаас зайлсхийснээр маргааныг холдуулна гэж итгэдэг нь буруу гэжээ. Тэрээр ам зөрөлдөхөөс зайлсхийх нь хосуудын харилцаандаа гаргадаг хамгийн том алдаа гэж дүгнэсэн байна.  

Мөн тэрээр “Бид харилцан ярианаас үүдэн ямар нэг маргаан гарах вий гэж эмээн дуугүй өнгөрдөг. Харин ярилцахгүй байснаараа ямар эрсдэл дагуулж болохыг бодолцдоггүй. Хосууд өнөө маргааш үүсч болох санал зөрөлдөөн, хэрүүлийг чухалчилж дуугүй өнгөрөхийг хичээдэг ч энэ нь тодорхой хугацааны дараа тэдний харилцаанд хэрхэн сөргөөр нөлөөлж болохыг анзаардаггүй” гэсэн юм.

Судалгаанд оролцсон таван хүн тутмын дөрөв нь хангалттай ойлголцож чадаагүйгээс болж өмнөх харилцаа нь бүтэлгүйтсэн гэж хариулжээ. Нөгөөтэйгүүр хосуудын санамсаргүй гаргадаг бас нэг алдаа бол өөрийнхөө сэтгэлзүйн байдал, мэдрэмжид хариуцлагад хүлээхийн оронд эсрэг талын хүнээ буруутгах хандлага юм. Үүнээс болж хайртай хүнтэйгээ санаа бодлоо хуваалцахдаа тэднийг буруутгасан, өөрийгөө хамгаалсан байр суурьтай байдаг талаар номын зохиогч дурдсан байна.

Мөн тэрээр хосуудын ярилцахаас хамгийн их эмээдэг, “эмзэг” сэдэвт санхүү, секс, муу зуршил гэсэн гурван зүйлийг багтаажээ. Хайр дурлалын харилцаандаа амжилттай байя гэж бодож байвал тэдгээр эмзэг сэдвийн талаар илэн далангүй ярилцаж, үр дүнтэй маргаан өрнүүлэх хэрэгтэй хэмээн Жозеф Гренни зөвлөж байна. “Хэн хэнийгээ гүнзгий ойлгож мэдэрнэ гэдэг нь зөвхөн хайрлах тухай биш бас үнэнийн тухай юм. Нээлттэй ярилцах нь бодитыг үнэнийг дэлгэж, дотно байдал, итгэлцэл, ойлголцлын хурдасгуур болдог” гэж бичжээ.

Ам зөрөлдөхдөө асуудлыг хурцатгахын оронд дараах байдлаар ойлголцолд хүрэхийг хичээгээрэй.

  • Бодлоо хяна
  • Гомдоллохын оронд үнэн эсэхийг нягтал
  • Шууд асуудал ярьж эхлэхийн оронд түүнийг хүндэлж, анхаарал халамж тавьж байгаа гэдгээ ойлгуул
  • Болсон баримтыг эхэлж хэлээд дараа нь яагаад чи үүнд ач холбогдол өгч байгаагаа тайлбарла
  • Буруушааж, шүүмжилсэн, өдөөн хадгасан өнгө аясаар ярихаас татгалз
  • Хэн нэг нь ярьж нөгөө нь сонсох бус харилцан ярихыг хичээ
  • Хэрэв та хайртай хүнийхээ санаа бодлыг сонсоход нээлттэй байгаа бол тэр ч гэсэн таны үзэл бодлыг сонсоход бэлэн бэлэн байх болно

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2023.10.11
Мөрөөдөж буй зүйлээ өөрийн болгохын тулд нүүр тулах ёстой 5 зүйл
2
2023.06.29
Мөнгөн хуримтлал үүсгэхэд туслах "365 хоногийн хадгаламжийн челленж"
3
2022.12.01
Баярын сард 'АМЬД ҮЛДЭХ' жор | Цаг хугацаа, мөнгө санхүү, сэтгэл зүйгээ хэрхэн бэлдэх вэ?
санал болгох
1
1 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
2
1
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.