Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Үрчлээний эсрэг үр дүнтэй тэмцье!


Нэг л өглөө босоход торгомсог толигор арьсанд минь үл ялиг зураас тодорч, арьс суларсан байхыг бид олж хардаг. Энэ бол байгалиас заяасан өгөгдлөөрөө гоёдог үе ард хоцорч өөрийгөө арчилж, тордох хэрэгтэй болсныг илтгэх сануулга! 

Хүн бүхэнд байгалийн жамаар тохиох хөгшрөх үйл явцаас зугтах боломжгүй ч үр дүнтэйгээр тэмцэж, сэргийлж чадвал хөгшрөлтийг удаашруулах бүрэн боломжтой. Өөрөөр хэлбэл, өдөр тутмын зуршил, амьдралын хэв маяг, арьсандаа тавьж буй анхаарал, арчилгаа таныг 30 настай ч 40-тэй мэт харагдах уу, 50 настай ч 30-тай мэт харагдах уу гэдгийг шийдэх юм. Тухайлбал, хүмүүсийн санааг хамгийн их зовоодог үрчлээтэй хэрхэн тэмцэж болох вэ? 

Хамгийн энгийнээр тайлбарлавал, хүний биеийн арьс, шөрмөс, яс, үеийн зөөлөн эдийн холбоосыг бүрдүүлдэг үндсэн эд эс нь коллаген хэмээх уураг. Гэвч 26 наснаас хойш арьсанд байх ёстой коллагены хэмжээ багасаж, нөхөн төлжих үйл явц нь удааширч, уургийн бодисын солилцоо алдагдсанаас арьсны уян зөөлөн чанар алдагдаж арьс үрчийх, сулрах, сэвх толбо үүсэх зэрэг хөгшрөлтийн шинжүүд илэрдэг. Түүнчлэн гадны нөлөө болох архи, тамхи зэрэг хорт зуршил, агаарын бохирдол, амьдралын буруу хэв маяг үрчлээ үүсэх 80 хувьд нь нөлөөлдөг. 

Тиймээс алдагдсан коллагеныг нөхөх, хангалттай сайн тэжээл өгч, арьсаа хамгаалж сэргийлэх нь үрчлээтэй тэмцэх үндсэн алхам болно. Мөн хөгшрөлтийн эсрэг арьс арчилгааны гол түлхүүр нь хөгшрөлтөөс урьдчилан сэргийлэх. Гэхдээ ганц бүтээгдэхүүн дангаар нь хэрэглэх эсвэл олон брэндийн өөр өөр найрлага бүхий бүтээгдэхүүн хольж хэрэглэхээс зайлсхийгээрэй. 

Тиймээс та бүхэнд Францын эмчилгээний гоо сайхны Geneskin цувралыг танилцуулж байна. Уг бүрдэл юугаараа давуу вэ?

Geneskin брэндийн бүх бүтээгдэхүүн клиник судалгаагаар батлагдсан гэдгээрээ онцлог аж. 

1. Патентийн DN-act бүрдэл агуулсан. Эсийн түвшний хамгаалалт ба нөхөн сэргээх комплекс

2. Бүтээгдэхүүн бүр клиник үр дүнгээр баталгаажсан. Үүнд: 

  • Эсийн түвшины хамгаалалт: Эсийг гадны хүчин зүйлийн гэмтлээс хамгаалж, хөгшрөлттэй тэмцэх ба орчны бохирдлоос арьсыг маш сайн хамгаална. 
  • Арьсны физиологийн нөхөн сэргээх үйл явцыг идэвхжүүлэх: Эсийн насжилтыг уртасгадаг генийн үйл ажиллагааг дэмжиж, ДНХ-ийн нөхөн сэргээх бодисыг идэвхжүүлж, эсийн амьдралын мөчлөгийг уртасгана.
  • Эсийн шинэчлэгдэх явцыг хурдасгах: Коллаген болон гиалуроны хүчлийн үүсэлтийг идэвхжүүлж, эсийн шинэчлэлтийг түргэсгэж, арьсны эластины давхаргыг сайжруулна, арьсны уян чанарыг дэмжинэ.

Хэн хэрэглэх хэрэгтэй вэ? 

  • 25-аас дээш насныхан
  • Таны арьсанд хялгасан болон гүн үрчлээ үүсч байгаа бол 
  • Арьсны уян хатан чанар алдагдаж, суларсан бол
  • Насжилтын бор толбууд үүссэн бол

Ямар арьсанд тохирох вэ?

  • Бүх төрлийн арьсанд тохирно

Хөгшрөлттэй тэмцэх GENESKIN иж бүрдэлд ямар ямар бүтээгдэхүүн багтсан бэ?

1. GENESKIN C Premium: Арьсны өнгө сэргээх серум

Жич: Эмчилгээний зориулалтаар (төрсний дараа, арьс гундаж ядарсан үед) 1-2 дуслыг өдөр шөнийн тосондоо хольж түрхэнэ. Дангаар нь хэрэглэхгүй. Шөнө унтаагүйгээс болж арьс тань ядарсан бол өдрийн тосондоо 2-3 дуслыг хольж хэрэглээрэй.

2. GENESKIN Lift Smoothing Creme: Үрчлээний эсрэг өдрийн тос 

Найрлагадаа био замаг, орчны бохирдлоос хамгаалах бодисууд агуулсан

Хэрэглэх заавар: Өглөөд нэг удаа серумын араасаа түрхэж хэрэглэнэ.

3. GENESKIN Lift baume: Үрчлээний эсрэг тэжээлийн шөнийн тос 

Хэрэглэх заавар: Серумыг түрхэсний дараа оройд 1 удаа түрхэнэ.

Үрчлээний эсрэг тэжээлийн шөнийн тосны клиник үр дүн

4. GENESKIN Lift serum: Арьс чангаруулах серумХэрэглэх заавар: Өдөрт 2 удаа өдөр, шөнийн тосны өмнө түрхэнэ.

Арьс чангаруулах серумын клиник үр дүн

5. GENESKIN White serum: Цайруулах серум50-аас дээш насны хүмүүсийн 90 хувьд нь хөгшрөлтийн бор толбо үүсдэг. Тэгвэл судлаачид 28-60 насны 20 хүнийг 56 хоног үргэлжилсэн судалгаанд хамруулжээ. Уг бүтээгдэхүүнийг өдөрт хоёр удаа зуны турш түрхэж байсан хүмүүсийн бор толбо 64 хувиар буурсан байна. 

Цайруулах серумын клиник үр дүн

Хэрэглэх заавар: Өдөрт 2 удаа өдөр, шөнийн тосны өмнө түрхэнэ. Бүтээгдэхүүнийг хэрэглэсний дараа шууд наранд гарч болохгүй, нарнаас хамгаалах тос хэрэглэх шаардлагатай. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
6 цагийн өмнө
Хаврын ядаргаанаас хэрхэн бултах вэ?
2
Өчигдөр
Дөнгөж 20-иод настай ч ууц нуруу нь өвдөж буй залууст өгөх 5 зөвлөгөө
3
Өчигдөр
Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ
санал болгох
1
3 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
5 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
9 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0