Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Үрэлгэн зангаа засахыг хүссэн хэн бүхэнд тус болох 4 арга


Сарын цалин тань дараагийн цалин буух хүртэл хүрэлцэхгүй байх тохиолдол байдаг уу? Шинэ жилийн зорилгодоо “2019 онд санхүүгийн сахилга баттай болно” гэсэн зорилго тавьсан хэрнээ хаанаас эхлэхээ мэдэхгүй байна уу? Тэгвэл дараах зөвлөгөөг танд зориулж байна.  

Юунд хамгийн их мөнгө зарцуулж байгаагаа олж мэд 

Хүмүүс мөнгөнд үрэлгэн хандаж байгаагаа мэддэг ч яг юунд зарцуулснаа бодитоор тооцдоггүй. Тиймээс хамгийн түрүүнд сүүлийн хоёр сарын банкны хуулгаа харж байгаад худалдан авалтуудаа ангил (Кофе, ресторан, хувцас, амттан гэх мэт). Дараа нь худалдаж авсан зүйлсдээ 1-10 хүртэл оноо өг. Хэрэв 1 оноо өгвөл таны худалдан авалт ухаалаг бөгөөд зайлшгүй байсан гэж үзэх ба эсрэгээрээ 10 оноо өгвөл огтоос хэрэггүй зүйлд мөнгө зарцуулжээ гэсэн үг. Ийм аргаар юунд хамгийн их мөнгө зарцуулж байгаагаа олж мэдээрэй.

Дашрамд дурдахад, би ч бас мөнгөний зарцуулалтаа нарийн тооцохын тулд нэгдүгээр сард бяцхан туршилт хийж байгаа юм. Үдэш унтахаас өмнө тухайн өдрийнхөө НӨАТ-ын баримтыг цуглуулж, хэдий хэмжээний худалдан авалт хийснээ тооцдог (7 хоног өнгөрөхөд л та юунд мөнгөө зарцуулснаа мартах тул дор бүр нь бичээд явбал тохиромжтой). Ингээд 7 хоногийн эцэст нийт зарлагаа гаргаж дээр дурдсанчлан ангилдаг. Ингэснээр тухайн 7 хоногт юунд хамгийн их мөнгө зарцуулсан, тэдгээр нь зайлшгүй зарлага уу эсвэл дэмий тансаглал байв уу гэдгийг хялбар мэдэж болдог. Үүний ачаар дараагийн 7 хоногт нь илүү хэмнэлттэй байж, ухаалаг худалдан авалт хийхэд нөлөөлж байгааг анзаарсан. Харин дараагийн удаа гараар бичихээс татгалзаж Spending 2 аппликэйшнийг туршиж үзэхээр төлөвлөж байна. Энэхүү аппликэйшн нь монгол мөнгөн тэмдэгтээр орлого, зарлагаа тооцож болдог цөөхөн хэдэн аппликэйшний нэг гэдгээрээ онцлог. 

Гадуур хооллохоо багасга

Судалгаанаас үзэхэд хүмүүст гадуур гарахдаа зарцуулсан мөнгөндөө хамгийн их харамсдаг гэнэ. Өдрийн хоолоор жишээ аваад үзье л дээ. Та ажлын таван өдөр өдрийн хоолоо гадуур иддэг гэж бодъё. Нэг өдрийн хоол дунджаар 7000 төгрөг болно гэж тооцвол долоо хоногт 35.000, нэг жилд 1.820.000. Харин гэрээсээ хоол бэлдэж ирвэл ойролцоогоор 3000-3500 төгрөг болно. Өөрөөр хэлбэл та 910.000 төгрөг хэмнэнэ гэсэн үг. 

Их мөнгө үрэх ганцхан шалтгаан бий, тэр нь “цаг хожих” юм. Өөрөөр хэлбэл, та гэртээ хоол хийхээс татгалзаад гадуур хооллож байгаа бол 7000 төгрөг зарлагадан байж олж авсан цагаа илүү ашиг тустай, үнэ цэнэтэй зүйл бүтээхэд зарцуулах ёстой.

Төлөвлөж байснаас илүү их мөнгө үрэх ганцхан нөхцөл бий гэж ментор маань зөвлөж байсан удаатай. Тэр нь “цаг хожих” юм. Өөрөөр хэлбэл, та гэртээ хоол хийхээс татгалзаад гадуур хооллож байгаа бол 7000 төгрөг зарлагадан байж олж авсан цагаа илүү ашиг тустай, үнэ цэнэтэй зүйл бүтээхэд зарцуулах ёстой. 

Зээлийн картын хэрэглээгээ тана

Ихэнх хүмүүс цалин буух дөхөхөөр хүнээс мөнгө зээлэх юм уу кредит картаа ашигладаг. Судалгаанаас үзэхэд хүмүүс кредит карт ашиглаж худалдан авалт хийхдээ мөнгөөр төлснөөс 20 хувь их зарлага гаргадаг гэнэ. Өөрөөр хэлбэл, та дэлгүүрт ороод 50 мянган төгрөгөөр худалдан авалт хийх байсан бол зээлийн карт ашигласнаар 60 мянга болгож нэмэгдүүлэх магадлалтай гэсэн үг юм. Иймд зээлийн картаа зайлшгүй, онцгой нөхцөлд л ашиглахыг эрмэлзээрэй.

Муу зуршлаа өөрчил 

Хүн бүрт татгалзаж чаддаггүй муу зуршил байдаг. Мөн үүнийг өдөр тутмын амьдралд нь байх ёстой зүйл гэж боддог бөгөөд санхүүгийн сахилга бат тогтоохдоо хүртэл мөнөөх муу зуршлаа орхигдуулдаг. Жишээ нь, өдрийн хоолны дараа кола ууж хэвшсэн, хичээлээ заавал кофе шопод тухалж суугаад хийдэг зуршилтай хүмүүс олон байдаг. 

Гэхдээ муу зуршлыг ямагт өөр нэг сайн зуршлаар сольж, өөрчилж болдог тухай Чарльез Духигийн бичсэн “Зуршлын хүч” номонд өгүүлдэг шүү дээ. Зохиогчийн бичсэнээр ямар ч зуршил учиг, үйлдэл, урамшуулал гэсэн гурван хэсгээс бүрдэнэ гэжээ. Тиймээс өөрийнхөө муу зуршлыг таньж мэдье гэж бодож байвал дээрх гурван хэсгийг олж тодорхойлох хэрэгтэй. 

Та өдөр бүр ажлаа эсвэл хичээлдээ орохоос өмнө кофе шопод орж суудаг зуршилтай гэж төсөөлье. Өөрөөр хэлбэл та өдөр бүрт 5000 төгрөгийг кофенд зарцуулдаг. Үүнийг өөрчлөхийн тулд юунаас эхлэх хэрэгтэй вэ? 

Юун түрүүнд таныг өдөр бүр кофе шоп ороход юу нөлөөлж, нөхцөлдүүлж (учиг) байгааг олж мэд. “Зуршлын хүч” номонд өгүүлснээр аливаа зуршил дараах таван зүйлээр нөхцөлддөг бөгөөд зуршлаа танин мэдэж, улмаар өөрчлөхийн тулд эдгээрийг хэд хэдэн удаа давтаж хийх хэрэгтэй. Тухайлбал:

  1. Хаана байсан бэ? Гадаа, кофе шопын ойролцоо

  2. Хэдэн цаг болж байсан бэ? 8:45

  3. Сэтгэлзүйн байдал? Ядарсан 

  4. Хэнтэй хамт байсан бэ? Ганцаараа 

  5. Кофе шоп орохын өмнө юу хийсэн бэ? Алхсан гэх мэт.

Энэхүү тэмдэглэлийг хэд хэдэн удаа давтаж хийсний дараа кофе шоп ороход дээрх таван хүчин зүйлийн аль нь нөлөөлж буйг олж тогтоо. Магадгүй та өдрийн хэдэн цагт, сэтгэл санааны байдал ямар байгаагаас үл шалтгаалан кофе шоп орж байвал “байршил” таны зуршилд нөлөөлж байна гэсэн дүгнэлтэд хүрч болох юм. Ингээд нөхцөлдүүлэгчийг олсны дараа хэрхэн өөрчилж болох талаар тунгаагаарай. Магадгүй сургууль, ажилдаа очихдоо арай өөр замаар явж болох юм шүү дээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2023.10.11
Мөрөөдөж буй зүйлээ өөрийн болгохын тулд нүүр тулах ёстой 5 зүйл
2
2023.06.29
Мөнгөн хуримтлал үүсгэхэд туслах "365 хоногийн хадгаламжийн челленж"
3
2022.12.01
Баярын сард 'АМЬД ҮЛДЭХ' жор | Цаг хугацаа, мөнгө санхүү, сэтгэл зүйгээ хэрхэн бэлдэх вэ?
санал болгох
1
14 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.