Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Өргөдлийн байнгын хорооноос нээлттэй хаалганы өдрийг зохион байгууллаа


Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооноос өчигдөр /2019.08.22/ Тусгаар тогтнолын талбайд Чингэлтэй дүүргийн 1-19 дүгээр хорооны иргэдэд зориулан нээлттэй хаалганы өдөр арга хэмжээг зохион байгууллаа. Арга хэмжээг нээж Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга, УИХ-аас байгуулагдсан агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ажиллах ажлын хэсгийн ахлагч М.Оюунчимэг үг хэлэв.

Тэрбээр хэлсэн үгэндээ “Сар хүрэхгүй хугацааны дараа нийслэлчүүд та бидний хувьд тулгамдсан асуудал болдог утааны улирал эхлэнэ. Жилийн жилд утаагаа, агаарын бохирдлоо яах вэ, яаж арилгах вэ гэдэг хүнд асуудалтай тулгардаг. Энэ ажилд сүүлийн жилүүдэд тодорхой хэмжээний ахиц гарч байгаа. Төр засгаас ч тодорхой шийдэл бүхий бодлогын арга хэмжээнүүд авч хэрэгжүүлж байна. Ирэх өвлөөс үр дүн нь харагдах болов уу гэж найдаж байгаа. УИХ-аас Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр тодорхой санаачилга дэвшүүлж, бодит ажил хэрэг болгох тал дээр ихээхэн анхаарч байна. Түүнчлэн, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр зарцуулж байгаа хөрөнгийг үр дүнтэй болгох, оновчтой ажилд зарцуулахад ихээхэн анхаарал тавьж байна. Өргөдлийн байнгын хорооноос агаарын бохирдолттой тэмцэх чиглэлээр зарцуулсан хөрөнгөд гүйцэтгэлийн аудит оруулж, хяналт шалгалт хийлгүүлсэн. Цаашид хөрөнгө мөнгийг үр дүнтэй ажилд зарцуулахад хяналт тавин ажиллаж байна” гэлээ.


Мөн Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж байгаа ажлын талаар дурьдаад, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажлын хүрээнд Засгийн газрын 62 дугаар тогтоолоор нийслэл хотод түүхий нүүрс түлэхийг хориглон, Таван толгойн ордоос тээвэрлэж ирсэн сайн чанарын нүүрсээр “Таван толгой түлш” компани сайжруулсан түлш үйлдвэрлэж байгааг тэмдэглэлээ.


Одоогоор улсын хэмжээнд 170 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэн нөөцөлсөн бөгөөд энэ нь нийслэлийн нийт айл өрхийн хоёр сарын түлшний нөөц гэж тооцсоныг мөн дурьдаад түлшний хомсдолд оруулахгүйн тулд холбогдох байгууллагууд ажиллаж байна гэв.


“Таван толгой түлш” компанийн үйлдвэрлэсэн сайжруулсан түлшийг есдүгээр сарын 1-ний өдрөөс нийслэлийн 500 цэгт худалдаалж эхлэх бөгөөд нэг тонн нь 150 мянган  төгрөг байх юм байна.

Өргөдлийн байнгын хорооноос Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулсан нээлттэй хаалганы өдөр арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн төрийн үйлчилгээг иргэдэд хүргэдэг төрийн бүх байгууллага, хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөл оролцож иргэдэд үйлчилгээгээ хүргэлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Хамгийн их уншилттай
1
2024.02.23
Шибатаяма ояката: Хакүхог дэвжээ удирдах чадваргүй гэж үзсэн
2
2024.02.25
Бүсгүйчүүдэд үзэн ядагддаг 9 төрлийн залуу
3
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
холбоотой мэдээ
1
2020.03.23
БСШУС-ын яаманд АТГ-аас зөвлөмж хүргүүлэв
2
2020.03.16
УИХ-ын дарга Г.Занданшатар: Их сургуулийн эмнэлэг сургалт, судалгааны институци болох ё...
3
2020.03.05
Сургалтын зээл олгох, төлүүлэх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох журмын талаарх Тогт...
санал болгох
1
12 минутын өмнө
Орд болгоны хэзээ ч тэвчиж үл чадах сэтгэл өвтгөм үйлдлүүд
2
1 цагийн өмнө
Нохойтой харьцах нь хүнийг тайвшруулж, төвлөрөхөд тусалдаг болохыг тогтоожээ
3
1 цагийн өмнө
Playlist: Оройн цагаар сонсоход тэс ондоо мэдрэмж төрүүлэх 12 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

DR. ADITY 2019.08.25 197.210.47.51

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: [email protected] whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802

0 Хариулах