Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Өсвөр үеийнхний заавал дагах 7 сошиал нөлөөлөгч


Сүүлийн үед Social Media Influencer буюу "сошиал нөлөөлөгчид" гэсэн ойлголт хүчээ авч байна. Товчхондоо технологи, сошиал медиа платформуудын тусламжтайгаар бусдад нөлөө үзүүлж, дуу хоолойгоо нийгэмд хүргэж чаддаг хүмүүсийг сошиал нөлөөлөгчид гэдэг. Олны танил алдартай хүмүүсээс эхлээд влоггер, энтрепренёр гээд хэн ч сошиал орчинд нөлөөгөө тогтоох боломжтой. Харин сошиал нөлөөлөгчид бүхэн сайн сайхан, эерэг, зөв амьдралд уриалдаг уу гэвэл үгүй юм. Түүнчлэн олон дагагчтай хүн бүрийг сошиал нөлөөлөгч гэж бодож болохгүй. 

Иймээс бид монгол залуучуудад эерэг үлгэр дуурайлал болж, үнэн бодит бөгөөд хэрэгцээт мэдээ, мэдээллийг түгээдэг сошиал нөлөөлөгчдийг нэрлэж байна. 

Энэхүү мэдээллийг танд 14-23 насны залууст зориулсан “U хөтөлбөр” хүргэж байна. “U хөтөлбөр”-ийн залуус "ШӨНИЙН ДАТА" багцаа идэвхжүүлээд 00:00-08:00 цагийн хооронд хязгааргүй хурдаар, юунд ч санаа зоволгүйгээр интернэтээр аялах боломжтой болсон шүү.   

1. "Catching Up With Nomio" подкастыг санаачлагч Ж.Номин

Хамгийн амжилттай карьерийн зөвлөхөөс зөвлөгөө, мэдээлэл авмаар байна уу? Тэгвэл "Catching Up With Nomio" буюу "Номиотой ярилцъя" подкастыг үүсгэн байгуулагч Ж.Номинг дагахыг зөвлөж байна. Тэрээр дотоод гадаадын удирдах ажилтнуудад зөвлөгөө, сургалт өгч, тэднийг ажил мэргэжлийн талбарт нөөц боломжоо бүрэн ашиглахад нь тусалдаг. Мөн өөрийн хөтлөн явуулдаг "Catching Up With Nomio" подкастаараа сайн CV бичих 10 зѳвлѳгѳѳ, тэтгэлгийн ярилцлагад хэрхэн бэлдэх вэ, жилд хэрхэн 100 ном унших вэ зэрэг олон сонирхолтой сэдвээр зөвлөгөө хүргэдэг. Нэг л зүйлийг амалъя. Чиний амьдралдаа сонссон хамгийн цэгцтэй, ойлгомжтой, бодит амьдралд нийцэхүйц зөвлөгөөг Ж.Номин өгөх болно. Түүнтэй хийсэн дэлгэрэнгүй ярилцлагыг унших бол энд дараарай. 

Харин түүний подкастыг сонсохыг хүсвэл ЭНД дараарай.    

2. Сэтгүүлч, влоггер Г.Ану

Төлөвлөгч дэвтрийн ач холбогдлоос эхлээд англи хэл, ном, техник, технологийн дэвшил, шийдлийн тухай мэдээлэл түгээдэг "Anu Harchu" хуудсыг та мэдэх биз ээ. Г.Ануг олон шинэ зүйлсийг туршиж, түүнийгээ бусадтай хуваалцдаг мэдээллийн охь болсон влогчин гэвэл тохирмоор. Нээрээ түүний оролцдог Гамма агентлагийн "4 төмс" бичлэг хосуудын харилцаа, хайр дурлалтай холбоотой тун сонирхолтой хэрнээ хүмүүсийн тэр бүр яриад байдаггүй сэдвүүдээр буу халдаг. Бичлэгийг нь нэг үзсэн байхад дараагийн дугаарыг нь хүлээдэг болно гэж мэд.   

Түүнийг ЭНД дарж дагаарай.   

3. С.Батмөнхийн гэр бүл  

Аз жаргалтай, сэтгэл хангалуун гэр бүлийг цогцлоохыг хүсдэг залууст үлгэр жишээ болж чадах хүмүүс бол С.Батмөнхийн гэр бүл. 34-хөн настай хэрнээ наснаасаа илүү оворжуу харагддаг, илүүдэл жинтэй байсан С.Батмөнх болон түүний гэргий хэрхэн дадал зуршлаа өөрчилж, эрүүл амьдралын хэв маягтай болсон тухай пост анх сошиал орчинд тарснаар хүмүүс тэднийг мэддэг болсон. Гайхалтай эрч хүчтэй, халуун дотно уур амьсгалтай С.Батмөнхийн постууд чамд хосуудын харилцааг, гэр бүлийн амьдралыг цоо шинэ өнцгөөс харахад чинь туслах болно. 

Тэднийг дагах бол ЭНД дараарай.   

4. Фитнессийн багш, дасгалжуулагч Б.Хулан

Эмэгтэйчүүдэд хамгийн түгээмэл тохиолддог “зовлон”-гийн нэг бол таргалалт. Өөрийгөө ялан дийлж, илүүдэл жинтэйгээ тэмцэх нь хэн бүхний хийж чаддаг зүйл биш. Харин фитнессийн багш, дасгалжуулагч Б.Хулан охид бүсгүйчүүдэд үлгэрлэх нэгэн тод жишээ болж гарч ирсэн. Түүний түгээдэг дасгал, хөдөлгөөний тухай мэдээлэл, бичлэг чамайг эрүүл, зөв бие галбиртай болоход тус болох нь гарцаагүй. 

Түүнийг ЭНД дарж дагаарай.    

5. “CallPro” компанийн хамтран байгуулагч, “Faro” сургалтын төвийн партнер, комедиан Б.Идэр-Од

Б.Идэр-Одын гуншинг бичвэл нэлээд урт талбар хэрэгтэй. “CallPro” компанийн хамтран байгуулагч, “Faro” сургалтын төвийн партнер, “Шарк Танк” нэвтрүүлгийн хөтлөгч, комедиан бөгөөд охид бүсгүйчүүдийн хүсэмжит монгол эрчүүдийн нэг болсон тэрээр сошиал хуудсандаа олон төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээлэл байнга хуваалцдаг нэгэн. Хэрэв та хэл сурах, өөрийгөө хөгжүүлэх зорилгоо хойшлуулсаар яваа бол яг одоо түүнийг дагаарай. Танд зүгээр суух, залхуурах, хойшлуулах сэдэл огтхон ч төрөхгүй болтол "ташуурдана" гэж мэд! 

Түүнийг ЭНД дарж дагаарай.   

6. Jason & Jayel буюу влоггер Ш.Билэгсайхан, Б.Оюунномин

Эерэг мэдрэмж, хандлагыг үеийн залуустаа түгээж буй үлгэр жишээ хос бол яах аргагүй Ш.Билэгсайхан, Б.Оюунномин хоёр билээ. Залуучууд тэднийг Jason & Jayel нэртэй влогуудаар нь хэдийн мэддэг болсон биз ээ. Тэдний влог тухайлсан зөвлөгөө, мэдээллийнх нь биш боловч залуу хос өдөр тутмын амьдрал, хийж буй ажлаараа дамжуулан мянга мянган залууст эерэг хандлага, эрч хүчийг түгээдэг билээ. 

Тэднийг ЭНД дарж дагаарай.   

7. “The Nomadic Soul” стартапын үүсгэн байгуулагч, үүргэвчтэй аялагч Б.Сарантуяа

Хүсэж л чадвал хэн бүхэн аялах боломжтой гэдгийг үлгэрлэн яваа хүмүүсийн нэг нь Б.Сарантуяа. 25 насандаа 25 орноор аялах зорилго тавьж байсан тэрээр сүүлийн гурван жилд 34 улсаар аялаад байна. Мөн Б.Сарантуяа өөрийн аяллын туршлагадаа тулгуурлан монголчуудаа хямд зардлаар аялахад нь хөтөч хийж, бусдад гайхалтай дурсамж үлдээхэд нь тусалж байгаа билээ. 

Түүнийг ЭНД дарж дагаарай.   

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.01.25
Алисагийн тэмдэглэл: Хэн нэгний танд зориулан илгээж байсан хамгийн гоё дуу юу вэ?
2
2024.01.10
Технологийн салбарт ажиллахад хамгийн таатай газраар Юнител групп шалгарлаа
3
2023.12.15
Миллениалуудын ажлын орчин | Ээлтэй, хүртээмжтэй МУИС
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
7
58
2
2
5
4
35

Сэтгэгдэл бичих (21)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Zochin 2019.07.14 66.181.188.182

Manai tuuguu ah haitssiin beeee????

0 Хариулах


Marik 2019.07.08 103.57.95.30

Iz haana bn??

0 Хариулах


name 2019.07.05 103.229.178.2

TMF Haachivaa?

0 Хариулах


Tarhi 2019.07.05 202.9.45.83

Huniig dagan duuraih shaardlaga baigamu lol yum aa ooriin tarhigui k bolhiin nemer oswor uyiin zaawal dagah ntr fucjk

0 Хариулах


Зочин 2019.07.05 66.181.161.42

Батмөнхийн гэр бүл тэр л илүү бодитой өгөөмжтэй сайхан гэр бүл . Бусадыг нь ч мэдэхгүй ээ

0 Хариулах


Зочин 2019.07.04 202.126.88.57

youtuber tushig где???

4 Хариулах


uu huurhii 2019.07.04 182.160.38.9

Positive Mongolians haichiv

2 Хариулах


Зочин 2019.07.04 185.244.172.3

Anu <3

0 Хариулах


Ulaanaa 2019.07.04 202.9.43.179

Heden nzuudaa tavitsiim bishuu. Ed nariin goshin yarianaas iluu. Ehlel Batzaya jinhene uram ogdog shvv handalt ni ch ondor

9 Хариулах


Иятяч 2019.07.04 202.126.89.111

Рыоырччч

0 Хариулах


Ajilgui hun 2019.07.04 202.55.184.18

instragram der @mininimoo youtube der Happiness etc ged uz

0 Хариулах


zX 2019.07.04 182.160.2.125

hahaha UBLIFE heden naizuudaa tavichijee bas naad heden mangaruudiig dagaj yadgiin

4 Хариулах


Зочин 2019.07.05 203.91.115.53

Tanihchguu ym bn

0 Хариулах


DR. ADITY 2019.07.04 105.112.56.232

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: [email protected] whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802

16 Хариулах


tugogoos yum surandaa 2019.07.04 66.181.161.26

tugo ganzaya hoer haachiv .

29 Хариулах


Зочин 2019.07.05 64.119.25.215

odoo yu surah weee ehner hvvhdee hayaad yawdag zaluugaas surah yum bh uu eswel hvvhdiig unchrvvldeg hvvhnees ailgvitehiig surah u

0 Хариулах


Зочин 2019.07.04 203.91.114.244

тэр хөөсөн залуугаар яадын.

1 Хариулах


Maral 2019.07.04 202.126.89.232

+ hyamd aylsh argaa zaay gd page iin admin ohin

0 Хариулах


Зочин 2019.07.04 64.119.17.191

mongolian youtuber tushig , mesmerism ???

10 Хариулах


zochin 2019.07.04 150.129.142.172

ter anu harchugaas heden tugrug awsiin ahha

3 Хариулах


Зочин 2019.07.03 150.129.141.137

Hutsaj bgan shuu hahah

2 Хариулах


Зочин 2019.07.03 66.181.180.220

Where is Mongolian youtuber tushig?

3 Хариулах


Drkweb 2019.07.03 202.9.42.114

Tanai site burr nfsh bolje

0 Хариулах


Зочин 2019.07.03 202.9.43.233

heden naizuudaa tawitsiimuu yatsin

1 Хариулах