Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

"Өсвөрийн Судлаач: Coding Bootcamp" сургалт болно

Сургалтыг сонирхолтой, бүтээлч, төсөл хэрэгжүүлэх байдлаар сурагчдын оролцоонд тулгуурлан явуулахаараа онцлог бөгөөд дөрөв хоногийн турш хүүхдүүд идэвхтэйгээр сурч, олон талаар хөгжих боломжтой.


“Кидс Код Академи” ХХК, “Хамтын Дэлбээ” ТББ болон “Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн Мэдээллийн Системийн Менежментийн Тэнхим” хамтран Монголд анх удаа өсвөр насны сурагчдад зориулсан "Teen Researcher: Coding Bootcamp" үйл ажиллагааг нэгдүгээр сарын 16-19-ний өдөр зохион байгуулах гэж байна.

Үйл ажиллагааны зорилго нь сурагчдыг

- Бүтээлч, шинийг эрэлхийлдэг хандлагатай;
- Асуудалд шинжлэх ухаанч байдлаар ханддаг;
- Байгалийн ухаан болон нийгмийн ухааны хичээлдээ сонирхолтой;
- Програмчлал, компьютерийн ухааны суурь мэдлэг, чадвартай болгон төлөвшүүлэх бөгөөд сурагчид програмчлал сураад зогсохгүй сурсан, мэдсэнээ ашиглан нийгмийн судалгаа хийж, анимэйшн бүтээх юм.

Сургалтыг сонирхолтой, бүтээлч, төсөл хэрэгжүүлэх байдлаар сурагчдын оролцоонд тулгуурлан явуулахаараа онцлог бөгөөд дөрөв хоногийн турш хүүхдүүд идэвхтэйгээр сурч, олон талаар хөгжих боломжтой. Мөн 6 салбар сэдвийн хүрээнд баг болон төсөл хэрэгжүүлж өөрсдөдөө өдөр тутам тохиолддог ч хэрхэн шийдвэрлэхээ мэддэггүй томоохон асуудлуудад шийдэл эрж, судалгаа хийж, үр дүнд нь анимэйшн бүтээх юм.

Сурагчид Байгаль орчин ба хог хаягдал, Хотжилт ба нийтийн тээвэр, Үе тэнгийн дээрэлхэлт ба эрүүл харилцаа, Цахим оролцоо ба зохистой хэрэглээ, Хүүхдийн эрх ба нийгмийн хөгжил, Эрүүл мэнд ба дасгал хөдөлгөөн, хооллолт гэсэн зургаан сэдвийн хүрээнд 12 багт хуваагдаж, бие даан болон багаар ажиллаж, төслөө биелүүлнэ. 

ЯАГААД ТӨСӨЛД СУУРИЛСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙГАА ВЭ?

Сурагчид салбар салбарын мэргэжилтэн менторуудын удирдлага доор бие даан суралцах бөгөөд ингэснээр,

  • Бүтээлч, төсөөлөн бодох, шинийг эрэлхийлэх хандлагатай
  • Өөртөө итгэлтэй, бие даан суралцах чадвартай;
  • Судалгаанд суурилсан дүгнэлт хийх, аливааг олон талаас тунгаан бодох чадвартай;
  • Програмчлалын олон талын хэрэглээ, ирээдүйн ажил мэргэжлийн баримжаатай болох боломж бүрдэнэ.

Үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор үзнэ үү.

Кидс Код Академи ХХК-тай холбогдох: 99195740

И-мейл: [email protected]; [email protected]      

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.01.25
Алисагийн тэмдэглэл: Хэн нэгний танд зориулан илгээж байсан хамгийн гоё дуу юу вэ?
2
2024.01.10
Технологийн салбарт ажиллахад хамгийн таатай газраар Юнител групп шалгарлаа
3
2023.12.15
Миллениалуудын ажлын орчин | Ээлтэй, хүртээмжтэй МУИС
санал болгох
1
7 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.01.14 192.82.66.25

holboos n bolohgui yum, haanaas medeelel avah ve

0 Хариулах