Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Өөрийн биеийн бодит, огт засаагүй зургуудаа зоригтой хуваалцсан 10 гайхалтай од


1. Теннисний од Серена Уилямс "Harper's Bazaar" сэтгүүлийн нүүрэнд гарахдаа зургийг засах, фотошопоор биеийн хэсгүүдийг гоёчлохоос татгалзаж, жинхэнэ байгаагаар нь нийтлэхийг хүссэн.  

2. Хиллари Дафф энэ зургийг өөрийн инстаграмдаа оруулахдаа "Шар сонин, сэтгүүлүүд алдартнуудын өө сэвийг нийтлэх дуртай. Тийм ээ, надад "өө сэв" бий. Таван жилийн өмнө би дэлхийн хамгийн гайхалтай бэлгийг хүлээн авсан. Миний охин Лука. Энэ жил би 30 хүрсэн, бие маань эрүүл, хаа хүссэн газар минь хүргэж байгаа. Охидоо, өөрт байгаа зүйлээ байгаагаар нь хайрлаж, үнэ цэнэтэй цагаа өөр, өөгүй, төгс байхад санаашран үрэхээ больцгооё" гэсэн байв.

3. "Kadooment day" парадад оролцож буй Рианна. Энэ зургаа засаж, янзлахгүйгээр шууд нийтлэхэд нь хүмүүс түүнийг таргалчихаа юу даа гэж асууна, харин тэр "Би зэгсэн сайхан биетэй болж байна" гэнэ. 

4. Приянка Чопра "Maxim India" сэтгүүлд энэ зургийг нь нийтлэхдээ үл ялиг ургаад байсан суганы үсийг нь юу ч үгүй фотошопоор янзалсан байсныг эсэргүүцэн эх зургийг нь инстаграмдаа нийтэлсэн.

5. "Good Place" цувралын од Жамийла Жамиль энэ зургийг өөрийн хуудастаа нийтлэхдээ "Ихэнх охид целлюлиттэй байдаг. Дөнгөж төрсөн хүүхдүүд хүртэл адилхан. Энэ нь ямар ч асуудалгүй бөгөөд гуньж гутрах шалтгаан бүр ч биш. Одууд, сурталчилгааныхан, сэтгүүлүүд эмэгтэйчүүдийн зургийг нийтлэхдээ целлюлиттийг засах, фотошопдохоо болих хэрэгтэй" гэв.

6. Биллбоардын жагсаалтыг тэргүүлж буй "Truth Hurts"-ийн дуучин Лиззо өөрийн биеэр бахархдаг бүсгүйчүүдийн нэг. Тэр биеэ юугаар ч нууж, өөрчлөхийг хүсдэггүй. 

7. Коуртни Кардашиан инстаграмын дагагчдаасаа язарсан арьсаа нуусангүй. Тэр яг энэ зургаа огтхон ч засалгүйгээр өөрийн "Poosh" брэндийн сурталчилгаандаа ашигласан.

8. Супер модель Ашли Грахам жирэмсний үеийн эл зургаа инстаграмдаа оруулахдаа "Би дасгал хийдэг. Сайн хоол хүнс идэх гэж маш их хичээдэг. Би өөрийн буй биедээ хязгааргүй хайртай. Бага зэрэг өөх, целлюлитт, бондгор гэдэс маань хэзээ ч надад гай болж байсангүй. Би биеэсээ ичдэггүй, та ч бас тэгэх хэрэггүй" гэсэн юм. 

9. Өдгөө 19 настай жүжигчин Зэндаяагийн зургийг "Modeliste" сэтгүүлийнхэн аваад дураараа янзалсныг эсэргүүцэн эх зурагтай нь хамт оруулсан. Ингэхдээ тэр "Эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг байгаагаар нь харуулахын оронд үнэмшилгүй, хэт зассан, бодит биш төрх санал болгодогт" дургүйцлээ илэрхийлсэн.

10. Дуучин Жессика Симпсон жирэмсний үеийн зургаа дагагчидтайгаа хуваалцсан. "Бид бүгд адилхан". 

Эх сурвалж: Buzzfeed 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
4 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
2
5 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
3
5 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
5 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
7 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
10 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
6
1
0
0
1
2