Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Өөрийн өвөрмөц байдлаар бусдыг гайхшруулдаг дуучин Билли Айлишийн 19 сонирхолтой баримт


Билли Айлиш одоогоор АНУ-ын дуу хөгжмийн салбарын хамгийн алдартай дуучдын нэг болоод байгаа билээ. Тэрбээр өвөрмөц хэв маягаараа аль хэдийн олонд танигдсан. Уран бүтээлүүдээс нь гадна түүний өвөрмөц төрх, биеэ авч яваа байдал хүмүүсийн анхаарлыг ихээр татдаг. Эршүүд загварын хувцас, өвөрмөц хэв маяг бүхий видео клипүүд нь нэгэн хэвийн уран бүтээлчид болон хоорондоо ижил төстэй олон зуун уран бүтээлүүдтэй харьцуулшгүй.

1. Түүний жинхэнэ нэрийг Билли Айлиш Пайрат О'Коннелл гэдэг.


2. 2001 оны 12 сарын 18-нд Калифорни мужийн Лос-Анжелес хотод төрж өссөн

3. Түүний гэр бүлийнхэн бүгд урлагийн хүмүүс. Ээж ах хоёр нь дуу бичиж мөн дуулдаг бол аав нь төгөлдөр хуур, үкүлэлэ хөгжмүүдийг тоглодог байна.

4. Тэр хэд хэдэн ярилцлага дээрээ өөрийгөө цагаан хоолтон гэж дурдаж байсан.

5. Түүний ах "The Slightlys" хамтлагийн дуучин. 

6. Тэрбээр "The Beatles", Аврил Лавины хөгжмийг сонсож өссөн.

7.  8 настайдаа найрал хөгжмийн хамтлагт нэгдэж, 11 настайгаасаа өөрийн дуунуудыг бичиж эхэлсэн. 

8.  Дуу хөгжмөөс гадна бүжиг түүний сонирхол. Тэр бүжигчин болох бас нэгэн мөрөөдөлтэй.

9. 14 настайдаа ахынхаа зохиосон "Ocean Eyes" нэртэй дууг "SoundCloud" дээр цацсанаар од болох гараа нь тавигджээ.

10. 15 настайдаа "Don't Smile At Me" нэртэй мини цомог гаргаж, хөгжмийн ертөнцийн хамгийн том нөлөө бүхий дуу бичлэгийн компани болох "Interscope"-ийн гэрээг өөрийн болгож чаджээ.

11. Түүнийг шүтэн биширдэг олны танил хүмүүсийн дунд "Nirvana" хамтлагийн бөмбөрчин, "Foo Fighters" хамтлагийн ахлагч Дэйв Грол, "Radiohead" хамтлагийн дуучин Том Йорк, дуучин Сэм Смит нар багтдаг. 

12. Айлиш хип-хоп дуунуудаас урам зориг авдаг.

13. Айлиш "The Babadook," "Out Out", "American Horror Story" гэх мэт аймшгийн кино, телевизийн нэвтрүүлгүүдэд дуртай.

14. Тэрбээр саяхан "Calvin Klein" брэндийн сурталчилгаанд оролцож байхдаа "Хэлхэгэр хувцас өмсөхөд хүмүүс түүний дотор ямар бие нуугдаж байгааг мэдэх боломжгүй. Хэн ч 'Тэр хэтэрхий туранхай байна', 'Туранхай биш байна', 'Өгзөггүй байна', 'Бүдүүн өгзөгтэй байна' гэж хэлж чадахгүй. Тэд мэдэхгүй учраас юу ч хэлж чадахгүй" хэмээн том, хэлхэгэр хувцас өмсдөг шалтгаанаа тайлбарлажээ.

15. Айлиш инстаграмдаа 25 сая шахуу дагагчтай. 

16. Түүний ''When We All Fall Asleep, Where Do We Go?'' цомог нь 48 мянган хувь борлогдон Их Британийн чартыг тэргүүлсэн нь дуучин Жосс Стоуны 2004 онд гаргаж байсан "Mind Body and Soul"-ийн нийт борлуулалтын тоог эвджээ. 

17. 2016 онд Билли Айлиш хип-хоп бүжгийн хөдөлгөөн хийх гэж оролдож байгаад ясаа гэмтээж байжээ.

18. Түүний хамгийн анх бичсэн дуу нь зомбинуудын тухай байсан. "The Walking Dead" цувралыг үзэж байгаад тэр "Finger Crossed" гэх хамгийн анхны бүрэн дуугаа зохиож байжээ.

19. Түүнд асар олон уран бүтээлчид нөлөөлж байжээ. Teen Vogue-д ярилцлага өгөхдөө тэрбээр "Би реппер Tyler, the Creator-д дуртай. Тэр зөвхөн өөрийн хүссэн зүйлээ л хийдэг. Тэр нь бүтсэн ч бүтээгүй ч үргэлж хүссэнээ хийж чаддаг нь намайг гайхшруулдаг. Бас би Earl Sweatshirt, Drake, Big Sean нарт дуртай. Childish Gambino маш гайхалтай үгтэй дуунуудтай. Яаж бичиж чаддагийг нь ч гайхдаг. Бас A$AP Rocky, Lana Del Rey, Aurora нарт хайртай" хэмээн ярьж байжээ.

Мэдээг бэлтгэсэн: Г. Байгальцэцэг

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
22 цагийн өмнө
Playlist: Рок-н-роллын алдрын танхимд 2025 онд мөнхлөгдөх боломжтой 78 уран бүтээлч
2
3 өдрийн өмнө
Орос, энэтхэг гишүүнтэй К-Поп хамтлаг X:IN ОХУ-д тоглолт хийнэ
3
3 өдрийн өмнө
Тайзны нэр нь тэдний жинхэнэ нэртэй ямар ч холбоогүй РОК одууд
санал болгох
1
21 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
1
110
2
0
1
2
5

Сэтгэгдэл бичих (4)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.06.09 202.9.45.149

Goy medee bn

0 Хариулах


Зочин 2019.06.09 66.181.161.101

Mash gaihaltai

0 Хариулах


zochin 2019.06.04 202.9.42.200

goy medee baina

0 Хариулах


Зочин 2019.06.04 66.181.187.155

lana del reyiin tuhai oruulyaa

1 Хариулах