Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Өөрт тохирсон номыг сонгохдоо баримтлах 4 зарчим

Ном унших дургүй хүн гэж үгүй, унших номоо буруу сонгосон хүн л гэж байдаг


Хүн насан туршдаа дээд тал нь 3000 ном унших боломжтой байдаг гэнэ. Гэхдээ өөрт хэрэгтэй, зөв номоо сонгож чадвал ийм олныг унших шаардлага гарахгүй ч байж мэднэ. Энэ удаагийн нийтлэлээр хувийн туршлагадаа тулгуурлан уншигчдад өөрт тохирсон номыг сонгохдоо анхаарах зүйлсийг хүргэж байна. Мөн цэвэр хувь хүний мэдрэмжээр үнэлэгддэг уран зохиолын номыг эдгээр шалгуураар цензурдэх нь тохиромжгүй байх магадлалтай. 

Зарчим 0# Өөрийн мэдрэмжийг олж таних 

Ном унших дургүй хүн гэж байдаггүй, харин унших номоо буруу сонгосон уншигч л байдаг болов уу. Тиймээс номыг сайн, муу гэж ялгахаас урьтаж ямар төрлийн ном сонирхдог, шимтэж уншдаг вэ гэдгээ олж тодорхойлоорой. Тухайн номыг хэр хурдан уншиж дуусгаж байгаагаа ажиглах замаар үүнийг мэдэж болно. Гараасаа салгамааргүй, нэг дор сууж байгаад уншиж дуусгамаар номтой таарч байсан уу? (дээр дурдсанчлан уран зохиолын бус ном) Хэрэв тийм бол сэдэв, зохиолч, бичлэгийг хэлбэр аль таалагдсаныг дахин нэг бодоод үзээрэй. Ингэснээр таалагдсан сэдэв эсвэл зохиолчоо дагнаж унших уу гэдгээ шийдэх боломжтой болно. 

Зарчим 1#  Зохиогчийг судлах 

Судалгаа, үндэслэл сайтай ном уншихыг хүсэж байвал номыг зохиогчийг судлах нь хамгийн зөв алхам юм. Сайн ном бичихэд дан ганц тухайн салбарын мэргэжилтэй байх нь хангалтгүй. Зохиогч аль нэг чиглэлээр мэргэшсэн эсэх, сэдвийн хүрээнд дагнасан судалгаа хийсэн эсэх зэрэг нь маш чухал. Та бидний сайн мэдэх “Power of Habit”, “How to not die”, “Sapiens: A Brief History of Humankind” зэрэг бүтээлүүдэд маш олон судалгаа, тоо баримтад үндэслэн номоо бичсэн байдаг шүү дээ. Хэрэв та бүхэн анзаарсан бол сайн номуудын зохиогчид ихэвчлэн их сургуулийн профессор, судлаач мэргэжилтнүүд байдаг. Харин намтар бүтээлийг сонгохдоо энэ шалгуураар харах нь тохиромжгүй юм. 

Зарчим 2# Goodreads-ийн үнэлгээг харах

Goodreads бол номын хорхойтнуудын унших номоо сонгодог, сэтгэгдлээ бичдэг, бусадтай хуваалцдаг гол платформ. Иймд таны сонгосон ном хэр чансаатайг мэдэх нэг арга бол Goodreads-ийн үнэлгээг харах юм. Ингэхдээ хамгийн багаар бодоход 100-аас дээш хүн үнэлгээ өгсөн,  дунджаар 4-өөс дээш одтой номыг унших жагсаалтдаа оруулахыг зөвлөж байна. Мөн доогуур үнэлгээ өгсөн уншигчдын сэтгэгдлийг унших нь зүйтэй. Учир нь Goodreads-ийн үнэлгээ туйлын үнэн байх албагүй юм. Тухайлбал, миний таван од өгсөн нэг номыг өөр нэг эксперт нэг одоор үнэлсэн байх жишээтэй. Гэтэл нийлбэр дүнгээр Goodreads дээр 4.1 одтой байгаа юм. Тиймээс Goodreads-ийн үнэлгээ хангалтгүй санагдвал Guardian Reviews, New Yorker зэрэг сайн шүүмж бичдэг сайтуудын нийтлэлийг уншаарай. 

Зарчим 4# Хэт анхаарал татсан нэртэй номыг сонгохоос татгалз

Арилжааны зорилготой номууд ихэвчлэн “амжилтын нууц, “хэрхэн”, “яаж” гэх мэт уншигчийг анхаарлыг татахуйц нэртэй байх нь элбэг. “Хэрхэн баяжих вэ” гэдэг ном бичээд баяжсан зохиогч байдаг шиг ашиг хонжоо олох зорилготой сүржин нэр, гоё хавтастай номуудыг сайн бүтээлээс ялгаж, зааглаж сурах нь чухал. 

Эцэст нь мэдлэгийн хүрээгээ тэлэхээр зорьж буй залуу уншигчдад:

  • Бусад хүмүүсийн сайн хэмээн санал болгож буй эсвэл борлуулалт өндөртэй, шинээр хэвлэгдсэн ном бүр сайн бүтээл байдаггүй гэдгийг санаарай. 

  • Сэдвийн хүрээнд дагнан унших (багаар бодоход нэг сэдвийн хүрээнд 5 ном уншсан байхад мэдлэгээ гүнзгийрүүлэх, сэдвийг олон талаас нь харах, мэдээллийг харьцуулах боломжтой болдог)  

  • Нэг дор унших бус өдөр бүр бага багаар, тогтмол уншдаг дадалтай болохыг зөвлөж байна. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
2
3 өдрийн өмнө
Хаврын урт өдрүүдийг үр дүнтэй давж гарахад тань туслах АРВАН шинэ ном
3
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.