Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Өвлийн амралтаараа хийж болох сонирхолтой 13 зүйл

Шинийг туршиж, өөрийгөө хөгжүүлэх зорилготой хүн бүхэнд зориуллаа.


Оюутан залуусын өвлийн амралт эхэлсэн энэ үеэр цагийг үр дүнтэй, зугаатай өнгөрөөж болох сонирхолтой зүйлсийг санал болгож байна. Шинийг туршиж, өөрийгөө хөгжүүлэх зорилготой хүн бүхэнд дараах нийтлэлийг зориулав.

1.Киногоор дамжуулж мэдлэг олох

Өвлийн хүйтэнд заавал кино театр орж кино үзэх албагүй. Netflix эсвэл интернетээр баримтат кино эсвэл сонирхолтой шинжлэх ухааны цувралууд үзэж болно. Хялбар аргаар мэдлэг олох нэг арга шүү. Бас удахгүй болох Оскарын наадмыг тохиолдуулан манай санал болгосон кинонуудыг (энд дараарай) үзэж болно.

2.Цас ба цэвэр агаар

Өвлийн улирлын сайхныг мэдрүүлдэг зүйлсийн нэг бол яах аргагүй уул бүрхсэн их цас билээ. Зузаан хувцасаа өмсөж аваад цанын баазад очиж цана эсвэл снөүбоардоор гулгаарай. Өвлийн спортын сайхныг мэдрэх болно. Бүтэлгүйтсэн ч ядаж л цэвэр агаар амьсгална шүү дээ. Нэг сумаар хоёр туулай буудах боломж байна. ;)

3.Урлагийн ертөнцөөр аялах

Урлаг хүний дотоод ертөнцийг хамгийн сайн нээж өгдөг. Уран бүтээлчийн илэрхийлсэн санааг хүн бүр ойлгох албагүй ч тухайн бүтээлээс авах мэдрэмж нь хамгийн чухал. Дуурь, балет, драмын жүжиг үзэх, уран зураг, контемпорари арт үзэсгэлэнд очиж бүхнийг мартаад урлагийг мэдрээрэй.

4. Балетаар хичээллэх

Сонгодог урлагийн хүнд үзүүлэх гайхамшигт нөлөөг тоочоод баршгүй. Балетаар хичээллэснээр та бухимдлаас ангижирч бас уян налархай, сунгалттай болно. Эрүүл, галбирлаг байхын тулд фитнессээр хичээллэх эсвэл иогт явах нь тохиромжгүй санагдсан бол балетийг сонирхоод үзээрэй. Та өөрийгөө хамгийн гоо сайхнаар мэдэрнэ.

5.Хийн буудлагаар хичээллэх

Авхаалж самбаа, анхаарал шалгасан хийн буудлагын спорт нь шинийг туршигчдад гайхалтай тохирно. Фэйсбүүк дээр хэд хэдэн сонирхогчдын групп ч бий.

6.Ууланд гарах

Цэвэр агаар амьсгалах дээрээс нь хөдөлгөөн хийх хамгийн боломжит хувилбар бол ууланд гарах байдаг. Улаанбаатар хотын хэд хэдэн чиглэлээс Богдхан уул руу нийтийн тээвэр зорчдог болсон байна лээ шүү.

7.Зураг зурж үзэх

 Та уран зураг зураад өөртөө хадгалах бол ямар зураг сонгох вэ? Яг ийм боломжийг Wine&Canvas хөтөлбөр олгож байна. Амтат улаан дарс шимэнгээ өөрийн хүссэн зургаа мэргэжлийн багшийн тусламжтай зурах сонирхолтой сонсогдож байгаа биз.

8.БүЖо хөтлөх

“Bullet journal” гэдэг нь тэмдэглэлийн дэвтрээ маш бүтээлч сонирхолтойгоор хөтлөх юм. Өнгө өнгийн харандаа, үзгээр өөрийн хүссэн дүрс зургаа зурж хөтөлнө. БүЖо хөтөлснөөр хүний бүтээлч сэтгэлгээ хөгжиж, өөрийн тавьсан зорилтоо биелүүлэхэд тус болно.

9.Ном унших

Ном бол ертөнцийг харах цонх юм. Чухам ямар төрлийн ном уншихаас хамаарч өөр өөр цонх нээгдэнэ. Уран зохиолын ном уншсанаар хүн ухаарал хайрласан нэгэн түүхийг мэдэж шинжлэх ухааны ном уншиж мэдлэгээ нэмэгдүүлэх боломжтой байдаг. Хамгийн чухал нь хүн өөртөө тохирсон номоо олох. Цаг завгүй их мэдээллийн энэ урсгалд ганц цаг ч болтугай зарцуулаад ном уншаарай. Амьдралыг харах өнцөг тань өөрчлөгдөнө.

10.Галт тэргээр аялах

Өдөр бүр их хотын түгжрэлд явахдаа хаа нэг тийшээ зугтчихмаар санагдаж байсан уу? Өвлийн амралтаа тохиолдуулан аялал хиймээр санагдаж байна уу? Тэгвэл галт тэргэнд суугаад хаа нэг тийшээ аялаарай. Амьдралд тань өөр нэг адал явдал авчирах ч юм бил үү.

11.Нохой чаргаар зугаалах

Зөвхөн өвөл л хийж болох гоё зүйлсийн нэг бол нохой чарганы аялал. Найзуудын зугаалга, хосуудын болзоонд төгс зохицох санаа шүү. Кинон дээр л хардаг байсан зүйлээ өөрсдөө хийх боломжтой болжээ.

12.Сонирхолтой даалгавар биелүүлэх

“Шинэ он, шинэ би”-гээ бий болгомоор байвч чухам яаж гэдэгээ мэдэхгүй байвал өөртөө зориулж даалгавар зохиогоорой. Жишээ нь, өдөрт 30 мин ном унших, муу зуршлаасаа бага багаар гарах зорилгоор хийжүүлсэн ундаагүй долоо хоног, өдөр бүр нэг зүйл хийх сорилтууд гэх мэт юу ч байж болно.

13.Хувийн туршлагаа баяжуулах

Залуу байхдаа л их зүйл амжуулж, олон талын туршлага хуримтлуулах нь дараа нь давуу талуудыг авчирна. Хичээлийнхээ хажуугаар амждаггүй зүйлсээ амралтаараа хийгээрэй. Олон улсын байгууллагад дадлага хийх, сайн дурын ажил хийж бусдад туслах зэрэг юу ч байж болох юм.  


Бэлтгэсэн: М.Тэргэл

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
7 цагийн өмнө
4 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээ
2
7 цагийн өмнө
Баасан гарагийн 15 цагаас эхлээд хүмүүсийн ааш хоёр дахин сайхан болдог
3
9 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Into the Wild" киноноос сурах юм их бий
санал болгох
1
9 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
0
6
0
1
0
0
3

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2020.01.20 103.26.193.5

Ochih gazruidiih ni medeell ni baival ih zugeer ym bn hiin buudlaga hiideg gazar ntr ni ymr nertei ym bdin dugaar ni medeelel ??

0 Хариулах


Зочин 2020.01.22 64.119.16.178

facebook dr haigd uzere

0 Хариулах


A.Maa 2020.01.18 202.55.188.93

Хийн буудлагын сургалт явуулдаг газар хаагуур бдын болоо?

0 Хариулах


Зочин 2020.01.22 64.119.16.178

fb dr groupuud bdg um bnle shu

0 Хариулах


Bilgee 2020.01.16 182.160.1.195

mash ih taalagdlaa goy niitlel bolje keep going!

0 Хариулах