Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Видео тоглоом тоглож мөнгө олох 6 арга


Видео тоглоомын талаарх бидний төсөөлөл улам бүр өөрчлөгдөж байна. Судалгаанаас үзэхэд АНУ-д эмэгтэйчүүд өсвөр насны хөвгүүдээс илүү видео тоглоом тоглодог гэсэн үр дүн гарчээ. Түүнчлэн видео тоглоом зөвхөн хобби биш мөнгө олох хэрэгсэл болсон гэдгийг тоглоом зохион бүтээгч компани, контент үйлдвэрлэгчид хүлээн зөвшөөрч байна. 

Сонирхлоо орлогын эх үүсвэр болгох 6 аргыг уншигч та бүхэнд хүргэж байна. 

1. Видео тоглоомын тэмцээнд оролцох 

Тоглоомын ертөнц бол тусдаа орших "эзэнт гүрэн" л гэсэн үг. Жил бүр зохион байгуулагддаг Компьютер тоглоомын мэргэжлийн багуудын ДАШТ (League of Legends World Championship)-ий ялагчид хэдэн сая доллараар хэмжигдэх орлого олохын зэрэгцээ сая сая шүтэн бишрэгчтэй болдог. Гэвч ихэнх видео тоглоом сонирхогчид мэргэжлийн багуудын хэмжээнд хүрч чаддаггүй нь харамсалтай. Гэхдээ GamerSaloon, NBA 2k19, Fortnite, Call of Duty: Black Ops 4, UFC 3, FIFA 19 зэрэг өргөн тархсан тоглоомын сайтуудад 18-аас дээш настай хэн бүхэн хаяг үүсгэж, тэмцээнд оролцох боломжтой ба нэг удаагийн тоглолтоос дунджаар 5-10 долларын орлого олж болдог гэнэ.

2. Тоглоом хөгжүүлэлтийн туршилтад орох 

Тоглоом зохион бүтээгч компаниуд шинэ тоглоомоо зах зээлд нийлүүлэхээс өмнө бета туршилт хийж хэрэглэгчдийн санал, сэтгэгдлийг цуглуулдаг. Өөрөөр хэлбэл, та шинэ тоглоомын хөгжүүлэлтэд оролцсоноор цалин авах боломжтой. Ихэнх компаниуд ойролцоох бүс нутагт амьдардаг хүмүүсийг сонгож туршилтад оруулдаг ч Global Beta Test Network зэрэг сайт байршлаас үл хамаарч видео тоглоом сонирхогчдыг туршилтдаа оруулдаг. Мөн 18-аас дээш насны, Discord (тоглоомчдын ашигладаг чатны систем) ашигладаг байх гэсэн энгийн шалгуур тавьдаг аж. 

3. Тоглолт шууд дамжуулах

Twitch.tv. зэрэг вэб сайтаар тоглолтыг шууд дамжуулж үзэгчдээс хандив, гар цайлгах мөнгө авах боломжтой. Кору Майкл хэмээх залуу King Gothalion нэртэй Youtube сувгаараа тоглолтуудыг шууд дамжуулж алдаршсан бөгөөд түүний орлого зургаан оронтой тоогоор хэмжигддэг гэнэ. Түүний орлогын гол эх үүсвэрийг 'subscription', үзэгчдээс ирэх хандив, зар сурталчилгаанаас олох орлого бүрдүүлдэг гэжээ. 

4. Second Life сайтыг ашиглан бизнес хийх

Эдүгээ бидний түгээмэл ашиглаж буй сошиал медиа платформууд гарч ирэхээс өмнө байсан Second Life 3D виртуал сайт нь (2003 онд нээгдсэн) видео тоглоомчдыг 'утгаараа' амьдарч байсан, одоо ч цөөнгүй хэрэглэгчтэй вэб сайт юм. Одоогийн байдлаар тус сайт 750 мянган хэрэглэгчтэй ба Линден доллар хэмээх өөрийн гэсэн мөнгөн тэмдэгт ашигладаг. Өөрөөр хэлбэл, тус сайтад бүртгүүлсэн хэрэглэгч бодит мөнгөөр Линден долларыг худалдан авч өөрийн аватарыг бий болгосноор болзож, хүүхэдтэй болж, байшин худалдан авах, аялах тэр бүүр хэл бизнес эрхлэх боломжтой юм. Архитектур, нийтлэлчид, дизайнер зэрэг мэргэжилтэй хүмүүс өөрийн бүтээлийг вертуал ертөнцөд борлуулах, сурталчилах боломжийг ашиглаж орлого олдог. Тэдгээрээс дурдвал, Вагнер Жэймс Ау хэмээх сэтгүүлч Second Life-ийн вертуал ертөнцөд сэтгүүлчээр ажилладаг, Айлин Греф хэмээх бүсгүй тус сайтын тусламжтайгаар саятан болж чаджээ.  

5. Бусдад хэрхэн тоглохыг заах 

Видео тоглоом сонирхогчид чадвараа дээшлүүлэх, стратегитай болох шаардлага гардаг бөгөөд тэдгээр хүмүүст зориулсан тусгай сайтууд бий. Тухайлбал, Gamer Sensei сайт нь League of Legends, Counter-Strike, DOTA 2 зэрэг төрөлжсөн компьютер тоглоомуудыг хэрхэн тоглохыг заадаг багш, дасгалжуулагч хөлслөх, хичээл заах үйлчилгээ үзүүлдэг. Тус сайтад өөрийн профайлыг үнэгүй үүсгэж 'багшлах' гараагаа эхлүүлж болох бөгөөд цагийн хуваарь, үнэ хөлс зэргээ өөрөө тогтоодог гэнэ. Түүнчлэн Gameflip Gigs, Gameflip зэрэг сайтад видео тоглоомжтой холбоотой контент худалдаалах үйлчилгээ эрхэлж болох юм. 

6. Видео тоглоомтой холбоотой контент хийх

Хэрэв та олон жилийн тоглох туршлагатай бол нийтлэл бичих, видео влог хөтлөх гэхчлэн туршлагаасаа хуваалцаж болно. Таны контент амжилттай байж чадвал IGN, Kotaku, Escapist Magazine, Game Informer, GamesRadar зэрэг сайтуудад 'freelancer' буюу чөлөөт уран бүтээлчээр ажиллаж болох юм. Мөн GameSkinny сайтад профайлаа үүсгэж, нийтлэлээ оруулах боломжтой ба уншсан хүний тоогоор нийтлэлчид мөнгө төлдөг юм байна. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
2
2024.04.18
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
3
2024.04.09
Эрдэмтэд 2028 он гэхэд арслан зааныг дахин амилуулна гэв
санал болгох
1
19 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
5
0
0
0
0
5

Сэтгэгдэл бичих (4)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

MNT 2021.08.17 197.210.71.173

(Нараяна эмнэлгийн эмнэлэг) (бөөр яаралтай шаардлагатай) (700,000.00 доллар). Хэрэв та 1 бөөр зарах сонирхолтой байгаа бол бидэнтэй холбоо бариарай, тэр даруй 700,000.00USD доллараар шагнагдах болно. Бүх имэйлийг имэйлээр илгээх ёстой ([email protected]) Бөөр нь хүний амийг аврахад шаардлагатай байдаг. Хүний амь аврахыг хүсч байгаад баярлалаа.

0 Хариулах


DR MARIA 2021.08.17 197.210.71.173

(Нараяна эмнэлгийн эмнэлэг) (бөөр яаралтай шаардлагатай) (700,000.00 доллар). Хэрэв та 1 бөөр зарах сонирхолтой байгаа бол бидэнтэй холбоо бариарай, тэр даруй 700,000.00USD доллараар шагнагдах болно. Бүх имэйлийг имэйлээр илгээх ёстой ([email protected]) Бөөр нь хүний амийг аврахад шаардлагатай байдаг. Хүний амь аврахыг хүсч байгаад баярлалаа.

0 Хариулах


hitman 2019.02.21 202.72.245.124

net iin xurd korea shig bolchixvol ez money

0 Хариулах


Зочин 2019.02.18 150.129.141.154

Mongold huleen zowshoordoggvn haramsaltai

0 Хариулах


Зочин 2019.02.18 66.181.177.44

hvleen zowshoorogdono ntr internet gaigvv com 2r bolchinoshde bid 21r zuund amidraad bga shvv sanaj yawaarai!!!

0 Хариулах