Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

"Wolf Totem" iTunes-ийн шилдэг 100-д багтсан АНХНЫ МОНГОЛ ДУУ боллоо


iTunes АНУ-д хамгийн их татагдсан 100 дууны жагсаалтыг гаргадаг билээ. Тэгвэл уг жагсаалтад Монголоос анх удаа 'The Hu' хамтлагийн 'Wolf Totem' дуу багтжээ. Тус уран бүтээл одоогийн байдлаар жагсаалтын 36-рт бичигдэж байгаа бол рок дууны төрөлд №1 болов. 

Дашрамд дурдахад, тус хамтлагийн продюсер, МУГЖ  Б.Дашдондог саяхан өгсөн ярилцлагадаа "Хүннү рок урсгалын гол утга учир, тоглох арга барилыг олохын тулд судалгааны ажлыг бараг долоон жилийн өмнөөс эхлүүлсэн... харин рок хамтлагийн гишүүдийг бүрдүүлэх гэж бүтэн нэг жилийн хугацааг зарцуулсан" хэмээн ярьсан бөгөөд одоогоор хамтлагийн цомгийг гаргахаар ажиллаж байна гэжээ. 

Ц.Галбадрах, Б.Энхсайхан, Г.Нямжанцан, Н.Тэмүүлэн гэсэн дөрвөн уран бүтээлчээс бүрдсэн тус хамтлаг "Хүмүүн" гэсэн үгнээс уг гарвал авч хамтлагтаа “The HU” гэх нэр өгчээ. Хамтлагийн эхний уран бүтээл болох 'Yuve Yuve Yu' дуу өнгөрсөн есдүгээр сард Youtube-д тавигдсанаас хойш нийт 12.7 сая хүн сонсоод байна. Харин ITunes-ийн шилдэг 100 дууд багтсан 'Wolf Totem' дууг Youtube-ээр 7 сая удаа сонсчээ. Мөн тэд клипдээ дууны үгээ англи орчуулгатайгаар оруулсан нь гадны сонсогчдод уран бүтээлээ хүргэхэд ихээхэн нөлөөлж байгаа бололтой. Зарим сонсогчид 'The Hu' хамтлагийн өмсөж байгаа хувцсыг хаанаас худалдаж авах вэ гэж хүртэл асуусан байдаг шүү. 

Хамгийн их уншилттай
1
2024.02.23
Шибатаяма ояката: Хакүхог дэвжээ удирдах чадваргүй гэж үзсэн
2
2024.02.25
Бүсгүйчүүдэд үзэн ядагддаг 9 төрлийн залуу
3
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
холбоотой мэдээ
1
17 цагийн өмнө
"Шалчиганах" эрхгүй эрчүүд буюу хэвшмэл хандлагыг дэвэргэсэн мэдрэмжгүй хошигнолууд
2
19 цагийн өмнө
Метроны зөвлөх үйлчилгээний тендерт 20 компани оролцож, саналаа ирүүлсэн байна
3
4 өдрийн өмнө
Нүүдлийн амбулатори эрт илрүүлэг хийж эхэллээ
санал болгох
1
20 цагийн өмнө
Саналын хайрцаг руу будаг асгаж, шатаахыг завдсан иргэдэд эрүүгийн хэрэг үүсгэжээ
2
22 цагийн өмнө
АНУ-ын номын сангууд номын төлбөрийн оронд муурын зураг авахыг зөвшөөрчээ
3
4 өдрийн өмнө
Эрчүүдийн зүрх сэтгэлд хамгийн гүн тусах 22 романтик кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
0
13
0
1
0
2
2

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.04.09 66.181.181.217

Hiimori sergemeer duu bna

0 Хариулах