Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

'Women Today' | Үйл хэргээрээ өөрчлөлтийг эхлүүлсэн 6 эмэгтэйн ХӨРӨГ


Ub.life сайт, "Гэрэг" сэтгүүлийг эрхлэн гаргагч "Unlimited Media Group" нь The New York Times-ийн албан ёсны эрхтэй нийтлэлүүдийг багтаасан “Women Today” тусгай дугаарыг өнгөрсөн сарын 23-нд уншигчдынхаа гарт хүргэсэн билээ. Олон улсад эмэгтэйчүүд ямар асуудлуудтай нүүр тулж байгаа тухай болон энэ нь зөвхөн эмэгтэйчүүдэд тулгамдаад байгаа бус хүн төрөлхтний өмнө тулгарсан түгээмэл асуудал болсныг тэдний түүхээр дамжуулж, хөндсөн нь уншигч танд сонирхолтой байх болов уу. 

Дэлхийн эмэгтэйчүүд болон монгол эмэгтэйчүүд өнөөдөр ямар асуудалд шийдэл эрж байна вэ? Тэд асуудлыг шийдэхийн тулд хэрхэн тэмцэж, хөдөлмөрлөж байна вэ? Асуудалтай нүүр тулж, үйл хэргээрээ өөрчлөлтийг эхлүүлж, алдаж, онож, хөдөлмөрлөж, бүтээж яваа эмэгтэйчүүдийн тухай “Women Today” тусгай дугаартаа хөрөг нийтлэлээрээ онцолсныг хүргэж байна. Таалан болгооно уу. 

ЖОРЛОН АРДЧИЛАГДАВ |  Цэдэвдамбын ОЮУНГЭРЭЛ

Жорлон бол “муухай зүйл” учраас энэ тухайгаа ил тод ярих дургүй байв. Монголчуудын сэтгэлд жорлон нь муухай байгааг хүлээн зөвшөөрсөн логик асар хүчтэйгээр нууцлагдаж байсныг Ц.Оюунгэрэл ил болгож, “Жорлон бол хамгийн энгийн, ардчилсан, ариун зүйл” гэдэг тэрслүү санааг дэвшүүлэв.

Хөрөг нийтлэлийг бүрэн эхээр нь ЭНД дарж уншина уу.

ӨГӨХ НЬ АВАХААС ТААШААЛТАЙ | Эрдэнэчулууны ТУУЛ

Э.Туулыг зөвхөн бизнес эрхлэгч гэж харах аргагүй. Эрүүл, чанартай, найдвартай хүнсний бүтээгдэхүүнээр дамжуулж та бидний өдөр тутмын амьдралыг эерэгээр өөрчлөхөөр зорьсон нөлөө бүхий стратегич.  Тэр 2014 онд “Ажигана” компанийг байгуулж, “Оргио” брэндийг зах зээлд нэвтрүүлэхдээ тахианы махан бүтээгдэхүүнд стандарт тогтоож, дэлхийн жишигт нийцсэн үйлдвэрлэл явуулна гэж зорьсон нь биеллээ олж, өдгөө хүнсний салбарын томоохон тоглогч, жишиг тогтоогч болж чаджээ.

Хөрөг нийтлэлийг бүрэн эхээр нь ЭНД дарж уншина уу.

ӨГСҮҮР | Намсрайн АМАРЗАЯА

Түүнийг УИХ-ын гишүүн болох хүртэлх хугацаанд Монгол Улсын их хуралд 30 эмэгтэй давхардсан тоогоор нийт 32 удаа сонгогдон ажилласан тоо бий. Гэхдээ түүний туулсан замнал, ажилласан туршлага, улс төрд орсон түүх нь бусдаасаа онцлогтой. Хэрэв та ажигласан бол би ялгаатай гэдэг үгийг ашиглахаас татгалзлаа. Харин тэднийг бүгдийг нэгтгэдэг зүйл гэж бий. Намын дотоод тэмцэлд эмэгтэй хүн байх нь хэчнээн хэцүүг тэр мэднэ, бас туулж яваа. Эрчүүд сонгуульд ялсан даруйдаа тухайн албан тушаалд тохирох хүн гэдгээ баталдаг, харин эмэгтэйчүүд үүнийг батлахын тулд хоёр дахин их ажиллах хэрэгтэй болдог гэдэг нь дэгс үг биш.

Хөрөг нийтлэлийг бүрэн эхээр нь ЭНД дарж уншина уу.

 ЭЭЖ ЭЭ, СААЛЬТАЙ ЭНГЭРТЭЭ ГОЁЛОО ЗҮҮГЭЭРЭЙ | Пэрэнлэйн ЛХАГВАСҮРЭН

Миний хань болон таван хүү минь гэрийн ажилд ч, гадаах ажилд ч намайг ер ганцаардуулж үзээгүй юм шүү. Ер нь айлын амьдрал, аз жаргал гэдэг чинь ажил нь цагтаа амжиж л байвал болчихдог юм байна гэж би өөрийн туршлагаас бодож олсон.

Хөрөг нийтлэлийг бүрэн эхээр нь ЭНД дарж уншина уу. 

ЗОГСОШГҮЙ | Хашхүүгийн НАРАНЖАРГАЛ

Хэвлэл мэдээллийн салбарт олон жил ажиллаж, чөлөөт хэвлэлийн үнэ цэнийг бэхжүүлэх үйлсэд биечлэн оролцож явсны хувьд түүнд улс төрд орох, албан тушаал горилох боломж нэг биш удаа тохиож байсан аж. Энэ талаар тэр “Надад тухайн үед улс төрд орооч, сонгуульд нэр дэвшээч гэсэн санал ирж байсан. Гэлээ ч би татгалзаж, бартаатай боловч илүү боломжтой замыг сонгосон юм. Хэрэв улс төрд орсон бол ганцаараа юу ч хийж чадахгүй байх байсан” хэмээн товчхон хариуллаа. Х.Наранжаргал эрх мэдлийн гадна үлдэж, иргэний нийгмийн төлөөлөл болж ажиллавал илүү өгөөжтэй гэдгийг олж харсан төдийгүй үйл хэргээрээ дамжуулан олон иргэнд засаглалд оролцох боломжийг нээж, улс төрийн бодлогын түвшинд бодит өөрчлөлтийг авчирчээ.

Хөрөг нийтлэлийг бүрэн эхээр нь ЭНД дарж уншина уу. 

ӨВӨЛ, ХАВАР, ЗУН, НАМАР, ӨНӨӨХ Л УТАА... | Цэрэндоржийн ПҮРЭВХҮҮ

Ц.Пүрэвхүүгийн тэргүүлж буй “Утааны эсрэг ээж аавууд” ТББ анх цахим тэмцлээс эхэлсэн бөгөөд, улмаар нэгдсэн жагсаалд хөтөлж, өдгөө Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны гишүүн байгууллага болтлоо өргөжөөд байна. Тэд агаарын бохирдлын хор уршгийг иргэдэд ойлгуулах, иргэдийн оролцоотойгоор агаарын бохирдолтой тэмцэх, бодлогын шийдвэрт нөлөөлөх, шийдлүүдийг иргэдэд танилцуулах, сургалт явуулах зэрэг үйл ажиллагаа явуулж байна.

Хөрөг нийтлэлийг бүрэн эхээр нь ЭНД дарж уншина уу.

Хамгийн их уншилттай
1
2024.02.23
Шибатаяма ояката: Хакүхог дэвжээ удирдах чадваргүй гэж үзсэн
2
2024.02.25
Бүсгүйчүүдэд үзэн ядагддаг 9 төрлийн залуу
3
3 өдрийн өмнө
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
холбоотой мэдээ
1
2022.03.25
Авторын булан: Хүүхэдгүй амьдралын тухай нийтлэл
2
2021.09.28
Габби Петитод юу тохиолдов? | Түүний хэргээс суралцах хортой харилцааны тухай 10 зүйл
3
2021.02.11
Энэ дэлхий дээр илүү олон эрдэмтэн эмэгтэйчүүд хэрэгтэйг батлах 10 баримт
санал болгох
1
19 минутын өмнө
Монгол эмэгтэйн бичлэгүүд "TikTok" дээр од болж, хэдэн сая хандалт авч байна
2
2 цагийн өмнө
Орд болгоны хэзээ ч тэвчиж үл чадах сэтгэл өвтгөм үйлдлүүд
3
3 цагийн өмнө
Нохойтой харьцах нь хүнийг тайвшруулж, төвлөрөхөд тусалдаг болохыг тогтоожээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
0
1
1
1
0
1

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

DR. ADITY 2019.07.18 197.210.53.173

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: [email protected] whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802

0 Хариулах


Баяр байна 2019.06.10 103.57.95.38

Тэр 5 дээр юун С Баяр байнаа

0 Хариулах


hmm 2019.06.08 64.119.20.83

ter pvrewhvvch de svvldee mungul harsan hvvhen bolson bna le yul yarin amnasn mungu

1 Хариулах