Хайх зүйлээ бичнэ үү

Этгээд үс засалт, стил имиж, шивээс шууд л сонирхол татсан. Ярилцаад суусны дараа салахын аргагүй сайхан яриатай эмэгтэй байлаа. “Чи өөртэйгээ хэр их танилцсан хэмжээгээрээ л өөр хэн нэгэнтэй танилцдаг” гэж олж уншсан энэ үгийг энэ эмэгтэй надад ойлгуулж өгсөн. Түүний амьдралыг харах, бусдыг харах гэрэлтэй нүдийг хүн бүхэнд хүсэн ерөөе. Энэ удаагийн “Women who dare” булангаараа күийр эмэгтэй Э.Энхмааг танилцуулж байна.

-Америкт хэр удаан амьдарсан, яагаад Монголдоо ирье, суурин амьдрая гэж бодсон бэ?
 
Би Америкт 17 жил амьдарсан. Монгол дахь ЛГБТ (лесбиян, гей, бисексуал, трансжендэр,күийр, интерсекс) төвийн үйл ажиллагаанд 2015 оноос хойш гар бие оролцож яваад энэ жилээс суурин ажиллахаар шийдсэн. Анх 2015 онд Монголд ирээд ЛГБТ хүрээллийн дунд байсан тэр мэдрэмжийг би Америкт хэзээ ч авч үзээгүй. Хэдийгээр би ЛГБТКИ хүмүүст ээлтэй гэж тооцогддог, орчин үеийн, дэвшилтэт Сан-Франциско хотод амьдарч байсан ч гэсэн энд л анх удаа надад бүрэн дүүрэн ойлгогдож байгаа мэт санагдсан. Америк улсад цагаач, ази, күийр эмэгтэй байхад давхар давхар ялгаварлан гадуурхалтад хүссэн хүсээгүй их бага хэмжээгээр өртөнө. Монголд танилцсан, халуун тогоонд нь буцалж, үнэт зүйлийнхээ төлөө өдөр шөнөгүй тэмцэж байгаа активистүүдийн талаар сайн ойлголтгүй байсан хэрнээ, барууны үзлээр төсөөлж байснаасаа өөрөөсөө ичсэн. Миний мөн чанар зөвхөн миний бэлгийн чиг баримжаа биш, би монгол хүн учраас өөрийн гэсэн гэрээ санасан. Өглөө гараад автобусаар ажил руугаа явж байхад, хотын гудамжаар алхаад явахад яг л “минийх” гэсэн мэдрэмж төрдөг.
 
-Күийр гэдгийг дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч?
 
Энэ бол шинэ нэр томьёо. Ер нь бол гаж буруу гэсэн утгатай доромж үг байсан бол, бэлгийн цөөнх эерэгээр стрэйт (зөвхөн эсрэг хүйсийн хүмүүст татагддаг) биш бэлгийн чиг баримжаатай хүмүүсийг күийр гэх болсон. Лесби бол тодорхой томьёололтой, эмэгтэй хүн эмэгтэй хүндээ татагддаг. Би өөртөө хязгаар тавьдаггүй, хайрцаглагдсан нэр томьёонд өөрийгөө хардаггүй. Би стрэйт биш гэдгээ бол 100 хувь мэднэ. Стрэйт байдлаасаа өөрөөр сэтгэж чадахгүй хүнтэй үзэл бодол, зан характер таарахгүй байх нь элбэг. Хүйсийг зөвхөн эрэгтэй эмэгтэй гэж хоёр туйлаар хүлээж авдаг хүмүүс байдаг. Гэтэл хүйс нь өөрөө уян (fluid) учраас сайхан хүн гараад ирэхэд би хүйсийн баримжаа, илэрхийллээр өөрийгөө хязгаарлахгүй. Өөрийгөө болон хүнийг хайрлаж, дурлаж мэдэхийгээ хүйсийн баримжаа, илэрхийлэл болон бэлгийн чиг баримжаагаар хязгаарлахгүй байгааг күийр гэж би тайлбарлана. Яг 100 хувь бүх юмаа би мэдэх албагүй, учраа бүрэн олоогүй ч байж болно. Тийм байгаа нь өөрөө күийр гэсэн үг юм. Хүн ийм байдлаа хүлээн зөвшөөрч байгааг хэлээд байгаа. Ерөнхийдөө хоёр хүний нандин холбоонд л итгэдэг.
 
-Өөрийгөө таних мэдэх энэ үйл явц яаж явагдсан бэ, яаж эхлээд, өрнөөд, одоо ямар байдалдаа явж байна?
 
Багадаа би ичимхий, даруу, өөртөө итгэлгүй хүүхэд байсан гэхдээ бусдаас өөр гэдгээ мэдэж байсан. Яагаад, юу нь өөр юм гэдгээ сайн ойлгоогүй, таниагүй. 21 наснаас хойш бага багаар илэрч эхэлсэн. Жишээлбэл, эмэгтэй хүн илүү гоё харагдах, цуг баймаар, ойрхон сууж юм ярьмаар санагдах гэх мэт. Энэ үйл явц хэзээ ч огцом явагддаггүй, маш удаан процесс. 30 насныхаа төрсөн өдрөөр бүх найзууддаа хэлсэн. Эмэгтэй хүн ийм тийм байх ёстой гэсэн стандартууд, ойр дотны хүмүүсийн хандлагууд, бодлогогүй хэлсэн үгнүүд намайг залхааж эхэлсэн. Урьд нь би дандаа л бусдын стандартад нийцүүлэх гэж алхам дутамдаа хичээж явснаа ойлгосон. Хумсаа улаанаар будчихсан, улаан даашинз өмсчихсөн, үсээ ороогоод янзалчихсан тэр үед надад сонин муухай мэдрэмж төрсөн, одоо ч бодохоор дотор муухай оргиод байдаг юм.  Хэн нэгний дүрд тоглочихсон, өөрөө өөрийнхөө биен дотор тав тухгүй, өөрөөсөө шал өөр хүн болоод сууж байгаа тэр бол би биш байсан. Ямар муухай худлаа байна вэ гэж бодогдсон. Уруулаа будмаар байж болно, гэхдээ будах ёсгүй ч юм шиг, нэг хайрцагнаас нөгөө хайрцаг руу шилжих гээд ч байгаа юм шиг. Энэ шилжилт бол удаан ойлгомжгүй процесс, гэхдээ зүгээр, угаасаа шилжилт ийм л байдаг. Би одоо ч өөрийгөө нээж олох гэж байгаа урт хугацааны замаар алхаж байна. Яарах ямар ч шаардлага байхгүй. Өөрийгөө хүлээн зөвшөөрөх зориг гэдэг маш чухал.

ЗурагТайлбар





-Энэ ойлголтуудыг дийлэнх хүмүүс хүлээн зөвшөөрдөггүй нь юунаас болоод байгаа юм бэ?  
 
Зөвхөн эсрэг хүйсийн хүндээ татагдаж байгаа хүмүүсийг би хүлээн зөвшөөрдөг. Тийм учраас миний байдлыг ч гэсэн хүлээн зөвшөөрч яагаад болохгүй гэж. Зөвхөн хоёр туйлт хүйсийг хүлээн зөвшөөрч байгаа нийгмийн энэ тогтолцоог алдаатай байна, өөрчлөлт хэрэгтэй байна гэж би шүүмжилж байна, бүх хүнд ээлтэй байгаасай гэж хүсч байна. Одоо байгаа нийгмийн тогтолцоо бол энэ бүхнийг ойлгоогүй хүмүүсийн өнцгөөс хараад бичигдчихсэн. Гэтэл НҮБ-аас 1990 онд бэлгийн чиг баримжаа бол сэтгэцийн өвчин биш гээд зарлачихаад байдаг.
 
-Нийгэмд өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх амаргүй байсан байх?
 
Эхлээд хүн өөртөө хүлээж авах дотоод сэтгэлийн маш их ажил хийдэг. Тэгээд уншаад, судлаад, туршаад, эргэлзээд, дахиад туршаад бөөн юм болно. Дараа нь нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх гэдэг дахиад ажил. Байнга сэтгэлзүйн халдлагад өртөнө. “Хүүхэд гаргаач”, “өөрийгөө ингэж тэгж янзлаач”, “эрэгтэй хүнтэй суугаач”, “түр зуурын сонирхол”, “гадаадад хэт удсан болохоор”, “өмнө нь гоё байсан” гэх мэт. Гэтэл би дотроо одоо өөрийгөө хамгийн гоёор мэдэрдэг. Надад төрж байгаа сэтгэлийг минь битгий ийм болгоомжгүй хайнга байдлаар хүлээж аваач гэж хэлмээр санагдах үеүд зөндөө. Надад үл итгэх, эргэлзсэн хандлагуудтай би тэвчээртэйгээр удаан тэмцсэн. Дотны хүмүүсээ би өөрөө бас ойлгохыг хичээсэн. Энэ хүмүүс энэ талаар мэдэхгүй, ойлгохгүй, надтай яаж харьцахаа мэдэхгүй байгааг нь ойлгоод уйгагүй тайлбарлаж өгсөн. Дотроо өөрөө мэдэрч байгаа, өөрийгөө ойлгож байгаа зүйлд минь хүн итгэхгүй байхаар эхэндээ стрессдэг. Бүтэн гурван жилийн дараа би дотроосоо тайвшралыг мэдэрч заавал хэн нэгэнд тайлбарлах, юуг ч батлах ёсгүйгээ ойлгосон. Хүн дотны хүмүүсээ ойлгож, хүлээн зөвшөөрч, дэмжиж, тусалж аваа өгөө тэнцүү амьдрах ёстой.
 
-Анх удаа өөрийнхөөрөө байх ямар санагдсан бэ?
 
Таарсан гутлаа өмсөөд явж байгаа юм шиг. Өөрөө өөртөө тав тухтай, дотроо тайван амгалан. Бяр амтагдаад гэдэг шиг хэн ч байж, юу ч байж болох юм шиг санагддаг. Урьд нь бүх юм тасралтгүй хичээл зүтгэл, стрэйт хүмүүсийн стандартад нийцэх гэж хичээж ядаж байгаа цөхрөл байсныг, би тийм “сонин”, “хачин” хүн биш зүгээр л күийр хүн байснаа ойлгосон. Гэхдээ одоо учиргүй бүх юман дээр өөртөө 100 хувь итгэлтэй болчихсон юм биш. Бусад бүх хүнтэй л адил, учраа олохгүй, яахаа мэдэхгүй, болзоон дээр өөртөө итгэлгүй санагдах үе бий. Буцаад өсвөр насны хүүхэд болчихсон ч юм шиг мэдрэмж төрдөг. Магадгүй эхэндээ эмзэг байсан байх. Арай гэж ойлгож, олж авсан зүйлээ алхам тутамд чинь чамд эргэлзээд байгаа хүмүүсээс хамгаалах сэтгэл төрнө. Бөөн ойлгомжгүй дотроос арай хийн сугарч гарч ирээд дахиад л бүх юмтай шинээр нүүр тулж байгаа хүн хамгаалалтын байдалд ордог. Аяандаа тайлбарлах арга хэлбэрээ өөрчилнө. Уурлахаа больно, хаяж сурна, хүмүүс ойлгохгүй байх нь аргагүй гэдэг өнцгөөс хандана. Танидаг 50 хүнээрээ нийгмийг хардаг хүмүүстэй зууралдах цаг байхгүйг ойлгоно. Арай өөр том хүрээнд ажиллах тайлбарлах ёстой гэж бодох болсон. Нэг чухал зүйлийг хэлэхэд, өөрийнхөөрөө байхын тулд өөрийгөө хайрлаж сурсан.

-Өөрийгөө хайрлах юунаас эхлэх вэ?
 
Үгүй гэж хэлэхээс л эхэлнэ. Гаднаас, дотроос ирж байгаа үгүйсгэлийг давж гарахаас эхэлнэ. Надад өөрт төрөөд байгаа сэтгэлдээ итгэнэ гэдэг өөрийгөө хайрлана гэсэн үг. Дараа нь өөртөө итгэсэн итгэлээ хүлээн зөвшөөрч түүнийхээ ард бат зогсоно. Гаднаас дайралт ирэхэд, эргэлзээ төрүүлэхэд сайн бодож эргэцүүлэх хэрэгтэй.  Тухайн хүн өөрийнхөө итгэсэн юмаа чамд хайр найргүй тулгаж байна уу, үгүй юу гэдгийг тунгаах хэрэгтэй. Өөрийн сэтгэцийн эрүүл мэндэдээ маш сайн анхаарах хэрэгтэй.
 
-Та Монголын нийгмээс айж байна уу?
 
Тэнэг хүмүүсээс л айж байна. Шууд нүүрэн дээр ирээд “ална тална” гэж байгаа хүмүүсээс айж байна. Гурав дөрвөн залуучууд заналхийлээд зогсож байхад юу ч хэлэхгүй өнгөрч байгаа хүмүүсээс айж байна. Хүн хүнд дээрэлхүүлэхээр биеийн хувьд ч жижигхэн болчихсон юм шиг мэдрэмж төрдөг. Тийм муухай доромжлол, тэнэглэлээс айж байна. Ямар ч урьдчилан сэргийлэх боломжгүй ирээд цохиод зодоод авдаг, үг хэл байхгүй тийм хүмүүсээс айж байна.
 
 -ЛГБТКИ хүмүүсийн эрх зөрчигдөж байгаа үзүүлэлтээрээ бид хаана явна гэж бодогдож байна. Монгол Улс ер нь ЛГБТКИ хүн амьдарахад хэр таатай улс бол?
 
Би Монголд ирээд удаагүй байгаа болохоор сайн хэлж чадахгүй байна. Гэхдээ ерөнхий нийгмийн хандлага их сөрөг байгаа учраас ЛГБТКИ хүмүүс ил гарч ирж чадахгүй байгаа нь маш харамсалтай. Ихэвчлэн гэр бүлээсээ айж байна. Ажлаа алдахаасаа айж байна. Ойр дотныхондоо үл ойлгогдохоос айж байна. Энэ олон тайлбарыг яаж хийх учраа ч олохгүй байна.  

 

-Хүүхдүүд эцэг эхээсээ айгаад байдаг, эцэг эх энэ талаар ямар ч мэдлэггүй энэ үед яах ёстой вэ?
 
Хүүхдүүд байнга тандалт хийдэг. Жишээ нь монгол кино, хошин шог дээр гей хүмүүсийг доош нь хийсэн дүрслэлүүд их байдаг. Тэр болгон дээр хүүхдүүд тандалт хийгээд ээж аавынхаа реакцийг хараад сууж байгаа. Хэрвээ хүүхэд тань танд энэ асуудлаар хандсан бол энэ бол маш удаан бодсон процессийн дараа л хэлж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Хамгийн нандин зүйлээ ээжээсээ ааваасаа нуусаар, холдсоор байвал эцэг эхээсээ их хөндийрдөг. Энэ бол маш хэцүү ганцаардмал мэдрэмж. Одоо Монгол хэл дээр уншаад ойлгох зөндөө мэдээ мэдээлэл байгаа, эцэг эхчүүд зоригтойгоор мэдээлэл эрэлхийлэх хэрэгтэй.
 
-Өсвөр насны хүүхдүүдийг уруу татаж байна, “олдмол” гэх мэт ойлголтууд яваад байх шиг?  
 
Олдмол гэж юм байхгүй. Хүн болгон бэлгийн чиг баримжаатай бөгөөд тэр нь заяагдмал байдаг. Зөвхөн сртэйт хүмүүсийг хүлээн зөвшөөрдөг ийм нийгэмд хүмүүс будилж төөрөлдөх нь аргагүй. “Ийм л байдаг, үүнээс өөр юм байж болохгүй” гээд итгэчихсэн, ийм л замналаар явсан хүмүүс өөрөөсөө өөр хүнийг хүлээн зөвшөөрөхгүй, өөр юм мэдрэхээрээ айдаг, ичдэг. Гэтэл шинжлэх ухаан 1990 онд бэлгийн чиг баримжаа бол заяагдмал, хүнээс салгаж болохгүй мөн чанар гээд дэлхий даяар зарлаад, хүлээн зөвшөөрчихсөн. Зарим хүний нүд бор, зарим нь хар гэдэгтэй л адил. Жишээлбэл, аутизмтай хүүхдүүдийг яг юунаас болоод ийм өөр байгааг одоо хүртэл судалж тогтоогоогүй байна. Шинжлэх ухаан гүйцэж амжаагүй байна. Хэн ч хэнийг ч уруу татаагүй. Нааш ир, ЛГБТКИ хүн бол гэж хэн ч хэнийг ч уруу татдаггүй. Тийм юм байдаггүй юм. Энийг би бат хэлнэ. Зүгээр л өөр дээрээ бодоод үз. Хэн нэгэн танд би уруу татагдсан гэж хэлж байгаа бол тэр хүн танд өөрийгөө ЛГБТКИ гэж илчлэхэд бэлэн биш байна гэж ойлгож болно. Жишээ нь, нэг залуу над дээр ирээд 30 минут ярилцсан. Хүнд ойлгогдоно гэдэг ийм байдаг юм уу гээд л уйлаад байсан. Нэгхэн хүн өөрийг нь ойлгоход, чин сэтгэлээсээ сонсоход хүнд ямар том үнэ цэнэ, гэрэл гэгээ авчирдаг гэдгийг мэдэхгүй байна. Ирсэн хүмүүс өөрийгөө хурдхан шиг л томьёолуулж авах гээд байдаг. Энэ бол өөрөө өөртэйгээ ажиллах, мэдрэх, судлах, ярилцах, үнэмших урт удаан хугацааны аялал. Эцсийн эцэст хүн өөрөө өөрийгөө л тодорхойлно. Өөр хэн ч тодорхойлохгүй.

 -Хүн ам цөөтэй ийм улсад, хүн амын өсөлтөд саад болно гэх мэт ярианууд сонсогддог?
 
Ингэж яриад байгаа хүмүүс асуудлыг зөв газар руу нь чиглүүлэх хэрэгтэй. Үржихгүй байгаа нь юутай холбоотой байна гээд асуух хэрэгтэй. Өнчин, гудамжинд байгаа хүүхдүүд, хөдөө орон нутагт эмнэлгийн хангамж тусламжийн хүртээмжийн байдал, одоо төрчихсөн байгаа хүүхдүүдийн аюулгүй өсөх орчин, эх хүүхдийн эндэгдэл гэх мэт хар мянган асуудлаа шийдээгүй байж миний савыг цагдах хэрэггүй. Тэгээд ч шинжлэх ухаан хөгжөөд ЛГБТКИ хүмүүс үр хүүхэдтэй болох нөхцөл нь бүрдчихсэн байгаа. Тийм л их хүн амын тоон дээр санаа зовоод байгаа бол бидний ЛГБТКИ хүний эрхийн хөдөлгөөнд нэгдэж, ЛГБТКИ хүмүүсийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн эрхийг хамтдаа тэгштэг. Үгүй бол битгий ийм ядуу аргумент хий.
 
-Энэ бүх буруу ойлголтыг өөрчлөхийн төлөө бид юу хийх ёстой вэ?
 
Жишээн нь хошин шог, кино үзэхдээ энэ дүрслэлийг шүүмжтэй харж сурах, зөв асуулт тавьж сурах хэрэгтэй. Хэлэлцүүлэг яриа өрнүүлэх хэрэгтэй. Монгол кинонууд дээр дандаа гей залуучуудыг элэглэсэн тийм дүрслэл гардаг. Хүний мөн чанар яагаад инээдтэй гэж. Энэ хэвээрээ байгаад байх юм бол, жишээ нь ЛГБТКИ  хүмүүс шууд хана босгож эхэлнэ, бушуухан өөрөөс чинь холдоод өгөх юмсан л гэж бодно. Өөрийн итгэл үнэмшилдээ нэг удаа ч гэсэн эргэлзээд нэг үз.  Хаанаас авсан “зөв” итгэл үнэмшил вэ гэдгээ асуугаад нэг үз.  Хүмүүсийн зориг зүрхийг үнэл хүндэл, өөрөө ч гэсэн зориг гаргаад чин сэтгэлээсээ сонсоод, чагнаад нэг үз. Өөрөө өөртөө үнэнч байгаа хүмүүсийг ямар ч зөвшөөрөлгүйгээр битгий өрөвд. Таниар өрөвдүүлэх хүмүүс биш гэдгийг ойлго. Мэдрэмжгүй, мэдлэггүйгээсээ болж хүний мөн чанарт халдчих вий гэсэн болгоомжтой бай.
 
-Гэр бүлийн хүмүүжил төлөвшлийн хувьд хүн яаж өсч, хүмүүжих тухай ээж аав тань ямар юу гэж хэлж, үлгэрлэдэг байсан бэ?  
 
Аав ээж минь их гоё хүмүүс байдаг. Намайг чөлөөтэй л өсгөсөн. Хүн шиг хүн бай. Хүний оронд өөрийгөө тавьж сур гэж сургасан. Мэдээж аав ээж л болсон хойно барих гэж оролдоно, тэр болгонд нь зөрүүлээд асууна, тэмцэнэ. Багадаа асууж хэлж чадаагүй юмаа сүүлд том болоод би асууж байсан, ингэж тэр асуудлыг ярилцаж хэлэлцэснээрээ өөрийнхөө бага насны Энхмаад би өрөө төлсөн. Хариулт нь чухал биш, би асуусан нь, дуу хоолойгоо гаргаж чадсан нь чухал.

 

-Хайр дурлалын тал дээр ямар хүн таалагддаг вэ?
 
Үзэл бодол нь чухал. Стрэйт менталититэй, зөвхөн тийм л хүрээнд сэтгэдэг хүнтэй ойлголцохгүй. Нийгмийн бүтцийг зөвхөн эсрэг хүйсийн хүмүүсийн хооронд л болдог тогтолцоотой гэсэн хатуу үзэл бодолтой бол хэцүү. Оюун санааны хувьд нэг нэгэндээ татагдах чухал.
 
-Сэтгэлээр унасан үед таныг юу хурцалдаг вэ?  
 
Активист хүмүүс рүүгээ илүү ойртдог. Миний эдэлж байгаа энэ эрх чөлөөг бий болгох гэж ямар олон хүмүүс яаж тэмцсэн билээ гэж боддог.
 
-Ямар эмэгтэйг WOMEN WHO DARE гэх вэ?
 
Өөрийн байгаа нөхцөл байдал, өгөгдсөн орон зайдаа өөрчлөлтийг авчраад, шудрага бус байгааг хэлж чаддаг, тэмцэж чаддаг эмэгтэйг хэлнэ. Энд заавал өндөр боловсролтой, ийм тийм албан тушаалтай байх нь хамаагүй. Нэг суманд амьдарч байгаа эмэгтэй ч байж болно. Шоронд хоригдож байгаа ч гэсэн хүнтэй зүй бусаар харьцаж байгаа шоронгийн системийг шүүмжилж, өөрчлөлтийг нэхэмжилж чадаж байгаа эмэгтэй ч байж болно. Аливаа асуудлыг олж хараад системийг шүүмжилж, асууж, шалгааж, нэхэмжилж чадаж байгаа эмэгтэйг хэлнэ.
 
Таны амьдралдаа авч байсан хамгийн үнэтэй зөвлөгөө юу байсан бэ?
 
Алдаагаар нь хүнийг битгий дүгнэ, алдаа хүний нэг л хэсэг болохоос биш, тэр хүн гэсэн үг биш. Алдааг нь давж хараад, хүнийг алдаа оноотой нь хайрлах хэрэгтэй гэж ээжийнхээ зааж сургасанг амьдарлынхаа мөрдлөг болгохыг хичээдэг.

ЗурагТайлбар






Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
50
1
84
3
2
5
2
9

Сэтгэгдэл бичих (36)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Zochin 2019.08.15 151.19.77.239

Ene huuhen chini joohon joohon ohiduudtai beer uugaad suuj bdag yum bilee. Ayugui evdertsen bairiin. Joohon ohiduud ni lav tuuruldtsun straight ohiduud. Eej aav ni harval buuljis ni tsugah l.bh.

0 Хариулах


Дээгий 2019.08.15 64.119.20.74

Ухаалаг, мундаг эмэгтэй бна. Ганц олдох амьдралдаа бурууг хийхгүй, нүгэл үйлдэхгүй өөрийнхөө орон зайд сэтгэл ханамжтай амьдарч чадаж байьал боллоо штэ

0 Хариулах


Зочин 2019.08.14 66.181.182.226

za da neeh aihtar lag gyn uhaanii byh niited heregtei chuhal zyil alga da ene yariltslagad, Amidrald olon chuhal zyil bga, chuhliin chuhal zyil bol bish bna, ene zuvhun huvi hynii asuudal, teriigee busdad zuv meteer tailbarlah geed niigmiig bas ter chigt buruutgah geed bh shig, yagaad olonhi ene asuudald durgyi bna ve gedgiig ni bas neg chuhal zyil geed oilgooroi! my harj bgaagaar /mgl d/ tiim barimjaatai tursun geheesee ilyyteigeer eregteileg beye haatai esvel emegteileg beye haatai tegj esregeeree tursun ugugdultui hymyys teriigee davuu tal bolgoj ingeed bh shig sanagdsan shyy,niigem neelttei bolonguut ene bdal abs neelttei bolood bna, tegeed uchraa medehgyi bga hyyhdyyded iim yum bdag yum geed uruu tatagdah tuluvtui bna, bas zarim neg asuudluudaa yalgaj salgaj tailbarlah surtchilah heregtei bh shyy!! yneheer turulhiin manin, shinjleh uhaanaar notlogdson ter gormon ene ter ni ali neg taldaa ilyy bgaad tursun hymyysiig bol hyndetgen yzeh tednii oilgoh estoi, tiim yr hyyhed hend ch haana zayaj bno, tyynees bish minii yertunts iim yum bna ene bol zuv geed yarih ni tiim ch CHUHAL zyil bish bh shyy!!!

0 Хариулах


Болормаа 2019.08.12 66.181.161.89

Бэлгийн болон хүйсийн чиг баримжааны тухай хүмүүст ойлголт өгөхийн тулд ярилцлага хийсэн хүмүүстээ баярлалаа. Яг юу мэдрэгдэж байгааг мэдээж олонх ойлгохгүй л дээ. Гэхдээ ийм зүйл байдаг, өөрчлөх аргагүй хүнд төрж байгаа мэдрэмж гэдгээр нь хүлээн авч зөвшөөрөх нь чухал. Нэг өдөр л гэнэт гомо хүмүүсийг хараад гомо болъё гээд болчихдог хялбар зүйл биш. Хүн болгон өөр өөрийн гэсэн зан ааш, биеэ авч явах байдал, харилцааны онцлогтой байдаг шиг өөрийгөө эмэгтэйлгээр мэдрэх, ижил хүйснийхээ хүмүүст татагдах зэрэг яг тийм заяагдмал үгүйсгэх аргагүй зүйл.

1 Хариулах


Zochin 2019.08.12 122.201.22.105

Chaavaas daa. Yana daa iim erguunuud. Emee bolson hoinoo l uhaarah baih daa. Oilgohgui ch uhej magad.

3 Хариулах


Зочин 2019.08.13 66.181.181.65

Tsu tsu. Yum unshaach mal min. Mal bol boind ywuulchmaar mal yumaa chi

0 Хариулах


Зочин 2019.05.26 66.181.191.249

Anaraa 2.0. So much better personality and positivity

0 Хариулах


Xxx 2019.05.26 202.126.88.51

Huvi hunii l uuriiguu temtsel dundaas neesen olson medremj bna, niigemd heregtei zuiliig tugeen delgeruuleh heregtei shuu dee setguulchidee

0 Хариулах


michid 2019.05.25 210.133.216.111

Amidrald yu es tohioldoh ve de. bi iim baimaar bna, busdaas uur baimaar bna gej heleed hunii horvood mendelsen hereg bish shuu dee. huleen zuvshuuruh heregtei bhaa. yums uurchlugduud bna.

0 Хариулах


бурхан лав биш чөтгөрч бас биш 2019.05.24 58.149.180.151

Өөрөө байсандаа хэзээч харамсахгүй ээ би бол lesbian

0 Хариулах


Зочин 2019.08.16 66.181.161.95

бузар үхэж далд ор

1 Хариулах


БМСХМИ 2019.05.24 66.181.161.26

Коммент бичиж байгаа хүмүүстээ зүгээр ерѳнхий ойлголт ѳгѳхѳд, "Бэлгийн чиг хандлага, Хүйсийн чиг хандлага" гэж ярьдаг нь буруу шүү. Хандлага гэдэг бол ѳѳрѳѳ ѳѳрчлѳгддѳг зүйл байхгүй юу? Харин хүн хэнд татагдаж байна, ѳѳрийгѳѳ аль хүйсээр мэдэрч байна вэ? гэдэг нь заяагдмал зүйл. Хэзээ ч ѳѳрчлѳгддѳггүй, гэсэн үг. Тиймээс "Бэлгийн чиг баримжаа, Хүйсийн чиг баримжаа" гэж ярих ёстой шүү.

0 Хариулах


Зочин 2019.05.24 66.181.161.45

Бэлгийн чиг хандлагын талаар их дэлгэрүүлэмгүй бнаа. Хүүхэд их хэрэгт дурламтгай бдаг. Өөртөө байдаг бодол ухаан чиг хандлагаа өөртөө хадгалмаар бна шүү

3 Хариулах


Зочин 2019.05.24 202.9.43.188

no way enig bagas n oilgulad hunig hun gdger n hairlarai uurigu taniarai gdgig helj ugud yriltsad iimerhu zuilsig unshad zuvuur oilgod yvj bval niigemd hul tavihad n l heregtei

1 Хариулах


Зочин 2019.05.24 66.181.161.45

Сайхан муухайг нь мэдсэнгүй ойлгосонгүй. Амьд юм гэж өөр. Яриж байгаа хүний ярианы өнгө тонус цэг таслалаа авч яриж байгааг амьдаар сонсож байж л мэдэрхийм. Уншиж мэдэрсэнгүй.

0 Хариулах


Зочин 2019.05.25 76.14.60.188

Medremjgui, huniig oilgoh setgelgeegui l hun bn da! Oilgoh gj hicheesen n taatai!

1 Хариулах


Э.Баярцолмон 2019.05.24 64.119.20.241

Гайхалтай сайхан мэдрэмж өгсөн ярилцлага байлаа. Бага насны минь найз, бага ангийн минь бяцхан жаал, хажуу орцны танил охин. Энхмаадаа амжилт бүхнийг хүсэе. Өөрийнхөө ертөнцөд өнгө үнэрийг тултал нь түгээгээрэй

1 Хариулах


Saikhnaa 2019.05.24 94.191.148.35

Vneheer saikhan yariltslaga boljee, belgiin chig handlaga ni yamar bh ni hamaagvi, hamgiin gol ni ooriigoo hairlah, oilgoh bas oortoo vnench bh ni chuhal gedgiig mash saikhan tailbarlajee. Amjilt husie

0 Хариулах


Зочин 2019.05.24 119.40.99.5

mash saihn yrilclaga bn. uneher ih taalagdlaa. bs mash ih uram zorig awla. Cashdin ajil torol, amidrald n az jargal husyee

1 Хариулах


Эрика 2019.05.24 103.26.193.33

Ер нь ямар ч бэлгийн чиг хандлагатай байсан яахав дээ. Бусдад муу хийхгүй хууль дүрэм зөрчөөд байхгүй өөрийгөө хичээгээд л явж байвал хэнийг хайрлах нь өөрийнх нь л асуудал шд. Мянга straight байгаад үр хүүхдийнхээ хуруу гарыг тайраад хэдэн өдөр яргалж тамлаад байвал хэнд хэрэгтэй гэж. Бусдын хэнийг хайрлах үгүйг бид заахгүй байх өө. Чам дээр ирээд чи Доржийг биш ээ Батааг л хайрла гээд байвал ямар санагдах вэ?

1 Хариулах


asd 2019.05.24 79.24.228.78

иймэрхүү эр эм нь мэдэгдэхгүй хачин нөхдүүд олширох ч цөөхөн хүн амтай манайд дэмий нэг бол засал авхаасаа өнгөрсөн юмнууд лаг лаг юм яриад эсвэл рок болж хувираад яав ч эрүүл бу harsan chn booljis hurj bna er em n medegdehgui amerikaar uvchilson nowsh

17 Хариулах


Зочин 2019.05.25 76.14.60.188

Za bandi min! SONS! Cham shig haranhui niigemiin hog shaar nar booljis hurgej bn! Yun ZASAL! Huurhii lam nart amidralaa daaltguultsan archaagui novsh baih n! Golog min ooroo yavj zasalaa hiilge buh suudal chin ontsogdtson bn!!!

3 Хариулах


Зочин 2019.05.24 66.181.186.88

Өөрсөд шиг чинь хаагдмал сэтгэлгээтэй, юм уншаад уншаад ойлгодоггүй, бусдыг хүн гэдэг үүднээс нь харж, харьцаж чаддаггүй, доромжлохоос өөрийг хийж чаддаггүй, ухаан мунхаг юмнууд л дахиж битгий үржээсэй билээ

1 Хариулах


Зочин 2019.05.24 103.57.92.78

Чухамаа чухам

0


Egch 2019.05.24 66.181.190.124

Uneheer saihan niitlel boljee.hun gdg ooriigoo hen be gehdee medej mederch ilerhiilj bgaa ni l chuhal.niigem huleen zovshoorson zovshooroogui LGBT humuus baisaar l baih bolno.teglee gd yasan yagaad baina ХҮН tanii amidrald orj ireed suitgeed bna uu .harin ch ta nar hoshin urlag kinondoo ingej humuusiin ooriinhooroo l bsaniihan toloo humuusiig hamaagui tegej ineed haniad bolgoh erhgui bh shuu l gj bodmoor umdaa.huniig hun gdg talaas ni harahgui dandaa belgiin talaas ni haraad shuumjileed bh umaa...HUN BUR HURUUNII HEE OOR BDG SHIGEE OOR OOR IORTSONTSTOI SHUU.

1 Хариулах


Zochin 2019.05.24 103.229.122.143

Ta nar zvgeer uursdiguul hichee unuu margaashiin talhniha mungiig yay gj bj yun hvnii amidral zaah durtain muusain tarhinii turaaluud . Ta nariin vr udamd iim hun garch irehiig uguisgehgui tuleen tolgoituud mini. Ta nar shig ymnuudiin hooson tsetserhel hend heregtein naad nowshiin amidarluudaal dor bvrnee tsegneed yw!!!fuck off

1 Хариулах


baatar 2019.05.24 202.126.89.139

ataman huvtsaslaj haraal helj tom tom dugarmaar bgaag chine oilgoj bna, gehdee tegej yawhad hamgiin ard ni ooriigoo hamgaalj chaddag baij l tegdeg yum gedgiig naad zuzaan yastai tarhindaa oilgoh l heregtei de, tsagaa tulhad gazar hatuu tenger hol gedeg ug bdag shuu, daruu zuulun yawhad uul ni zambuulin zuulunduu

11 Хариулах


Зочин 2019.08.13 64.119.27.224

Яагаад хүн хүнээсээ айж явах ёстой гэж!

0 Хариулах


Зочин 2019.05.25 76.14.60.188

Yamar orovdoltei yaduu setgelgee ve! Chi ih oortoo itgelgui hunii oodoos yum helj ooriinhooroo baihiin tuld ATAMAN baih yostoi gevuu? Yasan ih hun oilgodog hun be! Ooroosoo bi goojuur uu? Ataman u geed asuudaa? Ene delhii zovhon iim 2 torliin hun baidag te chinii jijig hevreg ertontsod! Nom unsh, oor ertontstei tanilts! Gereesee gar, shine humuustei tanilts! Oorchinoo oorchil. Ooriigoo hogjuul bas sori!

1 Хариулах


эр юмуу эм юмуу 2019.05.24 66.181.178.23

иймэрхүү эр эм нь мэдэгдэхгүй хачин нөхдүүд олширох ч цөөхөн хүн амтай манайд дэмий нэг бол засал авхаасаа өнгөрсөн юмнууд лаг лаг юм яриад эсвэл рок болж хувираад яав ч эрүүл бус

11 Хариулах


Зочин 2019.05.24 73.252.146.109

Cham shig tarhi ni yalzarsan ymnuud l urjihgui bol busad ni bolno do tegeed

1 Хариулах


zochin 2019.05.23 66.181.184.236

baharhaj bn

1 Хариулах


Тунгаа 2019.05.23 64.119.26.153

Ямар тодорхой, ойлгомжтой тайлбарлав аа. Ухаалаг, зоригтой танаар бахархаж байна.

1 Хариулах


Зочин 2019.05.23 88.230.68.206

Иймэрхүү бусад хүмүүс байтугай өөрөө өөрсдийгөө ойлгож мэдэхгүй саармаг юмнууд үржвэл ч хэцүү хэрэг юм даа. Хүйсэндээ багадсан хөөрхий амьтас

15 Хариулах


Зочин 2019.05.25 76.14.60.188

Chi harin huurhii! 21-r zuund iim haranhui bas huvia hicheesen!

0 Хариулах


Зочин 2019.05.23 203.91.115.44

Tanii id haygaar haigaaad gomdol gargaj boloh yum. Huulia l dagnadaa haha

0 Хариулах


Bat 2019.05.23 66.181.181.89

Ene gender fluid, tsaashlaad gender neutural... buur tsaashlaad I identify as “they” boloh yum bnldaa...

1 Хариулах


Зочин 2019.05.23 94.209.21.95

mongol helend huisiin yalgavar baidaggui shuu ingej yrih yum bol

1 Хариулах


Ska 2019.05.23 103.229.122.83

Ялгаатай хүмүүсийг төлөөлж зоригтой ярьсанд баярлалаа. Би ч гэсэн өөр нэгэн ялгаатай хэсэг бүлгийг /хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуусыг/ нийгэмд хүлээн зөвшөөрүүлэх гээл явдаг, бид нийлэхэд хүчтэй!!!

0 Хариулах


баба 2019.05.23 202.55.188.44

ямар муухай юм бэ. эр ч биш эм ч биш, харахад л муухай сэтгэгдэл төрж байна

20 Хариулах


Зочин 2019.05.25 76.14.60.188

Chi ooroo yostoi BABA!

0 Хариулах


Зочин 2019.05.23 203.91.115.44

Ta oorinhoo toloo ch dugarch chadahgui gegdee medhuu

0 Хариулах


Мөжи 2019.05.23 109.253.205.125

Зөв зүйл ярьж байна. Би бодохдоо өнөөгийн нийгэмд зөв амьдрах нь чухал болохоос бэлгийн чиг хандлага чухал биш. Өнөөгийн нийгэмд 2ээж 2 аавтай хүүхдүүд зөндөө л байна. ЛГБТКи хүмүүс харин ч эелдэг өөрийгөө олсон зоригтой хүмүүс байдаг. Гэтэл тэдгээрийг шүүмжилж үзэн яддаг хүмүүс хайр энэрэл гэж юу байдгийг мэдэхгүй зарим нь араатнаас ч долоон дор хүмүүс байдаг

0 Хариулах


Зочин 2019.05.24 202.126.89.139

tanai aaw chine eejiin chine araar oor neg zaluutai hoshnogdoltsood yawdag niigem tegeed zuw gej bodood bga yum uu?

6 Хариулах


Зочин 2019.05.24 202.9.43.188

bitgi ingej medlegguige gaihuul l da

0


BB 2019.05.23 202.9.44.136

Hvnleg bh l chuhal. Enhmaa jiriin l hvn shu de uzel bodol uur l bolohoos

0 Хариулах


Зочин 2019.05.23 43.228.129.87

Mgl min hezee neeh saihan boloh boldooo manai jijighen 6hn nastai duu usand orohdooo hurtel tursikteigee ordog uchir n ergtei bie n taalagddaggui... dotrooo bol byatshan gunj l bgaad bgaan... duugiiiheee umnuus uneheer ih sanaa zovj bn tom bolohod n ene niigmiin gaduurhal bhgui boloh bolov uuuu

1 Хариулах


Зочин 2019.05.24 202.126.89.139

tanai aaw eejiin chine araar oor zaluutai hoshnogdoltsood yawah niigem zuw uu?

3 Хариулах


Зочин 2019.05.24 202.131.228.167

Чи өөрийнхөө хувьд азтай хүн юмаа. Буран өршөөг. Энэ хүний оронд чи байсан бол яах вэ? Чамайг бусад хүмүүс яг чам шиг үгээр идэж, хий хоосон, боловсролгүй, бүдүүлэг хөгийн үгээр доромжлохыг чи зөвшөөрөх байсан уу? Ийм байлаа гээд чамаас хоол нэхээ юу? чиний өвөрт орж ирээд чамайг хошногодоо юу? амаа татаад чимээгүй яв

0


Зл зл 2019.05.23 66.181.161.86

Заваан сэжиг хүрмээр юмнууд үхвэл таарна

22 Хариулах


Зочин 2019.08.13 202.9.44.80

Chi uuruu uxvel taarna. Yund ni sejig turuud baigaan be????

0 Хариулах


Зочин 2019.05.24 31.30.94.126

chi uuruu uheech

1 Хариулах


Зочин 2019.08.15 66.181.160.56

Сайнч бай муу ч бай хэнээсч царай алдаргүй өөрийгөө авч эмэгтэйчүүд мундаг шүү

0


Зочин 2019.05.23 203.91.115.44

Hunii amiig shiiddeg burhan yumuu

0 Хариулах


Зочин 2019.05.25 76.14.60.188

Haha saihan hellee!

0


Зочин 2019.05.23 192.82.66.45

Маш их таалагдлаа. Маш ухаалаг, сонирарлтой, гүнзгий, бас цэгцтэй ярилцлага болжээ. Энхмаатай танилцаж ярилцмаар санагдлаа.

0 Хариулах


S 2019.05.23 76.102.247.216

Wow ... aimar tasarhai yariltslaga ve!!! Enkhmaa bolon setguulch 2ulaa wow!!!! Amazing!

0 Хариулах


Зочин 2019.05.25 76.14.60.188

Heleed yu gehev!

0 Хариулах


Зочин 2019.05.23 64.119.19.142

Setguulch bol uneheer wow bailaa

0 Хариулах


Зочин 2019.05.23 139.5.216.16

Сайлах юм алга бас гутааж муулмааргүй байна .Учир нь хүн гэдэг талаас нь хүндлээд..Чимээгүй л амьдар.Олны танил болох гэж ийм байж болно гэж өсвөр насныханд дуурайлал өгөөд бол хэтэггүй

9 Хариулах


Зочин 2019.08.12 202.126.88.133

Yag zuv, duugai amidar

0 Хариулах


Зочин 2019.05.24 31.30.94.126

Sailah muulah yum bhguiee gdeg unen, yagaad gevel ene bol heviin zuil, oilgoh l heregtei. CHIMEEGUI AMIDARAHAA? busad iim olon humuust, uuriguu buruutgaj esul nuuj amidarch baigaa humuust mash tom inspiration bolj bnashude. Tgd yr n MONGOLCHUUDIIN DURTAI UG : CHIMEEGUI BAI, DUUGUI BAI, MDSEN CH MDEGUI YUM SHIG BAI. Aav eej n ingeed zaagaad ugchihleer neg hun duugaraad helchihvel terniihee medreliig gaihaj, am uraldan doosh n hiiy, emegtei bol ynhan, eregtei bol hujaagiin erliiz shees ntr gd yooooy aimar, mongol niitleliin comment unshina gdeg aimshigtai! Yaag tsagaa tulahaar iim humuus hamgiin bertegchin, uchuuhnees uchuuhen bas hulchgar baidag. Commentiig ynz bureer bichdeg, tuhain hunluu dairch davshildag, tegej bah tavaa hangadag yum shig bgaan, iim ataarhuu uvaigui zantai bol ta uuruu uuriinhuu amidrald setgel hangaluun bus, uuruu uurtuu durgui gesen ug. Tgd diilenh mongolchuud buyu har mass iim l bna, diilenh n iim bolohoor songuul deer ch diilenheeree teneg humuus duguilaad ted nar mungu ideed ted nar bandaash ntree end tend hayj guigeed bna.

0 Хариулах


Зочин 2019.05.23 43.228.129.87

Uruu tatagddaggui gd heleed bn shdee ene hun.. harin ch olnii dund sain yarij gants ch gsn hunii bodold ene uzel bodlooo oruulah n chuhal bolov uuu... hun l bol hun shuudeee ymr aguuu tailagfashgui ertunts bilee deee hen ch ymr ch bj bolno terniiih n tuluuu gaduurhaj doromjloh gajig gj bodoj haritsah n teneglel gedgiiig hun bur oilgoood avchih heregtei yumaaa

0 Хариулах


Зочин 2019.05.23 49.0.135.59

:)) yu soliorood bganbe hha, huuhed chn iimhen ymand uruu tatagdah bol uurin chn haihramjguigiinh l bj dee gj bodooroi

4 Хариулах


Зоригт 2019.05.23 98.207.78.174

Үнэхээр нүд нээсэн яриа болжээ. Амжилт!

2 Хариулах


Зочин 2019.05.23 202.9.43.102

Сайхан ярилцлага болжээ. Бодууштай зүйлүүдийг хэлжээ. Амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсий.

0 Хариулах