Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

WWDC: 'Apple' компанийн танилцуулгаас онцлох 4 ШИНЭЧЛЭЛ


Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Apple компанийн хөгжүүлэгчдийн чуулган (WWDC) Сан Хосе хотноо үргэлжилж байна. Өчигдөр болсон нээлтийн арга хэмжээний үеэр тус компанийн гүйцэтгэх захирал Тим Күүк мобайл төхөөрөмжүүдэд зориулсан IOS үйлдлийн системийн 13 дахь хувилбар, 6000 долларын үнэ бүхий  хүчирхэг Mac Pro, илүү олон үйлдэл хийх чадвартай iPad зэрэг хэд хэдэн шинэчлэлийг танилцууллаа. 

Бид Apple компаниас зарласан гол гол шинэчлэлүүдийн талаарх мэдээллийг багцлан хүргэж байна.  

1. IOS13 үйлдлийн системийн онцлог

IOS үйлдлийн системийн 13 дахь хувилбар өмнөхөөсөө эзлэх хэмжээний хувьд хоёр дахин бага, Face ID-аар утасныхаа түгжээг гаргахад илүү хурдан, дэвсгэр өнгө нь хар учраас нүдийг ядраах нь харьцангуй бага болжээ. Үүнээс гадна: 

  • IOS13 үйлдлийн систем нэвтэрснээр таны байршлыг тодорхойлох боломжийг нэг аппликэйшнд нэг л удаа олгоно. Мөн утсанд суулгасан аппликэйшн Wifi болон Bluetooth ашиглаж хэрэглэгчийн байршлыг тогтоохоос урьдчилан сэргийлдэг болсон байна 
  • Apple Music дээр тоглуулж буй дууны үгээ давхар харах боломжтой 
  • Mail app илүү олон үсгийн фондын сонголттой болсон
  • iMessage-д бүртгэлтэй хүмүүсийн нэр, зургийг хадгалах боломжтой болсон
  • Зураг янзлах шинэ үйлдлүүд, зургийн фолдерт дарсан зураг болон скрин шот хийсэн зургийг тус тусад нь харах
  • Siri-ийн хоолой бодит хүнийхтэй илүү төстэй болсон
  • Аудио файлыг бусадтай хуваалцах боломжтой 

2. Catalina нэртэй шинэ Mac OS 10.15 үйлдлийн систем

Apple компанийн компьютерт зориулсан Mac OS 10.15 үйдлийн системийн шинэ хувилбар долоодугаар сараас эхлэн хэрэглээнд нэвтрэх юм байна. Үндсэн онцлогуудаас дурдвал:

  • Sidecar аппликэйшн ашиглан iPad-аа компьютерийн хоёр дахь дэлгэц болгон ашиглах 
  • Компьютерийг өөрийн дуу хоолойгоороо удирдах
  • Mac компьютер болон IOS үйлдлийн системтэй бусад төхөөрөмжүүдэд “Find My” тохиргоо нэмэгджээ. Хэрэв та утсаа алдсан бол бусад хэрэглэгчийн төхөрөөмжийг ашиглан алдсан утсынхаа байршлыг тогтоох боломжтой (интернэтгүй үед ч)
  • Хулгайд алдагдсан iPhone, iPad-д шинэ Apple ID суулгах боломжгүй байдаг тул буруу гараар орсон утсыг дахин ашиглах боломжгүй байдаг. Тэгвэл Mac компьютерт уг хамгаалалтыг нэвтрүүлсэн байна. Харин үүнийг идэвхжүүлэхийн тулд компьютертоо T2 хэмээх хамгаалалтын шинэ чип суулгах шаардлагатай аж. 
  •  Шинэ Mac OS 10.15 үйдлийн системд Screen Time буюу тухайн төхөөрөмжид хэр их цаг зарцуулж буйг хянах тохиргоо нэмэгджээ. Өмнө нь зөвхөн IOS үйлдлийн системтэй бусад төхөөрөмжүүдэд тус тохиргоо нэвтрээд байсан юм. 

3. Дэлхийн 'хамгийн' хүчирхэг Mac Pro 

Apple компани олон жил амласны эцэст цоо шинэ загвар, илүү их хүчин чадалтай Mac Pro суурин компьютероо танилцууллаа. Процессорын хүчин чадал, санах ойтой, хурд, өнгөний нягтралын хувьд дээд зэргийн үзүүлэлтийг хангасан Mac Pro суурин компьютер ирэх намраас эхлэн 5999 доллараар (нэмэлт тоноглолын хамт) худалдаалагдаж эхлэх юм байна. Нарийвчилсан үзүүлэлтүүдийг ЭНД дарж үзээрэй. 

4. iPad тусдаа үйлдлийн системтэй, USB дэмждэг болжээ

iPad төхөөрөмж тусдаа үйлдлийн системтэй болсноор нэгэн зэрэг олон үйлдэл хийж, iPad-аа илүү үр ашигтай ашиглах боломж бүрдлээ. Тухайлбал, нэг дэлгэцэн дээр хоёр өөр мэйл шалгах, тэмдэглэлээ гаргаж ирэх, USB ашиглаж iPad дээрх зургуудаа өөр төхөөрөмж рүү хуулах, нэмэлт SD карт хийх боломжтой болжээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
2024.04.24
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
2
2024.04.18
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
3
2024.04.09
Эрдэмтэд 2028 он гэхэд арслан зааныг дахин амилуулна гэв
санал болгох
1
2024.04.29
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.