Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Яагаад "ГЭРИЙН БАГШ" авах хэрэгтэй вэ?


Танд энэ гарчиг сонирхолтой санагдаж байна уу? Тийм бол энэ нийтлэл цаашдаа Юнивишний хэрэглэгчдийн хувьд бүр сонирхолтой болно. Яагаад гэвэл "ГЭРИЙН БАГШ" гэх маш сонирхолтой шинэ багц Кино багцад нэмэгдэн орсон бөгөөд таны төсөөлөөгүй олон сонирхолтой зүйл энд багтсан байгаа. Цааш хамтдаа сонирхоцгооё.

1. Энэ багц тэр чигтээ боловсрол, эрүүл мэндийн контентуудыг агуулсан байх болно. Иогийн цуврал хичээл, нүүр будалт, арьс арчилгааны зөвлөгөө, англи хэлний хичээл, тэтгэлэгт хөтөлбөр, бага ангийхан болон ЕБС-ийн сонирхолтой хичээлүүд гээд бүгд энд бий. Тиймээс уйдах завгүй.

2. Эрүүл мэнддээ маш бага зардлаар хөрөнгө оруулах боломж. Жишээ нь та иогийн цуврал хичээлийг үзвэл гэрээсээ хол явж, ямар нэгэн сургалтад илүү мөнгө төлөх шаардлагагүй болохын зэрэгцээ нэг дор гэр бүлээрээ эрүүл мэнддээ анхаарах боломжтой болох юм. Орой болгон гэр бүлээрээ иог хийдэг цагтай болж болно шүү дээ.

3. Гадаад, дотоодын янз бүрийн тэтгэлэгт хөтөлбөр сонирхдог уу? Гэхдээ хаанаас яг баталгаатай, үнэн зөв мэдээлэл олж авахаа мэдэхгүй байна уу? Санаа зоволтгүй. Энд хамгийн сүүлийн үеийн баталгаатай мэдээллүүд цаг алдалгүй орж байх болно. Оюундаа хөрөнгө оруулалт хийх том боломж шүү.

4. Ер нь даалгавар хийнэ, хийлгэнэ гэдэг өөрөө "айдас хүйдэс" байдаг. Гэхдээ бага ангийн хичээлийг та зурагтаараа үзсэнээр хүүхэдтэйгээ хийдэг даалгаврын “дайн”-д цэг тавигдана гэсэн үг. Хичээлийн хоцрогдол гэх зүйл ч бараг үгүй болох нь ээ. 

Үүрийн 3 цагт гэрийн даалгавараа дуусгахад нэг иймэрхүү л байдаг биз дээ? 

5. Та яг мэргэжлийн нүүр будалтын хичээл ямар үнэ өртөгтэй байдгийг мэдэх үү? Эсвэл гадаадын зөвлөгөө, бичлэгүүд үзэхээр энд байдаггүй, шал өөр бүтээгдэхүүнүүд хэрэглээд төөрөлдөх нь ч бий. Харин та одоо зурагтаараа сонирхсон нүүр будалтын зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой. Жишээ нь та дулаан цаг үе ирж байгааг тохиолдуулан зуны хөнгөн, цэвэрхэн будалтын зөвлөгөө, арьсаа хэрхэн арчилж, хуурайшуулахгүй байх вэ гээд бүх мэдээллийг авах боломжтой.

6. "Do you speak English?" гэдэг асуултад жийрхэж байна уу? Англи хэлээ гарцаагүй сайжруулах, сэргээн санах шаардлага тулгарч байвал энэ багцаар та шууд хичээл заалгаж болно. Таныг загнаж эсвэл сурах хүслийг мохоохгүй. Харин ч сурахад маш хялбар, амар бас сонирхолтой байх болно. Сарын 200'000 төгрөгөөс эхэлдэг үнэтэй сургалтад заавал явах шаардлагагүйгээр гэртээ байхдаа л шууд сурч болно гэхээр амар байгаа биз? Мэдээж бүх насныханд зориулагдсан.

7. Бяцхан хүүхдээ саатуулмаар байдаг, гэхдээ бас боловсролд нь анхаармаар байдаг... Хүүхэлдэйн кино өдөр шөнөгүй үзүүлээд байж болохгүй болохоор эцэг эхчүүд энэ тал дээр толгойгоо нэлээн гашилгадаг байх. Харин энэ багцад бага насныханд зориулсан тоглонгоо сурч, хөгжих боломжтой хичээлүүд багтсан байгаа. 

8. Гол нь энэ бүх контентыг монгол хэл дээрээ үзэж сонирхох боломжтой юм. Бас энэ болгоныг үзэхэд сард ердөө 9000 төгрөг л төлнө. Одоо есдүгээр сарын 30-ныг дуустал урамшуулал зарласан байгаа бөгөөд 50 ХУВИЙН хөнгөлөлттэй буюу 4950 төгрөг байгаа учир энэ багцаа идэвхжүүлээд, гэр бүлээрээ сонирхоод үзээрэй. Та бүхний өдөр тутмын ажилд маш их нэмэр болж, чөлөөт цагаа зөв боловсон бас хэмнэлттэй өнгөрүүлэхэд туслах болно. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
2
2 цагийн өмнө
Краштайгаа амжилттай чатлахад чинь туслах 6 зөвлөгөө
3
4 цагийн өмнө
Бүсгүйчүүдийн краш Ма Дон Сок ирэх сард хуримаа хийнэ
санал болгох
1
4 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.