Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар Япон улсын Гадаад хэргийн сайд Коно Таро Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.Айлчлалын хүрээнд өнөөдөр ноён Коно Таро Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхав.Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Япон улс нь социалист нийгмийн үед ч, зах зээлийн нийгэмд ч Монгол Улсад ойр дотно байж, тусалж дэмжиж ирсэн гэдгийг дурдаад, өнөөгийн түвшинд тусламж, дэмжлэг, хөнгөлөлттэй зээл гэхээс илүүтэй харилцан ашигтай бизнесийн зарчимд тулгуурлан хамтарч ажиллах хэрэгтэй гэж үзэж буйгаа хэллээ.Тухайлбал, Япон улстай байгуулсан эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд Япон руу 6000 орчим төрлийн бараа бүтээгдэхүүнийг гаалийн тарифын хөнгөлөлттэй оруулах болсон ч бодит байдал дээр ноолууран бүтээгдэхүүнээс бусад экспортын нэр төрөл нэмэгдэхгүй байгаад анхаарал хандуулах шаардлагатайг цохон тэмдэглэв. Улмаар хоёр орны эдийн засгийн болон бусад харилцааг дэмжих байнгын механизм байгуулахад анхаарал хандуулах, энэ нь Гадаад хэргийн сайд нарын эрхлэх асуудлын хүрээнд байж болох юм зэрэг санал дэвшүүлэв.Мөн уулзалтын үеэр хоёр талаас Монгол Улсын төмөр замын бүтээн байгуулалтын асуудлыг хөндөн ярьсан нь Японы эрчим хүчний сонирхлыг хангах, Монголын эрчим хүчний эх үүсвэрүүдийг экспортлох зэрэг ашиг сонирхолтой нийцэж байгаа талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.Япон улсын Гадаад хэргийн сайд Коно Таро Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн саналуудыг хүлээн авч, хоёр орны харилцааны байнгын механизм байгуулах зэрэг саналын хүрээнд харилцан айлчлал, уулзалтын давтамжийг нэмэгдүүлэхэд анхаарна гэлээ.Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Япон улсын Эзэн хаан Нарухитод мэндчилгээ уламжлахын зэрэгцээ Хаан сэнтийд заларсныг тунхаглах ёслолд оролцох урилгыг халуун дотноор хүлээн авсан гэдгээ мэдэгдлээ.
Улс төр
Япон улсын Гадаад хэргийн сайд Коно Таро Монгол Улсад айлчилж байна
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0
- СЭТГЭГДЭЛ БИЧИХ
- Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Б.Жаргалан: Ардчилал, эрх чөлөө бол монгол хүний мөн чанар, үндэсний нэгдмэл үнэт зүйлийн нэг хэсэг
Ардчилсан нам, түүний зарчмыг тод илэрхийлж, залуу, эмэгтэй гишүүдийн төлөөлөл, дуу хоолой болж байгаа түүний улс төрийн замнал, одоо төвлөрч буй ажлуудын талаар хөндлөө.
Монгол Улс АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын санаачилсан “Энхийн зөвлөл”-д нэгдлээ
Монгол Улс олон улсын энхийг сахиулах, энхийг дэмжих ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн туршлагатай.
Ерөнхий сайд Г.Занданшатар Тони Блэйрийг Монголд урив
Монгол Улсын 2026-2030 оны хөгжлийн төлөвлөгөөг танилцууллаа.
Ерөнхий сайд Г.Занданшатар Швейцарын ерөнхийлөгч Ги Пармелантай уулзав
Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 56 дахь удаагийн чуулга уулзалт болж байна.