Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Японд "Би илүү цагаар ажиллахгүй" нэртэй телевизийн цуврал хит болж байна


Японы TBS телевизийн бүтээсэн Watashi, Teiji de Kaerimasu буюу "Би илүү цагаар ажиллахгүй" нэртэй телевизийн цуврал хит болж байна. Кинонд ажил, хувийн амьдралынхаа тэнцвэрийг хадгалж, илүү цагаар ажиллахгүй байхаар эрс шийдсэн Юүи Хигашияама (Юрико Ёшитака) бүсгүй хийгээд түүнтэй хамт ажилладаг залуусын хайрын гурвалжингийн талаар өгүүлэх аж. 

Үзэгчдийг байлдан дагуулсан тус цуврал өнгөрөгч зургаадугаар сард гарч дууссан бөгөөд энэ хугацаанд киноны сошиал хаяг нь твиттерт 74 мянга, инстаграмд 93 мянган дагагчтай болжээ.

Цувралыг Каэруко Акеногийн ижил нэрт зохиолоос сэдэвлэн бүтээсэн ба тус зохиолч Японы соёлын нэг хэсэг болсон ‘presenteeism’-ийн талаар бүтээлдээ тусгажээ. ‘Presenteeism’ гэдэг нь ажил олгогчдоо өөрийгөө хэрэгтэй хүн гэдгийг батлахын тулд илүү цагаар ажиллахыг хэлдэг. Хоёр хүүхдийн эх Каэруко Акено Нью-Йорк Таймст өгсөн ярилцлагадаа өөрөө ч хоёр дахь хүүхдээ төрүүлэхээр төрөх өрөөнд орох хүртлээ ажилласаар байсан гэдгээ дурдаад “Би амралтын өдрүүдэд, шөнийн цагаар ажиллахгүй байх нь хэвийн зүйл гэдгийг хүлээн зөвшөөрөх хүртлээ маш их хугацааг зарцуулсан" хэмээн ярьжээ. 

 Юүи Хигашияама (Юрико Ёшитака)

Судалгаагаар Японд нийт ажилчдын 18 орчим хувь нь долоо хоногт 50-аас дээш цаг ажилладаг гэсэн тооцоо гарчээ. Ажлын ачааллаас үүдэн зүрхний шигдээс болох, цус харвах, стресс, нойргүйдлийн улмаас амиа хорлох зэргийг цаг бусын үхэл буюу японоор "Кароши" гэж нэрлэдэг байна. Сүүлийн жилүүдэд ийм төрлийн нас баралт нэмэгдэх хандлагатай байгаа нь япончуудын санааг ихээхэн зовоож байгаа юм. 

Үүнтэй холбогдуулан Японд 2019 оноос эхэлж шинэ хууль мөрдөгдөж эхэлжээ. Хуульд томоохон компанийн ажилчдын илүү цагаар ажиллах хугацаа нь сард 45 цагаас хэтрэх ёсгүй гэж заасан байна. Хэрэв үүнийг зөрчсөн тохиолдолд 300 мянган иенээр торгох аж. Энэ хуулийг ирэх жилээс эхлэн дунд болон жижиг компаниудад мөн адил мөрдүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ. 

Түүнчлэн контент үйлдвэрлэгч, уран бүтээлчид хэт олон цагаар ажилладаг япон "соёл"-ыг үгүй хийхийн тулд дээрх телевизийн цувралтай адил ажил, амьдралын тэнцвэрээ хадгалахыг уриалсан уран бүтээлүүд хийх нь нэмэгдэж байна. 

Эх сурвалж: We Forum

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
18 цагийн өмнө
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
2
19 цагийн өмнө
Болзоо нь илрээд удалгүй салсан алдарт хосууд
3
22 цагийн өмнө
“Үхэж дууссан” Шон Бин 65 нас хүрлээ
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
1
6
1
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.