Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Yodek: Онлайнд илүү утга учиртай харилцааг бүтээх гарц

Монгол залуусын бүтээсэн Yodek аппликэйшн!


Танилын хүрээгээ тэлэх, хүнтэй танилцах тухай ойлголт шинэ агуулга тээж эхэллээ. Ойрын хүрээлэл дундаасаа ирээдүйн ханиа сонгодог байсан уламжлалт харилцаа хэдэн жилийн өмнөөс сонинд танилцах зар өгөх, телевизийн суваг руу мессеж нисгэх зэргээр солигдсон бол эдүгээ бидний халаасанд буй ухаалаг утас "холбогч гүүр"-ийн үүргийг гүйцэтгэж, үүнийг дагаад хүмүүсийн амьдрал бүхэлдээ онлайн руу нүүж буй гэхэд хилсдэхгүй. 

Facebook, Instagram зэрэг нийгмийн платформууд гарч ирснээр танилын хүрээ гэх ойлголт амьдрал дээр нүүр тулж уулзсан хүмүүсээр хязгаарлагдахаа больж, хормын төдийд мянга мянган шинэ хүнтэй холбогдох боломжийг бий болсон. Улмаар хүмүүс цахимаар хоорондоо танилцаж, нөхөрлөх, бүр цаашлаад романтик харилцааг үүсгэдэг болсон билээ. 

“Online dating” буюу онлайнаар болзох тухай ойлголт интернэт үүссэн цагаас байсан боловч саяхныг хүртэл үүнийг төдийлөн нухацтай хүлээж авдаггүй, ердөө л ганц бие хүмүүсийн зугаагаа гаргах (hook-up) арга гэсэн сөрөг ойлголтыг агуулж байв. Харин нийгмийн платформуудын өсөлтийн үр дүнд онлайнаар танилцаж, гэр бүл болсон хүмүүсийн тоо эрс нэмэгдсэнээр нийгэм онлайнаар болзох тухай ойлголтыг эерэгээр хүлээн авч, бодит амьдралд байх л зүйл гэдгийг хүлээн зөвшөөрч эхэлсэн. 

“Online dating” буюу онлайнаар болзох тухай ойлголт аль интернэт үүссэн цагаас байсан боловч саяхныг үүнийг төдийлөн нухацтай хүлээж авдаггүй, ердөө л ганц бие хүмүүсийн зугаагаа гаргах (hook-up) арга гэсэн сөрөг ойлголтыг агуулж байв.

2017 онд Стэнфордын Их сургуулиас хийсэн судалгаанаас үзэхэд 1995 онд америкчуудын ердөө хоёр хувь нь онлайнаар танилцаж, хос болж байсан бол 2017 онд тус үзүүлэлт 39 хувь болж нэмэгджээ. Энэ нь зөвхөн АНУ-д ч биш дэлхий нийтийн хэмжээнд гарч буй өөрчлөлт гэдэгтэй олон хүн санал нийлэх биз. 

Тэгвэл онлайнаар утга учиртай харилцаа үүсгэх үнэхээр боломжтой юу? 

“Yolentine - Валентинаар зүгээр суухгүй” эвэнт

Facebook, Twitter, Snapchat зэрэг нь танихгүй хүмүүсийг хооронд нь уулзуулах гэхээсээ ихэвчлэн таньдаг хүмүүсийн хоорондын харилцаан дээр тулгуурладаг. Нөгөөтэйгүүр залуус сошиал нэрээ виртуал орчин дахь 'хаяг' бус, өөрийнхөө жинхэнэ төлөөлөл гэж хардаг болсон тул онлайнд хийж буй үйлдэлдээ нухацтай ханддаг, 'нэрээ' боддог болжээ. Тиймдээ ч дээрх платформуудаар дамжуулан шинэ хүнтэй танилцахдаа болгоомжтой ханддаг. 

Эсрэгээрээ танихгүй хүмүүсийг уулзуулах зорилготой Tinder, Bumble зэрэг платформуудад илүү чөлөөтэй, өөрийнхөөрөө байж чаддаг ч ихэнх тохиолдолд ганц бие хүмүүс эдгээр аппликэйшнийг “болзох” зорилгоор л ашиглах нь бий. Үүнээс болж Tinder, Bumble дахь харилцаа чин сэтгэлийн гэхээсээ ганц хоёр удаагийн зугаа цэнгэл хөөсөн үйлдэл болж хувирах нь олонтаа. Бодоод үзье л дээ, ердөө профайл зургийг нь хараад л танилцсан хүнтэйгээ гүн гүнзгий харилцаа үүсгэж чадна гэж үү? Бид зүгээр л гадаад үзэмжид тулгуурлан харилцааны эхлэлээ тавих нь хэр оновчтой вэ?


За тэгвэл арай өөр өнцгөөс төсөөлье. Таны өмнө хэн хийсэн нь үл мэдэгдэх маш олон Story гарч ирнэ. Яг үнэндээ та Tinder-m зургийг нь хараад Left Swipe (таалагдаагүй гэсэн үг) хийх хүн чинь бодит амьдрал дээр тантай сонирхол, яриа нийлэх хүн гэдгийг Story-гоос нь олж мэдвэл яах вэ? Магадгүй та хоёр нэг номонд дуртай, нэг цувралыг шимтдэг гэдгийг мэдвэл холбоо тогтоох хүсэл төрөхгүй гэж үү?   

Тэгвэл энэ асуудлыг олж харан, хүмүүс хооронд илүү утга учиртай харилцаа үүсгэхэд чиглэсэн нэгэн аппликэйшнийг монгол залуус бүтээжээ. Амазон компанид инженерээр ажиллаж байсан туршлагатай А.Амарбаяр тэргүүтэй 9 залуу өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн 'Yodek' төсөл дээр ажиллаж эхэлсэн байна. Ерөнхий утгаараа уг аппликэйшн нь “online dating”-ийн зах зээлд багтах ч тэдний гол зорилго нь хүмүүсийг уулзуулах, танилцуулах биш гэж төслийн багийнхан тайлбарласан юм. Харин 'Yodek'-ийг жинхэнэ, утга учиртай харилцаа бий болгохоор зорьж буй хүмүүсийн уулзах цэг болгохоор зорьж байгаа гэв. Тэд энэ зорилгод хүрэхийн тулд “Story”-д үндэслэн хүмүүсийг хооронд нь холбох аргыг боловсруулжээ. Өөрөөр хэлбэл нэг хүнийг олон талаас харах нь боломжийг хэрэглэгчдэд бүрдүүлж буйгаараа онцлог аж. (Энэ бол ердөө л нэг давуу тал нь  )

Вэб хуудас руу нь нэвтрэхэд хамгийн түрүүнд "Share your stories. Explore and swipe. Make a meaningful connection" гэсэн текст гарч ирэх аж.

Тус багийнхан аппликэйшнээ 2018 оны аравдугаар сарын 10-наас хөгжүүлж эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд зургаан удаа хэрэглэгчдээр туршуулжээ. Тэдгээрийн нэг нь хоёрдугаар сарын 13-нд зохион байгуулагдсан “Yolentine - Валентинаар зүгээр суухгүй” нэртэй үйл ажиллагаа юм. Тэд ийнхүү хөгжүүлэлт болон туршилтын ажлыг амжилттай хийж дөрөвдүгээр сарын 9-нд андройд платформ дээр албан ёсоор нээсэн байна. Мөн ирэх тавдугаар сарын 20-нд IOS үйлдлийн системд нэвтрүүлэхээр ажиллаж байна гэлээ. Одоогийн байдлаар Yodek аппликэйшн 300 гаруй хэрэглэгчтэй, 4000 орчим удаа Swipe хийгдээд байгаа аж. (Андройд дээр татаж авах бол ЭНД дарна уу)

ЗурагТайлбар

“Yolentine - Валентинаар зүгээр суухгүй” эвэнтийн зургуудаас
“Yolentine - Валентинаар зүгээр суухгүй” эвэнтийн зургуудаас

“Yolentine - Валентинаар зүгээр суухгүй” эвэнтийн зургуудаас

“Yolentine - Валентинаар зүгээр суухгүй” эвэнтийн зургуудаас
“Yolentine - Валентинаар зүгээр суухгүй” эвэнтийн зургуудаас

YODEK аппликэйшний олгож буй 5 давуу тал:

  1. Аппликэйшний гол онцлог нь 100 хувь Story дээр тулгуурлаж хүмүүсийг 'Match' болгодог. Яг л Instagram, Facebook, SnapChat зэрэг платформуудад өөрийн өдөр тутмын амьдралын хэсгээс Story болгон оруулдагтай адилхан гэсэн үг. Гэхдээ уламжлалт профайл гэсэн ойлголт огт байхгүй тул тухайн Story-г хэн оруулсан нь мэдэгдэхгүй юм байна. Ингэснээр хэрэглэгч бусдад шууд танигдах вий гэсэн болгоомжлолыг үгүй болгохын зэрэгцээ өөрийгөө олон талаас, өвөрмөцөөр илэрхийлэх боломж бүрдэж байгаа юм. 
  2. Хамгийн сонирхолтой нь Story нь текст, зураг, видео, аудио гээд ямар ч төрлөөр байж болно. (Сайхан хоолойтой хүмүүс аудио Story хийж давуу байдлаа ашиглаж болох бол бичихдээ сайн хүмүүс зөвхөн текстээр өөрийгөө илэрхийлээд явсан ч болно. Сонирхолтой байгаа биз?  )
  3. Хэрэглэгч өөр өөр хүмүүсийн, төрөл бүрийн Story-ыг ээлж дарааллан үзэж, таалагдсан Story дээрээ лайк дарж, таалагдаагүй бол алгасах (Pass) товчийг дарж цааш үргэлжлүүлнэ.
  4. Бие биенийхээ Story-д 'хангалттай' лайк дарсан хоёр хэрэглэгч хоорондоо 'Match' болсноор хувийн мэдээллээ солилцох боломж бүрдэнэ. Хувийн мэдээлэлд фэйсбүүк болон инстаграм хаяг, утасны дугаар байж болох юм байна. Учир нь Yodek аппликэйшнд чатлах буюу мессежний функци байдаггүй. 
  5. Түүнчлэн 'Match' болсны дараа тухайн хүний оруулсан бусад Story-г үзэх боломжтой болдог.

Та онлайнаар илүү утга учиртай харилцаа бүтээхэд бэлэн үү? 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.01.25
Алисагийн тэмдэглэл: Хэн нэгний танд зориулан илгээж байсан хамгийн гоё дуу юу вэ?
2
2024.01.10
Технологийн салбарт ажиллахад хамгийн таатай газраар Юнител групп шалгарлаа
3
2023.12.15
Миллениалуудын ажлын орчин | Ээлтэй, хүртээмжтэй МУИС
санал болгох
1
5 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
1
7
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

This app is useless 2019.08.11 202.179.27.173

Think about it, you'll have to swipe thousands of unnecessary stories to find the right one. There should be some kind of "Interests" section, where people can describe what they like and what they do (hobbies, favorite music, books, video games etc) so it would be easier for people to find a person with similar interests. Also this app can be used for friendship, not only date. I don't play PUBG, dota2 and CS GO like many others do, it is hard to find a teammate who plays same games with me nowadays

0 Хариулах


Зочин 2019.04.19 202.131.236.138

Nice hook up app

3 Хариулах