Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

YouTube-ийн төрсөн өдөр буюу хамгийн олон үзэлттэй 14 дуу

Despacito YouTube-ийн түүхэн дэх хамгийн их үзэлттэй видео. Мөн хамгийн их буюу 32 сая лайктай.


Орчин цагт YouTube суваггүйгээр олон нийтийн сүлжээг төсөөлж болохгүй билээ. Энэ суваг маань 2005 оны хоёрдугаар сард үйл ажиллагаагаа эхлүүлж, хөшгөө нээж байлаа.

Хамгийн анхны видео нь энэ бөгөөд 61,796,690 сая үзэлттэй, 1,604,738 сэтгэгдэлтэй байна.


Ингээд хайрт YouTube-ийнхээ төрсөн өдөрт зориулан, хамгийн их үзэлттэй 14 бичлэгийг нь толилуулж байна.

2005 он: Тупак Шакур — Life Goes On
117 сая 300 мянган үзэлт.


"Life Goes On" дууны албан ёсны клип. 1996 онд гарсан дуу бөгөөд хүнд хэцүү амьдрал, амиа алдсан найз нөхөд, оршуулгын талаар дуулжээ.

2006 он: Galinha Pintadinha — Infantil animado
544 сая 800 мянга.


Бразилийн анимэ төслийн хүүхдийн дуу. Португал хэл дээр дуулдаг ч англи, испани хэлний хувилбар бас байдаг.

2007 он: Gummibär — The Gummy Bear Song
1.6 тэрбум.


Германы Гуммибер хэмээх цахим уран бүтээлчийн хамгийн алдартай хит дуу.

2008 он: Кэти Перри — Hot n Cold
882 сая.


Tap Tap Revenge, Just Dance тоглоомны саундтрек болсон дуу.

2009 он: Axel F — Crazy Frog
1,5 тэрбум.


2009 онд дэлхий дахин тэр чигээрээ энэ клипийг үзэж байлаа. Гэхдээ YouTube биш гар утсан дээрээ. Хэрэв тэр үзэлтүүдийг тооцсон бол хэдэн тэрбумд ч хүрэх байлаа.

2010 он: Шакира — Waka Waka (This Time for Africa)
2,1 тэрбум.


2010 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий албан ёсны сүлд дуу.

2011 он: LMFAO — Party Rock Anthem
1,6 тэрбум.


LMFAO хамтлагийн гол дуу нь Billboard чартын Бүх цаг үеийн дууны 5-д жагссан.

2012 он: "Маша и Медведь" — "Маша плюс каша"
3,4 тэрбум.


Маша охины нэгэн анги маш их хандалт авсан билээ.

2013 он: Кэти Перри — Roar
2,7 тэрбум.


12 сая хувь зарагдсан энэ дуу "Грэмми" шагналын 2 номинацид нэр дэвшиж байв.

2014 он: Марк Ронсон — Uptown Funk
3,4 тэрбум.


Энэ дуу Их Британи, Канадын хит парадыг тэргүүлж, эзэндээ "Грэмми" авч өгсөн билээ.

2015 он: Уиз Халифа — See You Again
4 тэрбум.


"Галзуу хурд" киноны 7-р хэсэгт зориулсан энэ дуу ослоор амиа алдсан Пол Уокерийн дурсгалын дуу болон хувирсан.

2016 он: Шакира — Chantaje
2,3 тэрбум.


Дахиад Шакира.

2017 он: Луис Фонси, Дэдди Янки — Despacito
5,9 тэрбум.


Одоогийн байдлаар YouTube-ийн түүхэн дэх хамгийн их үзэлттэй видео. Мөн хамгийн их буюу 32 сая лайктай.

2018 он: Maroon 5 — Girls Like You
1,8 тэрбум.


Энэ бичлэгт Галь Гадот, Женнифер Лопес зэрэг олон алдартан оролцож, шударга ёсны төлөө дуу хоолойгоо өргөсөн.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
11 цагийн өмнө
BTS хамтлагийн гишүүн Жонгүгийн шинэ инстаграм хаяг үзэн ядсан сэтгэгдлээр дүүрэн байна
2
14 цагийн өмнө
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
3
Уржигдар
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
4

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.02.23 103.229.123.164

solongos hit duunuud bdgu naasn hah

0 Хариулах


Зочин 2019.02.19 188.168.158.0

where the fvcking gagnam style?

0 Хариулах