Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

YouTube-тэй холбоотой 12 "галзуу" баримт


YouTube бол видео стримингийн үйлчилгээ үзүүлдэг хамгийн том платформ, интернет хэрэглэгчдийн хамгийн их зочилдог хоёр дахь вэб сайт гэдгийг олон хүн мэдэх биз ээ. Тэгвэл уг платформтой холбоотой бусад тоон мэдээлэл, статистикийн үзүүлэлтийн талаар та хэр их мэдэх вэ? Дараах мэдээлэл таныг гайхшруулах нь гарцаагүй.   

1. Сард хоёр тэрбум хүн YouTube рүү тогтмол зочилдог 

YouTube энэ жил дахин нэг шинэ амжилт тогтоосон. Сард YouTube сайт руу тогтмол нэвтэрдэг хэрэглэгчийн тоо 2 тэрбумд хүрсэн байна. Өөрөөр хэлбэл, дэлхийн нийт хүн амын 25 хувь нь YouTube-ийн байнгын хэрэглэгч гэсэн үг юм. Судалгаанаас үзэхэд, нийт хэрэглэгчдийн 62 хувь нь эрэгтэйчүүд, 38 хувь нь эмэгтэйчүүд байдаг гэжээ. 

2. Минут тутамд 500 цагтай тэнцэх шинэ контент нэмэгддэг 

Хэдхэн сарын өмнө нь Google компани YouTube сайтад нэмэгдэж буй видео контенттой холбоотой статистик мэдээллийг дэлгэсэн юм. Тус компаниас мэдээлснээр нэг минут тутамд 500 цагтай тэнцэх хэмжээний видео контент шинээр нэмэгддэг гэжээ. Бодоод үз дээ.. нэг цагт 30 мянган цагийн, нэг өдөрт 720 мянган цагийн бичлэг YouTube рүү ордог гэж байна шүү дээ. Хэрэв та сүүлийн 24 цагт орсон бичлэгүүдийг үзэж дуусгахыг хүсвэл 82 жилийг зарцуулах шаардлагатай гэнэ. Солиотой сонсогдож байгаа биз?   

3. 1.65 тэрбум доллараар үнэлэгдэх платформ

YouTube-ийг өмнө нь PayPal компанид ажиллаж байсан Стив Чен, Чад Хёрли, Жавед Карим нар 2005 онд үүсгэн байгуулж байжээ. Вэб хуудсыг 2005 оны хоёрдугаар сарын 14-нд албан ёсоор идэвхжүүлсэн ч хамгийн анхны бичлэг дөрөвдүгээр сарын 23-нд YouTube-т орж байжээ. Тус платформыг Google компани 2006 онд 1.65 тэрбум доллараар худалдан авсан билээ. 

4. Жилд 20 тэрбум долларын ашигтай ажилладаг "мөнгөний машин"

Google компани YouTube-ийг худалдаж авахад нэлээд өндөр үнэ төлсөн ч алсын хараагаа бодсон ухаалаг худалдан авалт байв. Зарим мэргэжилтнүүд YouTube-ийн жилийн орлогыг 20 тэрбум доллар гэж тооцоолдог. Өөрөөр хэлбэл Google компани YouTube-ийг худалдаж авснаас хойш 140 тэрбум долларын ашиг олсон гэсэн үг юм. 

5. Хамгийн өндөр үзэлттэй бичлэг

Бүх цаг үеийн хамгийн өндөр үзэлттэй бичлэгийг Despacito дуу тэргүүлж байна. YouTube хэрэглэгчид уг дууны клипийг 6.3 тэрбум удаа үзжээ. Үүний араас 4.3 тэрбум үзэлттэй Shape of You, 4.1 тэрбум үзэлттэй See You Again дуу тус тус өндөр үзэлттэй бичлэгийг тэргүүлж байна. Сонирхолтой нь, хамгийн өндөр үзэлттэй 10 бичлэгийн дөрөвдүгээрт Оросын "Маша ба баавгай" хүүхэлдэйн киноны нэг анги багтжээ.   

6. YouTube хэрэглэгчид нэг өдөрт 5 тэрбум бичлэг үздэг 

2018 онд хийгдсэн судалгаанаас үзэхэд, YouTube хэрэглэгчид өдөрт 5 тэрбум, сард 150 тэрбум ширхэг бичлэг үздэг гэнэ. Төсөөлөхөд бэрх сонсогдож байгаа биз? Гэхдээ та өдөрт YouTube-ээс хэдэн удаа дуу сонсож, влог үздэг вэ? Энэ үзүүлэлтийг YouTube-ийн 2 тэрбум хэрэглэгчийн тоогоор үржүүлээд бодвол тийм ч хийсвэр тоо биш бололтой. 

7. YouTube-ийн хамгийн алдартай влоггер жилд 22 сая долларын орлого олдог 

Раин Кажи хэмээх 7 настай хүү YouTube-ийн хамгийн алдартай басхүү өндөр орлоготой влоггеруудын нэг гэнэ. Форбес сэтгүүлээс мэдээлснээр Раин Кажи 2018 онд YouTube бичлэгээсээ 22 сая долларын орлого олжээ. Тэрбээр тоглоомын ревью хийдэг Ryan ToysReview хэмээх YouTube сувгийг хөтөлдөг юм байна. Раин 21 сая дагагчтай бөгөөд бичлэгүүд нь нийт 31 тэрбум үзэлттэй аж.   

8. Хамгийн олон дагагчтай YouTube суваг 

PewDiePie суваг 2013 оноос хойш YouTube-ийн хамгийн олон дагагчтай суваг гэгдэж байв. Харин өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн Энэтхэгийн дуу бичлэгийн компанийн T-Series суваг жагсаалтыг тэргүүлэх болжээ. Тус суваг одоогоор 108 сая дагагчтай. 

9.  Хэрэглэгчдийн 70 хувь нь YouTube бичлэгийг гар утаснаасаа үздэг 

Өнөө үед ихэнх дижитал төхөөрөмжийг ухаалаг гар утсаар орлуулах боломжтой болсон. Тухайлбал, нийт хэрэглэгчдийн дийлэнх нь буюу 70 орчим хувь нь гар утас, таблет ашиглаж YouTube рүү ордог байна. Ердөө 30 хувь нь компьютер эсвэл телевизээр дамжуулан YouTube ашигладаг аж. 

10. Бичлэг үзэх дундаж хугацаа 40 минут 

Хүмүүсийн анхаарал төвлөрөх хугацаа улам бүр багасаж байна. Харин YouTube хүмүүсийн төсөөлж буйгаас ч удаан хугацаагаар хэрэглэгчийг "уяж" чаддаг аж. Statista сайтын мэдээллээс үзэхэд Фэйсбүүкт хүмүүс 5 минутаас илүү урттай бичлэг үзэх дургүй байдаг бол YouTube-т хүмүүс 40 хүртэлх минутын турш төвлөрч, бичлэг үздэг байна. 

11. Хамгийн олон "dislike" авсан бичлэг 

Итгэхэд бэрх ч хамгийн олон "dislike" авсан бичлэгийг Google-ийнхэн өөрсдөө хийсэн байдаг. Энэ бичлэгт 2.6 сая хүн лайк дарж таалагдаж буйгаа илэрхийлсэн ч 16 сая хүн эсрэгээрээ "dislike" дарсан байна.   

12. YouTube-ийг 80 өөр орны хэлээр ашиглах боломжтой 

Хамгийн олон интернет хэрэглэгч ханддаг YouTube сайтыг 91 орноос, 80 өөр хэл дээр ашиглах боломжтой байдаг. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
2
2024.04.18
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
3
2024.04.09
Эрдэмтэд 2028 он гэхэд арслан зааныг дахин амилуулна гэв
санал болгох
1
6 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
6
10
1
0
1
7
2

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.08.14 202.21.107.93

Pewdiepie iluu boltson shde

1 Хариулах


Зочин 2019.08.14 182.160.0.177

шөл худлаа мэдээлэл байна. манайх лав тв дээр өглөө нэг видео тавиад унтахдаа л унтраана

2 Хариулах


Зочин 2019.08.14 202.21.108.189

hhhhahaaaaaaaha

0 Хариулах


Зочин 2019.08.14 150.129.141.230

huuy malaa zuvhun tnahiig harj statustik hiihgu shdee youtube account tai hun bolgoniig oroltsuulj bj ene barimtiig gargaj medeeleliig tavina... iimhen ym bodood setgej chadku t1 p***

0 Хариулах


DR. ADITY 2019.08.13 197.210.45.84

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: [email protected] whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802

0 Хариулах


Зочин 2019.08.20 103.229.122.143

sda mini yaj holboo barih yumbee utas chini haanahiin dugaar yum, nadad mungu heregtei bna yag naidwartai yumuu, zaraad biznes ehluuleed mungu olood dahiad buur awchiy gej bodoj bn tged haana ugj awaltsahiin

0 Хариулах