Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Эхлэн сонсогчдод тохиромжтой монгол 5 подкаст

Залуусын чихэвчинд дуу биш подкаст явдаг болоод уджээ.


Сүүлийн үед залуусын чихэвчинд дуу биш подкаст явдаг болжээ. Подкаст сонсох нь кино үзэж байгаа юм шиг сонирхолтой хэрнээ цаг хэмнэж, олон хэрэгтэй мэдээлэл олж авах боломж өгдгөөрөө давуу талтай. Үүнийг уншаад таныг хэзээ нэгэн өдөр "улаан подкастчин" болоосой гэж хүсэж байна. Энэ подкастууд бол ердөө л эхлэл бөгөөд цааш та бүхэнд олон сонирхолтой подкастуудыг танилцуулах болно.

1. Positive Mongolians

Төвшөө, Дөлгөөн хоёр маань үргэлж л эерэг энерги бусдад түгээж явдаг гэдгийг хүн болгон мэдэх байх. Маш өргөн, олон зүйлийг ойлгож болохуйц сэдвүүдээр ярилцдаг болохоор сонсдог хүмүүсийн хувьд бараг л дундуур нь ороод ярьчихмаар санагддаг нь үнэн гэлтэй. Та эерэг, ашигтай зүйл сонсмоор байвал энэ хоёрын подкастыг сонирхоод үзээрэй.    

2. Cool Mongol

Ярилцлагууд нь жаахан урт ч гэсэн үнэхээр уйдах, залхах цаг танд гарахгүй. Маш сонирхолтой зочдыг урьж, илэн далангуй яриа өрнүүлдэг. Хамгийн сүүлд MIT, Harvard-ийн төгсөгч Т.Алдарсайханы ярилцлагыг сонсоод урам зориг орж, монгол залуусаараа бахархах сэтгэл төрсөн.   

3. Unlock Podcats

Товчхондоо бол монгол хэл дээр тэр бүр хэвлэгдэн гардаггүй хувь хүний хөгжил, шинжлэх ухааны төрлийн ном бүтээлүүдийн агуулгыг ярьж өгдөг подкаст. Хамгийн гол нь подкастыг сонсоод өнгөрөх биш номыг нь бүрэн эхээр нь унших хүслийг төрүүлж чаддагаараа онцлог юм.   

4. Танил мэдрэмж 

Зарим өдөр толгой ажиллуулсан англи хэл дээрх подкаст, номын шүүмж биш зүгээр л энтертайнмент юм сонсмоор санагддаг шүү дээ. "Танил мэдрэмж"-ийг сонссоны дараа амраад, сэтгэл сэргэдэг нь хамгийн гоё. Ханугийн ярилцлагыг сонсоод комеди үзсэн юм шиг л инээж, Олягийн ярилцлагаас Станд-ап комеди гэж юу болох, хойд хөршид хэрхэн хөгжиж, хэрхэн өөр хоорондоо өрсөлддөг талаар сонирхолтой мэдээлэл олж авсан.  

5. Sustainable Mongol

Бид яагаад органик саван хэрэглэх ёстой, кофены хэрэглээгээрээ дамжуулж хэрхэн уур амьсгалын өөрчлөлтийг багасгахад хувь нэмрээ оруулж болох талаар, мөн агаарын бохирдлын тухай маш энгийн, ойлгомжтой тайлбарласан судлаачийн яриа гээд энэ подкастаас авах зүйл их. Ямартай ч сонсоод үзээрэй. 

Мэдээг бэлтгэсэн: Д.Учирал

холбоотой мэдээ
1
11 цагийн өмнө
Сонсдог подкастынхаа жагсаалтыг хэрхэн 'шинэчлэх' вэ?
2
2019.07.04
Шилдэг подкастуудыг 'ангуучлах' нь
3
2019.04.19
ПОДКАСТЫН ЭРЭЛ: БИЗНЕС, УРЛАГ, ДИЗАЙН, ФИТНЕСС
санал болгох
1
7 цагийн өмнө
ДАШТ: Өнөөдөр барилдсан манай бөхчүүдийн гурав нь тэмцээнээ өндөрлүүллээ
2
8 цагийн өмнө
Алисагийн тэмдэглэл: "Үнэг ажиллагаа"-д очиж, монгол үлгэрүүдийг дахин "анх удаа" мэт с...
3
8 цагийн өмнө
Э.Сумьяа ялагдал хүлээлээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
1
1
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Zochin 2019.05.10 59.153.112.109

Podcastiig haanaas sonsdin bol. Link n bnu

0 Хариулах


Зочин 2019.05.11 59.153.87.41

soundcloud castbox g.m apppiig tataad sonsoj boldog

0 Хариулах