Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Замын цагдаагийн гүүрийн талаар таны мэдэх ёстой БҮХ ЗҮЙЛ


БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй  төслийн хүрээнд  Олимпийн гудамж,  Их Монгол улсын гудамжийг холбосон дөрвөн эгнээ, 470 метр урттай, төмөр бетон гүүрийн хөдөлгөөнийг энэ сарын 16-ны өдөр нээх гэж байна.

Нийслэлийн авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр "Манай газраас энд 24 цагийн хяналт тавин ажиллаж байна. Мөн Монгол Улсын зөвлөх инженер Б.Эрхэмбаяраар ахлуулсан хяналтын баг, "Хятадын төмөр замын 20 дугаар товчоо групп", зураг төслийг гүйцэтгэсэн "Хятадын төмөр замын тавдугаар товчоо" зэрэг компаниуд олон байгууллага тал бүрээс нь хянаж байгаа. Зураг төсөл болон технологийн ямар ч алдаагүйгээр барилгын ажил явагдаж байна. 

Үзэмж төдий дүгнэсэн зураг сошиалд тавигдсан байна лээ. Хэрвээ алдаа гарсан бол гүүрийн барилгын ажил бүрэн дуусч, Улсын комисст хүлээлгэж өгсний дараа ярина. Түүнээс өмнө ингэж харлуулж болохгүй. Гүүр бүр адилгүй л дээ. Зураг төслийнхөө дагуу янз бүрийн хэлбэртэй байж болдог. Уг нь 11 дүгээр сарын 1-нд А, В, С рампуудыг бүрэн дууссаны дараа нээж болно. Гэвч хичээл, сургууль эхлээд түгжрэл нэмэгдсэн учраас энэхүү гүүрийн үндсэн хэсгийг ашиглалтад оруулж, нийслэлийн авто замын түгжрэлийг багасгах үүднээс төлөвлөсөн хугацаанаас хоёр сарын өмнө нээх гэж байна. 

Ерөнхийдөө энэ гүүрийг ирэх жилийн долоодугаар сард бүрэн ашиглалтад оруулах ёстой. Түүнээс өмнө хэсэгчилсэн байдлаар ашиглалтад оруулна. Ямартай ч үндсэн гүүрийн хөдөлгөөнийг энэ сарын 16-нд нээхээр төлөвлөж байна. Хэрвээ тухайн үед нээх боломжгүй гэж үзвэл хойшлуулна" хэмээн ярьлаа.

Тус гүүрийн талаар мэдвэл зохих бүх зүйлсийг хүргэж байна.

1. Тус гүүрийг "Хятадын төмөр замын 20 дугаар товчоо групп" ХХК гардан гүйцэтгэж байгаа аж. Уг компани нь Тайланд, Ангол, Бразил, Пакистан, Мозанбек зэрэг улсуудад гүүрийн бүтээн байгуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан туршлагатай бөгөөд гүүрийн барилгын ажилд Монголын найман компани туслан гүйцэтгэгчээр ажиллаж байна.  

2. Гүүрийн барилгын ажилд Хятад, Монголын 500 гаруй инженер, техникийн ажилчид, 50-60 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. 

3. Уг гүүр нь хамгийн өргөн хэсэгтээ 35, нарийн хэсэгтээ 14 метр бөгөөд үндсэн нэг гүүр болон гурван налуу гүүрнээс бүрдэж байгаа аж.

4. Гүүрний зураг төслийг "Хятадын төмөр замын тавдугаар товчоо" ХХК гаргажээ.

5. Сүүлийн өдрүүдэд сошиалаар тус гүүрийг "муруй" хэмээн шуугих болсон. Тэгвэл үндсэн гүүр, налуу гүүр хоорондын уулзвар хооронд хөдөлгөөн зохицуулах үүднээс зураг төслийн дагуу "муруй" барьсан хэмээн холбогдох албаныхан хэллээ. "Барилгын ажилд Монголын талаас зөвлөх компаниуд хяналт тавин ажиллаж байгаа учир чанарын хувьд ямар ч асуудал үүсэхгүй" гэж "Хятадын төмөр замын 20 дугаар товчоо групп" ХХК-ийн ерөнхий инженер Лю Жи Жие ярив.

6. Энэ нь Монголд анх удаа гурван налуу хэсэгтэйгээр баригдаж буй гүүр юм. БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох 500 сая долларын экспортын хөнгөлөлттэй зээлийн нэг хэсэг болох 42.38 сая долларын хөрөнгөөр баригдаж буй.

7. Анх 2016 оны 12 дугаар сараас 2019 оны 11 дүгээр сар хүртэл хоёр жил хагасын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Харин үндсэн гүүрийн хөдөлгөөнийг есдүгээр сарын 16-ны дотор нээхээр төлөвлөж байгаа аж. Харин гурван налуу гүүр буюу А, В, С рампын ажлыг 11 дүгээр сард багтаан ашиглалтад оруулах бөгөөд хоёр нь өгсөж, нэг нь уруудах зориулалттай. Гүүрийн барилгын ажил одоогоор 77 хувьтай явж байна.

8. "Хятадын төмөр замын 20 дугаар товчоо групп" ХХК-ийн захирал Лю Жи Жиегийн хэлснээр тус гүүрэнд гурван жилийн баталгаа олгож байгаа аж.

9. Одоогоор тус гүүрийг нэрлээгүй байгаа бөгөөд Нийслэлийн иргэдийн хурлаас гүүрийн ажил бүрэн дууссаны дараа нэрлэх юм байна.

10. Үндсэн гүүрээр зөвхөн авто машин зорчих боломжтой. Харин явган хүний зам нь гүүрийнхээ зүүн талаар баригдах бөгөөд өгсөж, уруудсан байдлаар баригдах аж. Явган хүний замын ажил ирэх онд ашиглалтад орно.

11. Холбогдох байгууллагуудын үзэж буйгаар тус гүүрийг ашиглалтад оруулснаар "Энхтайван"-ы гүүрийн ачаалал 50 хувь багасах юм байна.

12. Үндсэн гүүрнээс гадна түүнийг "Нарны зам"-тай холбох 1077 метр урт гүүр ба налуу замуудын ажил одоогоор ид өрнөж байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Түүхэн хүмүүс яг үнэндээ ямар харагддаг байсан бэ?
2
4 цагийн өмнө
М-ээр төлбөл бэлэгтэй
3
21 цагийн өмнө
Харьковын телевизийн цамхаг Оросын пуужингийн цохилтод өртөж уналаа
санал болгох
1
4 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
1
0
0
1
1
0
3

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Гийчин 2019.09.11 45.81.0.2

Нарны гүүрэнд хэдэн жил өгч байсан юм бол. Ер нь иймэрхүү хэмжээний гүүрэнд жишиг хэдэн жил байдаг бол?

0 Хариулах


paah 2019.09.09 202.21.113.146

buhel buten guurend yaahlaara 3han jiliin batalgaa ugdug yum beeeee

0 Хариулах


Зочин 2019.09.12 66.181.161.125

Айн 3хан жилийн баталгаатай 40сая доллар арай арай манай дарга нарын оймс , тавилганы араар хэд орчихоод ийм тэнэг гэрээ хийвээ

0 Хариулах


Зочин 2019.09.12 66.181.161.125

Айн 3хан жилийн баталгаатай 40сая доллар арай арай манай дарга нарын оймс , тавилганы араар хэд орчихоод ийм тэнэг гэрээ хийвээ

0 Хариулах


Энгүүн 2019.09.07 66.181.189.187

Хугаааг худасгаж байгаа нв сайн боловч түүнээс хамаарч чанар муудвал хэн хариуцах вэ, брилгын компани нь өөрсдөө санаачлаад хурдан бариад бгаа юмуу, манай мангар дарга нар яаруулаад шахаад бгаа юмуу.

1 Хариулах


Зочин 2019.09.11 45.81.0.2

танай мангар дарга нар

0 Хариулах