Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

“ZEEL” платформ гадаад зах зээлээс сая ам.долларын санхүүжилт босголоо


Монголын анхны бүрэн цахимжсан блокчейн финтек болох "zeel" платформ өнөөдөр Япон улсын хөрөнгө оруулагчид, зээлдүүлэгчдээс нийт нэг сая ам.долларын хөрөнгө татан төвлөрүүлэх гэрээ байгуулснаа зарлаж байна.  

ЗурагТайлбар






Зээл өгөх, авах хүмүүсийг холбож, гэрээний дагуу баталгаат зээл олгох вэб болон апп платформ нь блокчейн, нүүр таних систем, цахим гарын үсэг зэрэг эрс шинэлэг технологийн дэвшлийг агуулсан шийдэл бөгөөд хүүгийн дээд хэмжээг 2.0% байхаар тогтоож, улмаар иргэдийн зээлийн хүүгийн дарамтыг бууруулах зорилготой.

Монгол IT залуусын хөгжүүлсэн уг платформыг Зүүн Хойд Азийн хөрөнгө оруулагчдад танилцуулах ажлыг үүсгэн байгуулагч П.Эрдэнэбаатар тэргүүтэй баг 2019 оны 5-р сард Япон улсаас эхлүүлсэн бөгөөд нийт 20 хоногийн аяны хүрээнд 20 гаруй хөрөнгө оруулагчидтай уулзалт хийлээ. Түүнчлэн, хүнээс хүнд бага хүүтэй мөнгө зээлүүлэх, зээлдүүлэгч талд баталгаа олгох нийгмийн бизнес моделийг Монголд хэрхэн нутагшуулж байгаа талаараа Япон улсын Төв банкны Ерөнхийлөгч ноён Харухико Курода тэргүүтэй эрхмүүдэд танилцуулсан байна.

ЗурагТайлбар






Хөрөнгө оруулалт татсанаар "zeel" платформ зээл олголтынхоо хүртээмжийг 2-3 дахин нэмэгдүүлж, бага, дунд орлоготой иргэдэд түлхүү хүрч үйлчлэх боломж бүрдээд байгаа юм. "Zeel' платформ нь хэрэглээнд нэвтэрсэн эхний 50 хоногтоо 8,000 гаруй идэвхтэй хэрэглэгчдэд бичил зээл олгоод буй бөгөөд цаашид зээлийн үйлчилгээгээ улам хялбаршуулан хөгжүүлэх, мөн санхүүгийн зах зээлд шинэ жишиг тогтоохуйц финтек болох зорилго тавин ажиллаж байна.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
4 цагийн өмнө
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмнэ
2
2024.03.18
Метроны зөвлөх үйлчилгээний тендерт 20 компани оролцож, саналаа ирүүлсэн байна
3
2024.02.29
Улаанбаатар хотод метро байгуулах олон улсын нээлттэй тендер зарлалаа
санал болгох
1
3 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
23 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
0
9
0
0
0
3
3

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Yesdaulet 2019.06.19 66.181.161.44

зээлээ яаж амах уу

0 Хариулах


Зочин 2019.06.19 202.126.89.234

Танайх зээл аваад эргэн төлөлтөө найдвартай хийж байгаа хүмүүстээ эргээд зээл олгож болохгүй юм уу

0 Хариулах