Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Зориг сангийн "Залуу манлайлал" хөтөлбөр 17 дахь жилдээ зарлагдлаа


Их, дээд сургуулиа төгсөж, ажлын байранд гараад удаагүй залуу мэргэжилтнүүдийг чадавхжуулах, манлайлахад нь туслах, тэдний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой Зориг сангийн "Залуу манлайлал" хөтөлбөр 17 дахь жилдээ зарлагдаад байна. 

Шалгарсан оролцогчид хөтөлбөрт хамрагдах 8 сарын хугацаанд нийгмийн олон салбарын шилдэг мэргэжилтэн, манлайлагчидтай уулзах, ур чадварын сургалтад хамрагдахаас гадна өөрсдийн сонирхдог, анхаарал хандуулдаг нийгмийн асуудлын хүрээнд бичил төсөл хэрэгжүүлэх боломжтой юм байна.

Хөтөлбөрт хамрагдахад салбар харгалзахгүй бөгөөд банк санхүү, анагаах, уул уурхай, боловсрол гэх мэт бүх нийгмийн салбарт залуучууд өргөдлөө илгээх боломжтой. 

Хөтөлбөрт хамрагдахыг хүсэгчдэд тавигдах үндсэн шаардлага:

  • 25 хүртэлх настай 
  • Их, дээд сургууль төгссөн байх

Өргөдлийг онлайнаар энэ хаягаар бөглөх бөгөөд 2019 оны наймдугаар сарын 26-ны өдрийн 18 цаг хүртэл хүлээн авна. Хөтөлбөртэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Өнгөрөгч жилүүдэд "Залуу манлайлал" хөтөлбөрт хамрагдсан залуучуудын сэтгэгдэл: 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.01.25
Алисагийн тэмдэглэл: Хэн нэгний танд зориулан илгээж байсан хамгийн гоё дуу юу вэ?
2
2024.01.10
Технологийн салбарт ажиллахад хамгийн таатай газраар Юнител групп шалгарлаа
3
2023.12.15
Миллениалуудын ажлын орчин | Ээлтэй, хүртээмжтэй МУИС
санал болгох
1
10 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Уржигдар
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Уржигдар
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.