Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Зорилгодоо хүрэхийг хүссэн хүнийг зогсоох зүйл үгүй гэдгийг батлах 20 жишээ


Тавьсан зорилгодоо хүрэх төсөөлж байгаа шиг амар байдаггүй. Гэхдээ тохиолдсон бэрхшээл бүрт бууж өгөхийн оронд улам бүр мэрийж, хөдөлмөрлөдөг хүмүүсийг хувь тавилан үргэлж шагнадаг. 

Та яг одоо шантарч, ядарч, ганцаардаж байгаа бол дараах хүмүүсийн түүхийг уншиж, урам зориг аваарай.   

1. Дөнгөж төрснийхөө дараа шалгалтдаа бэлдэж буй бүсгүй 

2. 44 настай эр амьдралдаа анх удаа өөрийн нэр дээр байшинтай болжээ. 

3. "Энэ бол 2017 оны дөрөвдүгээр сарын зураг. Эхнэр бид хоёр хоёулаа хар тамхи, архинд донтогчид байсан үе. Одоо бид тэр бүхнээс холдож, охинтой ч болсон. Охин маань 3 настай. Амьдрал сорилтоор дүүрэн. Гэхдээ хуучинтайгаа харьцуулахад бид мөрөөдлийнхөө амьдралаар амьдарч байна"

4. "2 жилийн өмнө би кроны өвчнөөр шаналж эмнэлэгт бараг л үхэж байлаа. Харин одоо сургуулиа төгсөөд хэдийнэ 7 сар өнгөрсөн байна. Мөн энэ өвчнөөр шаналж буй хүмүүст тусалж байна. Тухайн үед хэн ч намайг өвчнөө ялна гэж бодоогүй байх. Гэхдээ би чадсан"

5. "Миний зураг чадвар 2016 оноос хойш ингэж сайжирчээ. Шаргуу хөдөлмөр 2019 онд ч гэсэн үр шимээ өгнө гэж итгэж байна"

6. "Би 10 ам бүлтэй, тарчигхан гэр бүлд өсөж торнисон. Би гэр бүлээсээ анх удаа коллеж төгссөн хүн нь. Сургуульд байхдаа ангийнхаа шилдэг сурагч байж, Оюутны зөвлөлийн ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчөөр улиран сонгогдож байлаа. Одоо би Германы Делойт консалтингийн компанид зуны дадлагаа хийж байна"

7. "Металлаар хийдэг урлал минь улам бүр сайжирч байна"

8. "Олон жилийн хичээл зүтгэлийн үр дүнд өөрийнхөө бичсэн номыг гартаа бариад зогсож байна"

9. "Архинаас гараад 504 хоног өнгөрчээ. Эхний жил айдас түгшүүр, нулимс, зовлон шаналалтай байдаг байлаа. Харин одоо мөрөн дээр минь суугаад "Ганц хундага..." гэж хэлдэг чөтгөрийг хэдийнэ ялан дийлсэн"

10. "6 жилийн турш нүүрэн дээр минь тэвчихийн аргагүй их батга гарсан. Гэсэн ч эцэст нь би арьсныхаа онцлогийг мэдэж, хянаж чаддаг боллоо. Өөрийнхөө нүүрээ будаагүй зургийг хэзээ ч интернэтэд тавина гэж бодож байсангүй"

11. "Нурууны хагалгаанд орсноос хойш 3 сарын дараа хөл дээрээ бослоо. Нөхөн сэргэх явцад алдсан жингээ олж авахын тулд хичээж байна"

12. "Үргүйдлээс болж хүүхэдтэй болж чадалгүй 4 жил болсон. Эцэст нь гэр бүлдээ шинэ гишүүн нэмж чадлаа"

13. "Бага сургуульд байхаасаа л Малдив руу явахыг хүсдэг байсан. Олон жилийн дараа нөхөртэйгээ хамт Малдивт аяллаар ирлээ"

14. "Таван жилийн өмнө өвөө маань нас барснаас хойш би түргэн хоолноос өөр юм идэхээ больсон. Энэ муу зуршлаа хаяхгүй бол залуугаараа үхнэ гэж эмч минь анхааруулж байна. Хорт хавдар, сэтгэл гутралтай тэмцэж байсан нь намайг хоол хийх дургүй болгосон. Яг одоо би энэ долоо хоногт идэх "эрүүл" хоолоо бэлдээд зогсож байна"

15. "Одоо надад буйдан, сандал худалдаж авах мөнгө байхгүй байна. Гэхдээ урт хугацааны дараа өөрийн гэсэн гэр орон, аюулгүй байдлыг мэдрээд сууж байгаадаа баяртай байна"

16. "40 кг жингийн илүүдэлтэй, байнга амттай, эрүүл мэндэд хортой хоолонд дурладаг байсан. Эмчилгээ хэцүү ч үр дүнгээ өгсөн. Ойлгомжтой сонсогдож магадгүй. Гэхдээ та ганцаараа биш шүү"

17. "Би яг 1 жилийн турш уугаагүй. Миний амьдралын хамгийн гайхалтай 365 хоног байлаа"

18. "Төрсөн цагаасаа хойш муурны харшилтай байсан. Вакцин, тарилга хийлгэж дархлааны системээ сайжруулснаар анх удаа муур тэжээх боломж гарлаа"

19. Каддо ахлах сургуульд сурдаг Таннер Вилсон гэх хүү 2 жил мөнгөө хадгалж эцэст нь найздаа мотортой тэргэнцэр авч өгчээ. 

20. "Одоогоос 2 жилийн өмнө өөрийн гэсэн бяцхан рестораныг нээж байлаа. Энэ хаягийг өлгөөд л анх бүхнийг эхэлж байлаа"

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
3
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
холбоотой мэдээ
1
22 цагийн өмнө
Хиагтад Б.Ринченгийн хөшөөг босголоо
2
Өчигдөр
Монголын үзэсгэлэнт бүсгүй Японы гал сөнөөгч болов
3
4 өдрийн өмнө
Видео: Энэтхэгт ингэж чүдэнз хийдэг
санал болгох
1
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
2
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
3
2024.04.10
Таныг хувь тавилан гэж байдагт итгүүлэх 16 зурагт хайрын түүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
0
18
0
0
0
0
2

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.