Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Зуны амралтаа үр бүтээлтэй өнгөрүүлэхийг хүсэж буй өсвөр насныханд өгөх 7 зөвлөмж

Зуны амралтаа үр бүтээлтэй өнгөрөөх 7 зөвлөмж.


Шалгалт дуусч, амралт эхэллээ. 

Энэ зуны амралтыг та бүхэн хэрхэн үр бүтээлтэй өнгөрөөхөө шийдсэн үү? Хэрвээ мэдэхгүй байвал энэ нийтлэл танд яг тохирно. Зуны улирлыг ихэнх хүмүүс зөвхөн амрах, юу ч хийхгүй өнгөрөөх үе гэж боддог ч энэ үед сурч боловсорч өөрийгөө хөгжүүлэх нь хамгийн үр дүнтэй байдаг. Бид танд цаг хугацааг хэрхэн хэрэгтэй зүйлд зарцуулах талаар бяцхан зөвлөгөөг хүргэж байна. 

1. Дадлага болон ажил хийгээрэй.

Ирээдүйд ямар мэргэжил эзэмших, юунд сонирхолтойгоо мэдэхгүй л байна уу? Тэгвэл дадлага юм уу ямар нэгэн ажил хийх нь сонгосон мэргэжил чинь чамд тохирох эсэхийг мэдэж болох хамгийн тохиромжтой арга юм. Хэрэв чи багш болохыг хүсдэг бол зуны турш ямар нэгэн сургалтын төвд дадлага хийж үзэж яагаад болохгүй гэж. Яг хийгээд үзвэл чамд тохирох уу, чи үнэхээр дуртай байна уу гэдгээ мэдэж болно шүү дээ. Харин чамайг дадлага хийх хүсэлт гаргахад ямар ч байгууллага татгалзахгүйгээр дэмжинэ гэдэгт итгэлтэй байна.

2. Сайн дурын ажил хийх.

Сайн дурын ажлыг өөрийн эргэн тойронд хэрэгтэй, бусад хүмүүст тустай зүйлийг хариу нэхэлгүй хийх явдал хэмээн ойлгож болно. Мэдээж хүн бүр өөр өөр учраас янз янзын л шалтгаанаар сайн дурын ажил хийдэг. Зарим нь буян үйлдэх гэж, хүмүүстэй танилцах гэж, харин зарим нь шинэ чадварт суралцах гэх зэрэг хүн бүр өөр өөрийнхөөр тайлбарладаг. Сайн дурын ажил хийснээр хүнтэй харьцаж сурна, шинэ зүйлс сурна, сайн найзуудтай болох мөн өөрийгөө нээж олох гэх мэт олон давуу талтай шүү. 

3. Амрангаа боловсролдоо ч мөн анхаар.

Зүгээр л зорилгогүй амрах биш ямар нэгэн зүйлийг суралцангаа амар. Жишээ нь, Texas Education, easy-go, santis гэх мэт сайтыг ашиглан аяллын төлөвлөгөө боловсруулж, аялангаа өөрийгөө хөгжүүлээрэй. 

4. Зуныг номтой цуг өнгөрүүл.

Ном унших нь зөвхөн таны мэдлэгийг нэмэгдүүлээд зогсохгүй төсөөллийн, сэтгэл хөдлөл дүүрэн ертөнцөөр аялахад туслах болно.Та өөрийгөө болон хүрээлэн буй орчин хүмүүсийг илүү ихээр ойлгож хардаг болох бөгөөд хамгийн чухал нь өөрөө өөрийгөө таньж мэдэх болно.Та хэрвээ ямар ном уншиж эхлэхээ мэдэхгүй байгаа бол энэ жилийн хамгийн сайн борлуулалттай номыг авч унших, эсвэл номын групп, пэйжээс мэдээлэл авах боломжтой. Мөн энэ зун уншихыг хүссэн номуудаа жагсаан бичээд уншаарай гэж зөвлөе.

5. Гадаад хэл сурах.

Гадаад хэл сурах нь орчин үед хүн болгонд тулгарч буй сорилт болоод байгаа билээ. Хэл гэдэг хүний сэтгэл хөдлөлөө илэрхийлэх, бусадтай мэдээлэл солилцох чухал хэрэглүүр болоод байна. Гадаадын орнуудаар аялж зорчиход, дэлхийн хэмжээний том сургуулиудад элсэн суралцахад, хүссэн ажилдаа ороход хэлний мэдлэг зайлшгүй хэрэгтэй болжээ. Гадаад хэл сурах нь дэлхийн мэдээллийн цөмд нэвтрэх түлхүүр гэдэг шүү дээ. Иймд дэлхийтэй хөл нийлүүлэн алхахад хувь нэмрээ оруулахын тулд хэлний боловсролоо хөгжүүлэх нь туйлын чухал асуудал юм шүү. 

6. Блог хөтөл.

Блог гэдэг нь "веб", "лог" гэсэн хоёр үгийн товчлол ба та хувийн блогоороо онлайнд өөрийн сурсан мэдсэн зүйлээрээ бусдад мэдлэг олгох боломжтой зүйл юм. Блогт ихэвчлэн сэтгэгдэл бичих боломжтой байдаг учраас үүгээр дамжуулан блогийн нийтлэгч нь уншигчидтайгаа чөлөөтэй харилцах боломжтой болдог. Мөн сүүлийн жилүүдэд хувь хүн төдийгүй албан байгууллагууд мэдээллээ түгээн, үүгээрээ бизнес хүртэл хийж байна.

7. Аяллын хөтөч болж үзэх.

Сүүлийн жилүүдэд манай орны үзэсгэлэнт байгаль, цэнгэг агаарын сайхныг мэдрэхээр ирэх жуулчдын тоо ихээр нэмэгдэх болж. Аливаа нэгэн улс орныг зорин ирж байгаа жуулчдад хамгийн ихээр ойртож нүүр тулан ажилладаг хүн бол яахын аргагүй аяллын хөтөч тайлбарлагч юм. Аяллын хөтөчийн мэдлэг, ур чадвар, хандлагаас тухайн аяллын амжилт шууд шалтгаалж байдаг учраас гадаадаас ирж байгаа жуулчдад улсынхаа соёлыг тайлбарлан, хөтөч хийнгээ хэлээ сайжруулах бас нэгэн давуу тал болж болох юм.

Бэлтгэсэн: Г. Байгальцэцэг

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
17 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
2
19 цагийн өмнө
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
20 цагийн өмнө
Түүхэн хүмүүс яг үнэндээ ямар харагддаг байсан бэ?
санал болгох
1
23 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
3
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.