Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Зураач робот Ай-Да бие даасан үзэсгэлэнгээ гаргах гэж байна


Леонардо Да Винчи алдарт Мона Лизаг зурахын тулд 15 жилийг зарцуулсан байдаг. Харин өнөөдөр технологийн хөгжлийн үр дүнд суут уран бүтээлчдийн шилдэг уран бүтээлтэй тэнцэхүйц уран зургийг хоёрхон цагийн дотор зурах боломжтой болжээ. 

Дэлхийн анхны зураач робот Ай-Дагийн загварыг Engineered Arts роботын компани зохион бүтээж, гарыг нь Лидс Их сургуулийн эрдэмтэд бүтээсэн бөгөөд түүний зурсан зургууд өнөө үеийн абстракт уран бүтээлчдийнхээс дутахааргүй сайн гэж зохион бүтээгчид нь тайлбарлаж байна. 

Тэд математикч эмэгтэй Ада Лавлейсын дурсгалд зориулж зураач роботыг Ай-Да хэмээн нэрийдсэн бөгөөд тус робот зураг зурахаас гадна ярьж, алхах чадвартай гэнэ. Түүнчлэн Ай-Да илүү боловсронгуй арга барилд өөрөө суралцах чадвартай, бүтээлч сэтгэхүтэй робот гэдгээрээ онцлог юм. 

Ай-Дагийн бүтээлүүд урлаг сонирхогч, галерейн кураторуудын дунд хэдийнэ танигдаж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар тэрээр урлагийн бүтээлээрээ дамжуулан нийт нэг сая фунтын орлогыг олоод байна. Мөн Оксфордын Их сургуулиас санаачлан зургаадугаар сарын 12-30-ны өдрүүдэд "Unsecured Futures" хэмээх Ай-Дагийн анхны бие даасан үзэсгэлэнг гаргахаар төлөвлөж байгаа ба энд түүний зурсан зураг, уран баримал, видео бүтээлүүд тавигдах гэнэ. 

"Түүнийг юу хийх, ямар уран бүтээл гаргах, хэр хэмжээний хүчин чадал, нөөц боломжтойг урьдчилан таамаглах боломжгүй" гэж галерейн захирал Айдан Миллер ярьсан байна. Хүний гараар бүтсэн уран бүтээлийг роботуудаар орлуулах нь эрдэмтдийн зорилго биш гэдгийг Миллер онцлон хэлээд "Хиймэл оюун ухааны дэвшил нь яг л гэрэл зургийн хувьсалтай адил. 1850-аад оны үед хүн бүр л гэрэл зураг нь уран зураг, зураачдыг орлоно гэж ярьж байсан ч эсрэгээрээ урлагийн хөгжлийг шинэ түвшинд гаргаж, олон ажлын байр бий болгосон" гэжээ. 

Эх сурвалж: Telegraph

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
2
2024.04.18
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
3
2024.04.09
Эрдэмтэд 2028 он гэхэд арслан зааныг дахин амилуулна гэв
санал болгох
1
22 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
1
0
2
4
1
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.