Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

“Зөвийг түгээе” аяны тухай таны мэдвэл зохих 6 зүйл


Монгол Улсад нийгмийн сүлжээний идэвхтэй хэрэглэгчид сүүлийн гурван жилд дунджаар 17.5 хувиар өсөж, 2019 оны хагас жилийн байдлаар 2.2 саяд хүрчээ. Эдгээрийн 51.7 хувийг 20 хүртэлх насны хүүхэд, залуус бүрдүүлж байгаа бөгөөд үүний цаана зохисгүй контент үзэх, дэлгэцийн хамааралтай болох, хүчирхийллийн хохирогч болох эрсдэл үүсээд байгаа юм.  Иймээс Харилцаа холбоо мэдээлэл технологийн газар /ХХМТГ/, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл /ГХУСАЗЗ/, НҮБ-ийн Хүүхдийн сан, Цагдаагийн ерөнхий газар, Faro Foundation Mongolia ТББ хамтран “Зөвийг түгээе” ухуулга нөлөөллийн аяныг эхлүүллээ. 

Аяны талаар таны мэдвэл зохих 6 зүйлийг хүргэж байна.

1. Хүүхэд залуусыг цахим орчин дахь гэмт хэрэг, зөрчлөөс сэргийлэх, хамгаалах, нийгмийн сүлжээний зүй зохистой хэрэглээг бий болгох нь аяны гол зорилго юм. Монгол Улсад 2012 оноос эхлэн олон нийт цахим сүлжээг идэвхтэй ашиглаж эхэлсэн бөгөөд тухайн жилд улсын хэмжээнд цахим орчинд үйлдэгдсэн 14 гэмт хэрэг бүртгэгдэж байсан. Харин энэ тоо 2017 онд 299, 2018 онд 659 болж нэмэгдсэн бол 2019 оны эхний есөн сарын байдлаар 584 гэмт хэрэг үйлдэгдээд байгаа аж.

2. Зөвийг Түгээе аян нь өнгөрсөн жил хэрэгжүүлсэн Unfriend аяны үргэлжлэл. Монголд хүүхэд холбогдсон гэмт хэрэг, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж буй үйл ажиллагаа болон цахим гэмт хэргийн эсрэг өрнүүлж байсайн "UNFRIEND хөдөлгөөн" маш олон хүнд хүрч, бодит үр дүн гарч байсан билээ.

 3. Аяны хүрээнд Фэйсбүүк компанийн Харвардын их сургуультай хамтран гаргасан хөтөлбөрийг монгол хэл рүү орчуулж, өсвөр насныханд цахим сургалт хэлбэрээр орох юм байна. Сургалтаар дараах цахим бичиг үсгийн боловсролыг хүүхэд, залууст олгохоор зорьж байгаа аж. 

4. Үүнээс гадна Faro Foundation Mongolia ТББ 18 цуврал хичээлийг ЕБС-ийн багш нарт гарын авлага болгож хүргэх гэнэ. 

5. Аяны хүрээнд "Зөвийг Түгээе - Good Share" арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд зочин илтгэгчээр Фэйсбүүк компанийн Монгол, Хонконг, Тайванийн бүс нутгийг хариуцсан мэргэжилтэн Жорж Чен, Callpro компанийг хамтран үүсгэн байгуулагч Б.Идэр-Од, МУСТА, жүжигчин Г. Ундармаа, ЦЕГ-ын Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Б.Будзаан нар оролцжээ.

6. Зөвийг түгээе аяны хүрээнд цахим орчинд хувийн нууцаа хамгаалах, ухаалаг утсыг хэрхэн зохистой ашиглах талаар зөвлөгөө хүргэжээ. Энэ сонирхолтой бичлэгүүдийг цааш түгээж, олон хүнд хүргээрэй!

Бэлтгэсэн: Ш.Нандин-Эрдэнэ 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
19 цагийн өмнө
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
2
20 цагийн өмнө
Энэ жилийн наадмыг Ц.Батнайрамдал 2.9 тэрбумаар найруулна
3
2024.04.11
ТҮК-ийн ажилтнуудын цалинг 3.5 сая төгрөг болгоно
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.