Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Зөвхөн дуртай цуврал нь дууссан хүмүүсийн л ойлгох 13 зүйл


Та цуврал кинонд бүрэн донтож, түүнээсээ сэтгэлийн их таашаал мэдэрдэг хүмүүсийн нэг үү? Шөнөдөө олон арван анги үзэж, маргааш нь аймшигтай царай гаргаад ажил, хичээлдээ явдаг уу? Тийм бол энэ мэдрэмжийг та маш сайн мэднэ. Тэр цуврал дуусах мэдрэмжийг шүү дээ. Бүгдээрээ юу мэдэрдэг болохоо жагсаан бичвэл ямар вэ? Та нар ч бас мэдрэмжээ хуваалцаж, сэтгэгдэл үлдээж болно шүү.

1. Та энэ өдөр хэзээ ч ирэхгүй мэт л догдлон үздэг. Үүрд гоёороо үргэлжлэх мэт. Хэдэн сар, жилийн өмнөх өөрийгөө бодоод үз дээ. Та цувралд төгсгөл гэж үгүй мэт л яарч сандран үзэж байсан биз дээ?

2. Цувралыг хамт үзэж, ярилцах хүмүүстэй байна гэдэг хамгийн сайхан. Гэтэл одоо тэр хүмүүстэйгээ юу ярих болж байна аа? Нэг л хоосон оргиод явчихна.

3. Өнөөдөр шинэ анги гарна гэж догдлон хүлээх зүйлгүй байна гэдэг жинхэнэ гуниг. Та яг шинэ анги цацагддаг тэр өдөр, тэр цагт сандал дээрээ гунигтайхан суух болно.

4. Өөр ижил төстэй цуврал юу байна гэж эрж хайх мөч. Яг санаанд тань хүрэхгүй байж ч магадгүй боловч ижилхэн цаг үеийг харуулдаг, эсвэл ижил төстэй үйл явдалтай цувралыг идэвхтэй үзэж эхэлдэг.

5. Шууд л "Хамгийн шилдэг 10 цуврал" ч гэдэг юм уу, бусдын санал болгож буй янз бүрийн цувралуудыг сонирхож эхэлнэ. Одоо өөр хүлээлт үүсгэх цаг нь ирсэн шүү дээ.

6. Жаахан хүлээж байгаад тэсэхгүй болоод ирэхээрээ цувралаа дахин эхнээс нь үзэж эхлэх мөч. Бүр хаана ямар үг хэлдэг болохыг нь бараг л мэддэг болчихсон мөртлөө үзэх болгонд шинэ мэт санагдсаар.

7. Интернетээс янз бүрийн нийтлэл уншиж эхлэх мөч бол хамгийн сайхан. Фэнүүдийн гаргаж ирсэн олон төрлийн онол, санаануудыг уншсан даруй та дуртай цувралаа тэс өөрөөр, бүр илүү гайхалтайгаар харж эхэлдэг. Тиймээс дуусчихлаа гэж гуниглах нь бас арай гайгүй болно.

8. Таны байдаг групп анир чимээгүй болж эхэлнэ. Бүх зүйл аниргүй. Нөгөө яриа хөөрөө ч байхгүй... Яг л дэлхий дээр цор ганцаараа үлдсэн Таргариен шиг.

9. Дотор гэнэт хоосорч орхидог. Тэр чигтээ хоосон. Өдөр хоногууд ингээд л нэгэн хэвийн болчих юм гэж үү гэмээр.

10. Тоглосон жүжигчид маань хаана, юу хийж яваа бол хэмээн тандах ажил эхэлдэг. Энгийн нэг туслах дүр бүтээсэн жүжигчин байлаа ч зүс мэдэх хүн л тоглосон бол та тэр киног шууд үзнэ. 

11. Хааяа нэг санагалзсан пост оруулна. "Үздэг байхад ч сайхан байж. Ой санамжаа арилгаад дахиад шинээр үзэх юмсан."

12. Үнэхээр үнэн шүү! Та яг энэ киног үзсэн дурсамжаа мартаад шууд дахин анх удаагийнх шигээ үзэхийг хүсдэг. Болдог бол тэгэх юмсан.

13. Бас төгсгөлд нь, хүмүүсээ санал болгох гоё цувралуудаа бичээд байгаарай!


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
6 цагийн өмнө
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
2
9 цагийн өмнө
tvN-ий түүхэн дэх хамгийн өндөр хандалттай 15 драм
3
Өчигдөр
Гэртээ кино үзээд бэлэг аваарай
санал болгох
1
10 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
1
11
0
1
1

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

medusa 2019.08.04 202.55.188.37

Stranger things

0 Хариулах


Зочин 2019.08.02 64.119.18.54

Stranger things

0 Хариулах


Bolorhon 2019.08.02 122.201.31.60

Westword Ene bas HBO in tsuvral

0 Хариулах