Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Зөвхөн ХОНХНЫ баяр нь болох гэж байгаа охидын ойлгох 10 зовлон


Ойрын өдрүүдэд мөнгөн хонхны баяр болж, гудамж талбайгаар хонх жингэнүүлж, цэцэг навчис барьсан төгсөгчид алхана. Хүний амьдралын нэгээхэн хуудас болж, дурсамж болон үлддэг хонхны баярын үеэр охид, эмэгтэйчүүд хамгийн их асуудлуудтай нүүр тулдаг билээ.  

1. Өөрт тохирсон загварлаг хувцас олох.


Мэдээж хонхны баяр нь дөхсөн хүн болгон өмсөх хувцасныхаа тухай цаг, минут тутам бодож шанална. Үүн шиг том асуудал охидын хувьд байхгүй л болов уу. Дээрээс нь үсээ ямар өнгөөр будуулж, хэрхэн тайруулах нь өдрийн бодол, шөнийн зүүд болно доо.

2. Ядарч унатлаа дэлгүүр хэсэх.

Хэдэн сар бодож суусны эцэст нэг юм гарч хувцасаа авах өдөр ирнэ гэдэг маш том алхам. Ээж, эгч, найзуудыгаа дагуулан дэлгүүрийг баатарлагаар байлдан дагуулахаар гарна даа. Очсон лангуу, дэлгүүр бүрийг буулгахаас наагуур юм болсны эцэст өдөр дуусч, цүнх дүүрэн хувцастай цуцсан "амьтан" гэрийн бараа харна. 

3. Илүүдэл үсэндээ баяртай гэж хэлэх.


Хонхны баяраараа эмэгтэйчүүдийн вакс хийлгэж, арилгасан сонгино шиг өөгүй сайхан болцгоодог. Гэхдээ ийм сайхан болохын тулд хэчнээн их тэсвэр тэвчээр гаргасныг тэднээс өөр хэн ч ойлгохгүй л болов уу.

4. Илүүдэл жин гэдэг "айдас хүйдэс".

Гоо сайхан харагдахын тулд нэг хэсэгтээ л дуртай хоол, чихэр жимснээсээ татгалзах хэрэг гарна. Энэ бүхнийг эртнээс төлөвлөж, үр дүнд хүрэхгүй бол хүссэн даашинзаа өмсөнө гэдэг мөрөөдөл болон замхарна шүү дээ. 

5. Өндөр өсгийт өмсөх.

Бие галбираа эмх цэгцтэй, аятайхан харагдуулахын тулд өндөр өсгийт өмсөх хэрэг зайлшгүй гарна. Гэвч "өндөр өсгийт" бол тоглоом биш ээ. Өдрийн турш сургууль, талбай, Зайсангаар явж, баяраа тэмдэглэн, гэрэл зураг даруулах тул сэтгэл зүйн бэлтгэлээс гадна алхаж сурах том сорилттой тулгарна.

6. Трэнд дагах.


Жил жилийн загварын трэндийг дагахдаа болгоомжлоорой. Ийм хувцас өмсөх хэчнээн охин байгаа тухай дахин нэг эргэцүүлэхийг зөвлөж байна. Адилхан хувцастай охидтой таарахыг хүсээгүй л бол трэнд дагах гэж улайрах хэрэггүй л болов уу.

7.  Зураг авахуулах.


Зурган дээр гоё гарна гэдэг чинь "алаан" байхгүй юу. Амьдралын нэгэн үеийн дурсамж болон үлдэх зураг гэдэг юу юунаас ч илүү чухал. Хэчнээн жилийн дараа хэнд ч үзүүлсэн нүүр улайхааргүй зурагтай үлдээрэй.

8. Онлайн худалдаанд "хулхидуулах".  


Зургийг нь хараад дурлаж, дурлаж захиалсан хувцасаа өмсөж үзтэл...Бурхан минь, энэ яг андуурсан байх гэж бодох үе ч тулгарч магадгүй. Тиймээс чухал зүйлсээ онлайнд даатгаж балрахвий. 

9. Багадсан гутал өмсөх.


Өндөр өсгийтөө багадуулна гэдэг хар дарсан зүүд л гэсэн үг. Баяраа "зовлон" болгохыг хүсээгүй л бол хөлд эвтэйхэн гутал сонгох нь хамгийн чухал шүү.

10. Нүүрээ будуулах. 

Хэн нэгэнд нүүр будалтаа даатгана гэдэг түүний гарт таны "амь" байгаатай адил. Баярын өмнө хэдхэн цагийн өмнө будуулдаг болохоор хамгийн эрсдэлтэй. Хамаг мөнгөө хүнд өгөөд нүүрээ будуулаад дуусах үед чамд тохироогүй эсвэл муухай будсан байх юм бол тэнгэр хөмрөөд ирэх шиг л болох болно. Маш аймшигтай.


Мэдээг бэлтгэсэн: Д. Учирал

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
2
16 цагийн өмнө
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
17 цагийн өмнө
Түүхэн хүмүүс яг үнэндээ ямар харагддаг байсан бэ?
санал болгох
1
20 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
112
6
2
5
3
4
16

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.05.24 66.181.161.105

ondor onsgiit tiim zovlon ymuu ork buduun archaagvi ymnuudad l hetsvv baih ted nar tiim gutal omsoh tavilan baihgvil dee

4 Хариулах