Хайх зүйлээ бичнэ үү

14 мин

Зөвхөн "маш муу" кино үзмээр байгаа хүмүүст шүүмжлэгчдийн зүгээс санал болгох 75 кино


"Маш муу" гэдэг нь ямар нэгэн янзтай утгаараа биш шүү. Харин зүгээр л их муу хийгдсэн кино гэсэн үг. Сэтгүүлч, редактор Жон Линч "Business Insider" сайтад уг жагсаалтыг гаргаж байсан бөгөөд та бүхэнд ч бас сонирхолтой байх болов уу гэсэн үүднээс хүргэж байна.

75. Evidence (2013)

Шүүмжлэгчдийн оноо: 14/100

Үзэгчдийн оноо: 5.3/10

Кино шүүмжлэгчдийн зүгээс: Өнгөрсөн хэдэн жилийн турш хэд хэдэн муу хийцтэй кино гарсан ч үүн шиг болхи байсан нь үгүй байх. -The Av Club

74. What Love Is (2008)

Шүүмжлэгчдийн оноо: 14/100

Үзэгчдийн оноо: 7.3/10

Кино шүүмжлэгчдийн зүгээс: Эрчүүд, эмэгтэйчүүд болон бэлгийн харилцааны тухай хүүхдэрхүү, утга учир нь олдохгүй харилцан яриа, үйл явдлаар дүүрэн. - Los Angeles Times

73. Mixed Nuts (1994)

Шүүмжлэгчдийн оноо: 14/100

Үзэгчдийн оноо: 76.0/10

Кино шүүмжлэгчдийн зүгээс: Ерөөс хөгжилтэй гэх зүйл огтхон ч байгаагүй. - Los Angeles Times

72. The Omega Code (1999)

Шүүмжлэгчдийн оноо: 14/100

Үзэгчдийн оноо: 5.2/10

Кино шүүмжлэгчдийн зүгээс: Маш дажгүй эхлэл байсан ч гэнэтхэн утаггүй үйл явдлууд ар араасаа хөвөрч, сүүлдээ тэр код нь анхнаасаа ямар утга учиртай байсныг нь ч мартаж орхиход хүргэнэ. - Dallas Morning News

71. Rollerball (2002)

Шүүмжлэгчдийн оноо: 14/100

Үзэгчдийн оноо: 1.4/10

Кино шүүмжлэгчдийн зүгээс: Зөвхөн "Waterworld" ч юм уу "Last Action Hero" маягийн өндөр өртгөөр бүтсэн гамшгийн кинонуудыг албаар сонгож үзэх дуртай хүмүүс л үүнд цагаа үрэх байх. - AV Club

70. A Little Bit of Heaven (2012)

Шүүмжлэгчдийн оноо: 14/100

Үзэгчдийн оноо: 4.7/10

Кино шүүмжлэгчдийн зүгээс: "Диваажингийн багахан хэсэг" гэх нэр нь буруу. Харин ч "Тамын багахан хэсэг" гэмээр. -New York Daily News

69. Kung Pow: Enter the Fist (2002)

Шүүмжлэгчдийн оноо: 14/100

Үзэгчдийн оноо: 8.6/10

Кино шүүмжлэгчдийн зүгээс: "70-аад оны Кун фу зураглалтай, гурван минут орчим инээлгэх зохиолтой. Түүнээс өөр юу ч байхгүй." - The New York Post

68. "Friday the 13th Part VIII: Jason Takes Manhattan" (1989)

Шүүмжлэгчдийн оноо: 14/100

Үзэгчдийн оноо: N/A

Кино шүүмжлэгчдийн зүгээс: Киноны нэр нь "Жэйсон Манхэттеныг эзэлсэн нь" гэх боловч тэр үнэндээ Манхэттен руу орж ч чадсангүй. - Dread Central

67. "From Justin to Kelly" (2003)

Шүүмжлэгчдийн оноо: 14/100

Үзэгчдийн оноо: 2.5/10

Кино шүүмжлэгчдийн зүгээс: "Grease" киноны "The Next Generation" гэх шинэ ангийг далайн амьтны хүрээлэнгийн баахан ажилчдыг жүжиглүүлээд хийчихсэн юм шиг. - Entertainment Weekly

66. "Glitter" (2001)

Шүүмжлэгчдийн оноо: 14/100

Үзэгчдийн оноо: 3.4/10

Кино шүүмжлэгчдийн зүгээс: Энэ киноны ганц гайгүй хэсэг нь түүний дуулах л байсан. Тэр хамгийн гайхалтай дуулдаг болохоор тэр шүү дээ. Түүнээс биш кино бол биш. Мөнгөө хэмнээд, түүний тоглолтуудыг зүгээр л зурагтаараа үз. - Associated Press

65. "Dungeons & Dragons" (2000)

Шүүмжлэгчдийн оноо: 14/100

Үзэгчдийн оноо: 5.0/10

Кино шүүмжлэгчдийн зүгээс: Гэдэс нь эвгүйрхсэн лууны муухай үнэртэй амьсгал шиг л байлаа. - The Washington Post

64. "Don Peyote" (2014)

Шүүмжлэгчдийн оноо: 14/100

Үзэгчдийн оноо: 3.0/10

Кино шүүмжлэгчдийн зүгээс: Энэ онд үзсэн хамгийн муу Америк кино байлаа. - RogerEbert.com

63. "The In Crowd" (2000)

Шүүмжлэгчдийн оноо: 14/100

Үзэгчдийн оноо: 2.3/10

Кино шүүмжлэгчдийн зүгээс: Энэ кино эротик триллер гэх нэршлээр явж байсан. Гэхдээ эротик зүйл ч байсангүй, триллер гэж мэдрэгдэх зүйл ч байсангүй. - Tulsa World

62. "Cabin Fever" (2016)

Шүүмжлэгчдийн оноо: 14/100

Үзэгчдийн оноо: 2.6/10

Кино шүүмжлэгчдийн зүгээс: Үзэхгүй өнгөрөөх ёстой кино. -Guardian

61. "Love, Wedding, Marriage" (2011)

Шүүмжлэгчдийн оноо: 13/100

Үзэгчдийн оноо: 3.1/10

Кино шүүмжлэгчдийн зүгээс: Хэрвээ кино шүүмжлэгчдэд зориулсан тусгай там гэж байдаг бол тэнд нь энэ мэт кинонууд байна байх. - New York Times

60. "Daddy Day Camp" (2007)

Шүүмжлэгчдийн оноо: 13/100

Үзэгчдийн оноо: 1.8/10

Кино шүүмжлэгчдийн зүгээс: Зүгээр л аймшигтай. - Evert & Roeper

59. "Fascination" (2005)

Шүүмжлэгчдийн оноо: 13/100

Үзэгчдийн оноо: N/A

Кино шүүмжлэгчдийн зүгээс: Нэрийг нь их зөв өгчээ. Тэгээгүй бол энэ кинонд өөр ганц ч "гайхалтай" гэх зүйл байхгүй байна. - Premiere Magazine

58. "Fair Game" (1995)

Шүүмжлэгчдийн оноо: 13/100

Үзэгчдийн оноо: N/A

Кино шүүмжлэгчдийн зүгээс: Бүр хэтэрхий муу кино. Гэхдээ тэр тусмаа үзэхэд сонирхолтой байж болох юм. - ReelViews 

57. "Freddy Got Fingered" (2001)

Шүүмжлэгчдийн оноо: 13/100

Үзэгчдийн оноо: 5.6/10

Кино шүүмжлэгчдийн зүгээс: Энэ кинонд ямар ч мэргэжлийн гэх зүйл байхгүй. - The Washington Post

56. "A Beautiful Life" (2009)

Шүүмжлэгчдийн оноо: 13/100

Үзэгчдийн оноо: 1.7/10

Кино шүүмжлэгчдийн зүгээс: Энэ кино сайн байхыг өөрөө огт хичээгээгүй мэт. Тэгээд ч жүжиглэлт муу. - New York Post

55. "Paul Blart: Mall Cop 2" (2015)

Шүүмжлэгчдийн оноо: 13/100

Үзэгчдийн оноо: 2.4/10

Кино шүүмжлэгчдийн зүгээс: Огтхон ч хөгжилтэй биш, бас дээрээс нь чи эсрэг дүрийг бараг илүүтэйгээр дэмжиж таарах тийм кино. - The Hollywood Reporter

54. "Down to You" (2000)

Шүүмжлэгчдийн оноо: 13/100

Үзэгчдийн оноо: 6.4/10

Кино шүүмжлэгчдийн зүгээс: "Annie Hall" киног дуурайх гэж хэдэн өсвөр насныхан маш бүтэлгүй оролдлого хийсэн юм шиг. - Entertainment Weekly

53. "Friday the 13th Part VII: The New Blood" (1988)

Шүүмжлэгчдийн оноо: 13/100

Үзэгчдийн оноо: N/A

Кино шүүмжлэгчдийн зүгээс: Зүгээр л урт цувралын дахин нэг утгагүй анги. - Reel Film Reviews

52. "New Best Friend" (2002)

Шүүмжлэгчдийн оноо: 13/100

Үзэгчдийн оноо: 4.8/10

Кино шүүмжлэгчдийн зүгээс: Үдэшлэг гардаг хэсгүүд нь л бага зэрэг дажгүй. Бусдаар бол утгагүй. - Entertainment Weekly

51. "Cannonball Run II" (1984)

Шүүмжлэгчдийн оноо: 13/100

Үзэгчдийн оноо: N/A

Кино шүүмжлэгчдийн зүгээс: Гэлэнмаатай холбоотой онигоо, том хөхний тухай онигоо, каратэ онигоо, аварга загастай холбоотой онигоо, тэгээд бүр том хөхний тухай онигоо гэх мэтчилэн л үргэлжилнэ. Маш урт зам шүү. - Time Out

50. "The Avengers" (1998)

Шүүмжлэгчдийн оноо: 12/100

Үзэгчдийн оноо: 2.5/10

Кино шүүмжлэгчдийн зүгээс: Энэ бол зүгээр л хуучны телевизийн олон ангит кинонд дуртай хүмүүст зориулсан кино. - The New York Times

49. "Nothing Left to Fear" (2013)

Шүүмжлэгчдийн оноо: 12/100

Үзэгчдийн оноо: 3.5/10

Кино шүүмжлэгчдийн зүгээс: Үзэхэд тун бэрх "B" ангиллын кино. - The Dissolve

48. "Strange Wilderness" (2008)

Шүүмжлэгчдийн оноо: 12/100

Үзэгчдийн оноо: 5.1/10

Кино шүүмжлэгчдийн зүгээс: Жүжигчдийн авьяасыг хий дэмий үрсэн кино. Анхаарлыг минь татсан цор ганц зүйл бол киног үзэж байсан үзэгчдийн анир чимээгүй байдал. Арайхийж нэг хошин яриа орж ирэх хүртэл үргэлжилсэн шүү. - Chicago Reader

47. "Cocktail" (1988)

Шүүмжлэгчдийн оноо: 12/100

Үзэгчдийн оноо: 3.0/10

Кино шүүмжлэгчдийн зүгээс: Энэ кинонд хямдхан харагдахгүй өнгөрөх хэсэг гэж үгүй. - Boston Globe

46. "Left Behind" (2014)

Шүүмжлэгчдийн оноо: 12/100

Үзэгчдийн оноо: 2.6/10

Кино шүүмжлэгчдийн зүгээс: Зүгээр л агуу том алдаа! - New York Daily News

45. "The Emoji Movie" (2017)

Шүүмжлэгчдийн оноо: 12/100

Үзэгчдийн оноо: 2.0/10

Кино шүүмжлэгчдийн зүгээс: Хажууд нь "Angry Birds" тоглоомын кино жинхэнэ урлагийн бүтээл шиг л санагдаж байна. - RogerEbert.com

44. "Slackers" (2002)

Шүүмжлэгчдийн оноо: 12/100

Үзэгчдийн оноо: 4.5/10

Кино шүүмжлэгчдийн зүгээс: Уг нь бол маш хөгжилтэй кино байх ёстой байсан байх. Гэхдээ ямар ч мэдрэмжгүй, амтгүй хошигнолууд л байлаа. - Salon

43. "The Adventures of Pluto Nash" (2002)

Шүүмжлэгчдийн оноо: 12/100

Үзэгчдийн оноо: 4.8/10

Кино шүүмжлэгчдийн зүгээс: Эдди Мюрфи өөрөө хүртэл дотор нь байхаасаа ичиж байгаа мэт харагдсан тэр нэг "сансрын хөлөг." - The Globe and Mail

42. "The Master of Disguise" (2002)

Шүүмжлэгчдийн оноо: 12/100

Үзэгчдийн оноо: 2.4/10

Кино шүүмжлэгчдийн зүгээс: Жорж Буш бараг энэ киноноос хавьгүй хөгжилтэй байна байх. - Chicago Reader

41. "King's Ransom" (2005)

Шүүмжлэгчдийн оноо: 11/100

Үзэгчдийн оноо: 1.4/10

Кино шүүмжлэгчдийн зүгээс: Энэ бол дэвслүүлж, шатаагдаж, үнс нь Холливуд даяар цацагдах ёстой кинонуудын нэг. - Filmcritic.com

40. "Persecuted" (2014)

Шүүмжлэгчдийн оноо: 11/100

Үзэгчдийн оноо: 3.4/10

Кино шүүмжлэгчдийн зүгээс: Киноны ерөнхий үйл явдал, зохиол бүгд алдаатай болсон. - Common Sense Media

39. "3 Strikes" (2000)

Шүүмжлэгчдийн оноо: 11/100

Үзэгчдийн оноо: 4.0/10

Кино шүүмжлэгчдийн зүгээс: Гайхалтай байх болох жүжигчдийг цуглуулсан хэрнээ бүгдийг нь баллаж орхисон. - Seattle Times

38. "Mortal Kombat: Annihilation" (1997)

Шүүмжлэгчдийн оноо: 11/100

Үзэгчдийн оноо: 8/10

Кино шүүмжлэгчдийн зүгээс: Тоглоом нь мэдээж хамаагүй хөгжилтэй. - Seattle Times

37. "Date Movie" (2006)

Шүүмжлэгчдийн оноо: 11/100

Үзэгчдийн оноо: 2.9/10

Кино шүүмжлэгчдийн зүгээс: "Инээдмийн кино хийх хэцүү" гэж Стив Мартин хэлсэн байдаг. Энэ киноны зохиолчдын хувьд бол харин "Инээдмийн кино хийнэ гэдэг боломжгүй" бололтой. - New York Daily News

36. "Pinocchio" (2002)

Шүүмжлэгчдийн оноо: 11/100

Үзэгчдийн оноо: 2.9/10

Кино шүүмжлэгчдийн зүгээс: Би үүнээс илүү хэлж чадахгүй: Энэ бол насанд хүрсэн эр ягаан унтлагын хувцас өмссөн байгаа тухай кино. - Washington Post

35. "Nine Lives" (2016)

Шүүмжлэгчдийн оноо: 11/100

Үзэгчдийн оноо: 2.8/10

Кино шүүмжлэгчдийн зүгээс: Ямар ч инээдтэй зүйл байхгүй зовлонтой 87 минутын дараа мууранд хайртай хүн муур үзэн ядагч болж ч мэднэ. - Rolling Stone

34. "Scary Movie 5" (2013)

Шүүмжлэгчдийн оноо: 11/100

Үзэгчдийн оноо: 2.7/10

Кино шүүмжлэгчдийн зүгээс: "Scary Movie V" миний хөгжил цэнгээнийг мэдрэх мэдрэмжийг үгүй хийчихлээ. - Village Voice

33. "Some Kind of Beautiful" (2015)

Шүүмжлэгчдийн оноо: 11/100

Үзэгчдийн оноо: 5.0/10

Кино шүүмжлэгчдийн зүгээс: 99 минутын энэ кино гурван цаг гаран үргэлжилж байгаа мэт санагдсан. Романтик комеди гэж нэрлэгдсэн хамгийн муу кинонуудын нэг. - New York Times

32. "Whipped" (2000)

Шүүмжлэгчдийн оноо: 10/100

Үзэгчдийн оноо: 6.3/10

Кино шүүмжлэгчдийн зүгээс: Маш муу хийцтэй, огтхон ч тааламжтай биш кино. - San Francisco Chronicle

31. "Halloween: The Curse of Michael Myers" (1995)

Шүүмжлэгчдийн оноо: 10/100

Үзэгчдийн оноо: 5.6/10

Кино шүүмжлэгчдийн зүгээс: Энэ кино хэтэрхий харанхуй. Шууд утгаараа шүү. Юу болж байгааг нь харахад ч хэцүү. - TV Guide

30. "Saturn 3" (1980)

Шүүмжлэгчдийн оноо: 9/100

Үзэгчдийн оноо: N/A

Кино шүүмжлэгчдийн зүгээс: Киноны зохиол нь бага ангийн хүүхэд хүртэл доогломоор инээдтэй. Гэсэн мөртлөө л санхүүжилт орж, кино хийгдсэн. Яагаад? - Chicago Sun-Times

29. "Bucky Larson: Born to Be a Star" (2011)

Шүүмжлэгчдийн оноо: 9/100

Үзэгчдийн оноо: 2/10

Кино шүүмжлэгчдийн зүгээс: Паули Шорийн тоглосон хамгийн муу кино байх. Тэгээд л бодоод үз. - The New York Times

28. "Battlefield Earth: A Saga of the Year 3000" (2000)

Шүүмжлэгчдийн оноо: 9/100

Үзэгчдийн оноо: 2/10

Кино шүүмжлэгчдийн зүгээс: Үзэн ядах ямар нэгэн зүйл хайж байгаа бол энэ киног үз. - Reno News and Review

27. "The Tortured" (2012)

Шүүмжлэгчдийн оноо: 9/100

Үзэгчдийн оноо: 4.2/10

Кино шүүмжлэгчдийн зүгээс: "Ugh..." - New York Daily News

26. "Superbabies: Baby Geniuses 2" (2004)

Шүүмжлэгчдийн оноо: 9/100

Үзэгчдийн оноо: 1.8/10

Кино шүүмжлэгчдийн зүгээс: Шийтгэлд нь энэ киног үзэх тийм тоглоом хүртэл гарч ирэх байх гэж таамагламаар тийм муу кино. - The Washington Post

25. "Alone in the Dark" (2005)

Шүүмжлэгчдийн оноо: 9/100

Үзэгчдийн оноо: 1.6/10

Кино шүүмжлэгчдийн зүгээс: Бүр толгой тархи задармаар тийм л муу кино. - San Francisco Chronicle

24. "Atlas Shrugged III: Who Is John Galt?" (2014)

Шүүмжлэгчдийн оноо: 9/100

Үзэгчдийн оноо: 3.0/10

Кино шүүмжлэгчдийн зүгээс: Хэрвээ Айн Рэнд амьд байсан бол үүнийг шатаах гэж асаагуур хайх байсан. - Austin Chronicle

23. "Meet The Spartans" (2008)

Шүүмжлэгчдийн оноо: 9/100

Үзэгчдийн оноо: 2.8/10

Кино шүүмжлэгчдийн зүгээс: Би Европ руу нүүлээ. - Village Voice

22. "Dirty Love" (2005)

Шүүмжлэгчдийн оноо: 9/100

Үзэгчдийн оноо: 2.8/10

Кино шүүмжлэгчдийн зүгээс: Энэ киноны зохиолыг бичээгүй, бас энэ киног огт найруулаагүй. Энэ яг л гэмт хэрэг шиг өөрөө бүтсэн кино. - Chicago Sun-Times

21. "State Property" (2002)

Шүүмжлэгчдийн оноо: 9/100

Үзэгчдийн оноо: 4.9/10

Кино шүүмжлэгчдийн зүгээс: Ямар ч утга учиргүй хоосон хүчирхийллээр дүүрэн кино. Яг л аллага хөгжилтэй бас байдаг л зүйл мэт харуулсан. - Dallas Morning News

20. "The Mangler" (1995)

Шүүмжлэгчдийн оноо: 8/100

Үзэгчдийн оноо: N/A

Кино шүүмжлэгчдийн зүгээс: Энэ бол алуурчин угаалгын машины тухай кино. Тэгээд л болоо. - eFilmCritic.com

19. "Among Ravens" (2014)

Шүүмжлэгчдийн оноо: 8/100

Үзэгчдийн оноо: 1.6/10

Кино шүүмжлэгчдийн зүгээс: Энэ киноны бүх зүйл нь дутуу болсон хоол шиг. Яг л анхны нооргоороо хийчихсэн мэт. - Movie Mezzanine 

18. "Septic Man" (2014)

Шүүмжлэгчдийн оноо: 8/100

Үзэгчдийн оноо: 2.6/10

Кино шүүмжлэгчдийн зүгээс: Таны огих рефлексийг байн байн шалгана. - Austin Chronicle

17. "Transylmania" (2009)

Шүүмжлэгчдийн оноо: 8/100

Үзэгчдийн оноо: 8.7/10

Кино шүүмжлэгчдийн зүгээс: Тэнэг, ядаргаатай дүрүүдийг 90 минутын турш үзэх хэрэгтэй болно. - Common Sense Media

16. "Is That a Gun in Your Pocket?" (2016)

Шүүмжлэгчдийн оноо: 7/100

Үзэгчдийн оноо: 2.7/10

Кино шүүмжлэгчдийн зүгээс: Уг нь чухал мессежийг инээдмийн киногоор дамжуулан өгөх гэсэн боловч бүх талаараа болж өгсөнгүй. - Los Angeles Times

15. "Miss March" (2009)

Шүүмжлэгчдийн оноо: 7/100

Үзэгчдийн оноо: 4.3/10

Кино шүүмжлэгчдийн зүгээс: Зохиолч, найруулагч бас хамгийн цагаан арьст жүжигчид нийлээд таны мэдэх хамгийн утгагүй кино бүтээлчид болно. - Entertainment Weekly

14. "Screwed" (2000)

Шүүмжлэгчдийн оноо: 7/100

Үзэгчдийн оноо: 8.2/10

Кино шүүмжлэгчдийн зүгээс: Хэрэв тэд энэ маягаар том боломжийг ашиглах гэж байгаа бол зүгээр л цагийн ажлаа хийгээд явж байсан нь дээр. - Film.com

13. "The Hottie & the Nottie" (2008)

Шүүмжлэгчдийн оноо: 7/100

Үзэгчдийн оноо: 2.3/10

Кино шүүмжлэгчдийн зүгээс: Сайн жүжигчдийн байгаа байдал тэр чигтээ маш амархан, цаанаасаа л мэт харагддаг. Гэхдээ Парис Хилтоны жүжиглэлт зүгээр л маш, маш хэцүү байлаа. - New York Post

12. "Caddyshack II" (1988)

Шүүмжлэгчдийн оноо: 7/100

Үзэгчдийн оноо: N/A

Кино шүүмжлэгчдийн зүгээс: Ерөөс харж тэвчихгүй тийм л дүр зураглалууд. - Philadelphia Inquirer

11. "Baby Geniuses" (1999)

Шүүмжлэгчдийн оноо: 6/100

Үзэгчдийн оноо: 3.0/10

Кино шүүмжлэгчдийн зүгээс: Муу кино хийх амархан. Гэхдээ үүн шиг тухгүй киног хийнэ гэдэг нэг ёсны авьяас байх. - Chicago Sun-Times

10. "National Lampoon's Gold Diggers" (2004)

Шүүмжлэгчдийн оноо: 6/100

Үзэгчдийн оноо: 2.5/10

Кино шүүмжлэгчдийн зүгээс: Муу кино гэж бий. Үзэхийн аргагүй кино гэж бий. Харин араас нь энэ кино орно. - eFilmCritic.com

9. "The Human Centipede III (Final Sequence)" (2015)

Шүүмжлэгчдийн оноо: 5/100

Үзэгчдийн оноо: 2.5/10

Кино шүүмжлэгчдийн зүгээс: Хэтэрхий их хичээл зүтгэл, гэвч сонирхох зүйл хэтэрхий бага. - New York Times

8. "Vulgar" (2002)

Шүүмжлэгчдийн оноо: 5/100

Үзэгчдийн оноо: 2.2/10

Кино шүүмжлэгчдийн зүгээс: Оны төгсгөлд энэ кино хүн болгоны "Хамгийн муу" гэсэн жагсаалтад багтах нь гарцаагүй. - Village Voice

7. "Strippers" (2000)

Шүүмжлэгчдийн оноо: 5/100

Үзэгчдийн оноо: 4.3/10

Кино шүүмжлэгчдийн зүгээс: Итгэхийн аргагүй муу! - New York Post

6. "Hillary's America: The Secret History of the Democratic Party" (2016)

Шүүмжлэгчдийн оноо: 2/100

Үзэгчдийн оноо: 4.7/10

Кино шүүмжлэгчдийн зүгээс: Зүгээр л улстөрийн тухай интернетээс олж болох зүйлсийн арай урт болгосон хувилбар. Үнэхээр муу кино. - RogerEbert.com

5. "The Singing Forest" (2003)

Шүүмжлэгчдийн оноо: 1/100

Үзэгчдийн оноо: 3/10

Кино шүүмжлэгчдийн зүгээс: "The Singing Forest" киног Хорхе Амир найруулж, бичсэн. Түүний "Strippers" гэдэг кино миний хувьд хамгийн муу гэгдэж үлдсэн цор ганц кино байсан. Өнөөдрийг хүртэл. - New York Times

4. "United Passions" (2015)

Шүүмжлэгчдийн оноо: 1/100

Үзэгчдийн оноо: 0.7/10

Кино шүүмжлэгчдийн зүгээс: Чи нэг дор суугаад л хавьгүй дээр зохиол бичиж болохоор тийм ховор муу кинонуудын нэг. - TheWrap

3. "Bio-Dome" (1996)

Шүүмжлэгчдийн оноо: 1/100

Үзэгчдийн оноо: 7.1/10

Кино шүүмжлэгчдийн зүгээс: Байж болох хамгийн бага хүлээлтээр үзсэн ч энэ кино ямар ч үзэгчийг үгүй хийнэ. - Entertainment Weekly

2. "Chaos" (2005)

Шүүмжлэгчдийн оноо: 1/100

Үзэгчдийн оноо: 2.3/10

Кино шүүмжлэгчдийн зүгээс: Зохиолч, найруулагч Дэвид ДеФалкогийн үзэмжгүй, ямар ч утгагүй кино. - L.A.Weekly

1. "Death of a Nation" (2018)

Шүүмжлэгчдийн оноо: 1/100

Үзэгчдийн оноо: 4.3/10

Кино шүүмжлэгчдийн зүгээс: Бараг эхлэлээсээ төгсгөл хүртэл тэр чигтээ худлаар дүүрсэн кино. - Movie Nation

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
“Oldboy” кино олон ангит цуврал болно
2
Өчигдөр
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
3
Өчигдөр
Болзоо нь илрээд удалгүй салсан алдарт хосууд
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
22
0
0
1
3
0
6

Сэтгэгдэл бичих (10)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Enhee 2019.06.26 202.126.89.8

Doz entertaimantiin kino shig amidral gj neg denduu kino bgadaa bas l

0 Хариулах


fuking mongol moviez 2019.06.24 202.179.2.186

buh mongol kinonuud ene jagsaaltand bagtah baih

0 Хариулах


Зочин 2019.06.19 203.91.115.42

Mongol kino gewel admin z gedeg llriin gechii shig kino no 1 shaah bh

0 Хариулах


Зочин 2019.06.22 202.21.109.48

buur unheer goy shaalaa cda

0 Хариулах


Зочин 2019.05.26 61.69.131.179

Монголд кино шүүмжлэгчид байдаг уу? Байдаг бол тэд сүүлийн үеийн (сүүлийн 10 жилийн) киног хэрхэн дүгнэсэн байдаг бол.

0 Хариулах


Rodney Meeks 2019.05.25 66.181.161.5

Bill Kill орчихгүй хийц талаараа муу шд

10 Хариулах


Зочин 2019.06.22 172.58.59.49

rodney meeks edr yun gay neeree uurtuu bodoj oldog ymbe dee sda chine tegsenee hiits yriad shaagaad hahahah hamgiin sain hiitstei kino gej criticuud uzdeg ym shdee kill billiig

0 Хариулах


Зочин 2019.05.25 66.181.182.18

quentin tarantino-n kinog chmaas tsaadah n muulhaasaa imeej bn hiits gdg oilgoltoo ch medq bj hudaashhh

0 Хариулах


Uzegch 2019.05.23 66.181.161.116

Монгол кино үздэг бсан бол энэ дунд хэдэн монгол кино тууж явах л бх даа

0 Хариулах


Зочин 2019.05.24 59.153.84.194

naa kinonuudii chin orond bvgd baj bh ch ym bilvv te

0 Хариулах


Зочин 2019.05.22 202.170.80.25

Хэн муу гэж үзсэн юм? Эх үүсвэрэээ бичиж байгаарай. энэ тэндхийн кино шүүмжлэгчид тэгж үзсэн гэдэг бол бас л зохиомол байх боломжтой л гэсэн үг.

2 Хариулах


Зочин 2019.05.24 66.181.161.100

hen gdgiin bichsen bsn shuu ugniih n ard

0 Хариулах


Зочин 2019.05.23 202.179.27.75

мэдээж шүүмжлэгчид эргүү юмуу

0 Хариулах


Зочин 2019.05.22 202.21.122.154

The Room (2003)???

0 Хариулах


Зочин 2019.05.24 66.181.161.105

Yag vnendee room bol mash sain iino xixi

0 Хариулах


Зочин 2019.05.22 192.82.66.25

Ymar ih hicheel zutgel we ene niitleliig oruulna gedeg? Peeeeeee. Lol thanks a lot Zaya <3 Wanto join me to watch these films? Say yes. Or take my friend request.

0 Хариулах


Зочин 2019.05.22 203.91.115.37

You're tearing me apart Liza

0 Хариулах