Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Зөвхөн Монголд л харж болох зүйл: Улстөрчдийн хамгийн их тараадаг 5 төрлийн бэлэг


Нийгэм, Улс Төрийн Боловсролын Төв, МУИС-ийн Улс төр судлалын ангийн оюутнууд хамтран Хэн, хаана, юу тараав буюу "Улстөрчдийн гарын бэлэг" нэртэй үзэсгэлэнг гаргажээ. Улс төр судлалын ангийн оюутнууд хичээлийнхээ хүрээд улстөрчдийн иргэдэд тараасан гарын бэлгийг цуглуулж, үзэсгэлэн гаргах санаачилгыг гаргасан бөгөөд 2008, 2012, 2013, 2016, 2018 оны сонгуулийн үеэр тараасан 100 орчим төрлийн бэлгийг хөдөө орон нутаг, хотоос цуглуулжээ. Оюутнууд эдгээр гарын бэлгийг таван төрөлд хувааж, тайлбарын хамт байршуулсан байна. Үүнд: 

1. Монголчууд дээшээ харсан савыг бэлгэддэг тул улстөрчид өөрийн овог нэр, зураг бүхий аяга, шанага, халуун сав, бедон, данх гэх мэт төрөл бүрийн сав суулга бэлэглэх нь хамгийн элбэг байдаг байна.  

ЗурагТайлбар



2. Улстөрчдийн хувийн намтраас эхлээд соёл, түүхтэй холбоотой ном, товхимол тэр бүү хэл сурагчдын гарын авлага хүртэл тараадаг аж. 

3. Шашны эд зүйлс: Бурхан, төрийн сүлд, соёмбо, сангийн бойпор тэргүүтнийг тараахад иргэдэд авахад ч хэцүү, хаяахад ч төвөгтэй байдаг талаар оюутнууд тайлбарлаж байсан юм.  

4. Улстөрчид цагаан сар, ахмадын баяр, аймгийн ой зэрэг тэмдэглэлт баярын үеэр ажлаа тайлагнах нэрийдлээр тойргийн иргэддээ гурил, будаа, элсэн чихэр зэрэг хүнс тараах нь хавтгайрчээ. 

5. Бурхны хөрөг, нэр хүндтэй хутагт хувилгаан, бөх эсвэл нэр дэвшигчийн өөрийнх нь зурагтай гэх мэт төрөл бүрийн календарь хамгийн түгээмэл гарын бэлэгт тооцогдож байна. 

Доктор Б.Эрдэнэдалай: Бэлэг тараах нь сонгогчдын саналыг худалдаж авч буй нэг хэлбэр гэдгийг оюутнууд өөрсдөө ухамсарлаад зогсохгүй нийгэмд энэ талын мэдээллийг хүргэж буйгаараа ач холбогдолтой

Үзэсгэлэнгийн талаар МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн ахлах багш, доктор Б.Эрдэнэдалай "Цаашид бүх түвшний сонгуульд нэр дэвшигчид бэлэг тараах бус хэрэгжүүлэх бодитой мөрийн хөтөлбөр, бодлогоороо өрсөлдөж, сонгогчдын саналыг байх нь чухал юм гэдгийг харуулах зорилгоор энэ үзэсгэлэнг гаргалаа. Түүнчлэн бэлэг тараах нь сонгогчдын саналыг худалдаж авч буй нэг хэлбэр юм гэдгийг оюутнууд өөрсдөө ухамсарлаад зогсохгүй нийгэмд энэ талын мэдээллийг хүргэж буйгаараа ач холбогдолтой. Нөгөөтэйгүүр сонгуулийн үеэр бэлэг тараах нь хууль бус учраас улстөрчид тэмдэглэлт баяруудын үеэр сонгогчдод ажлаа тайлагнах нэрийдлээр бэлэг тараадаг. Бэлэгний үнэ, чанар, тараах тоо хэмжээ нэмэгдэхийн хэрээр үүнд зарцуулах мөнгө дагаад өсөх нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл, улстөрчдийн дунд сонгогдохын тулд их хэмжээний мөнгө зарцуулахаас өөр аргагүй гэсэн ойлголт бий болж, улмаар иргэдийн хүсэж буй бодлого ярьдаг, боловсролтой, эрдэм мэдлэгтэй хүмүүс нэр дэвших боломжийг хааж байна. Олон улсад ийм бэлэг тараадаг жишиг ерөөсөө байхгүй шүү дээ" гэлээ. 

Б.Одонбуян: Залуучууд улстөрчдийн мөрийн хөтөлбөрийг уншиж, харьцуулж үзсэний үндсэн дээр саналаа өгдөг байгаасай

Улс төр судлалын гуравдугаар курсын оюутан Б.Одонбуян "Бид хичээлийнхээ хүрээнд залуучуудаас жижиг судалгаа авсан юм. Та ямар хүчин зүйлсэд тулгуурлан нэр дэвшигчид саналаа өгдөг вэ гэсэн асуултад арван хүний нэг нь л мөрийн хөтөлбөрийг нь хардаг гэж хариулсан байсан. Залуус бид тухайн улстөрчдийн мөрийн хөтөлбөрийг уншиж, харьцуулж үзсэний үндсэн дээр саналаа өгдөг байгаасай гэж хүсэж байна. Бидний ажигласнаар үзэсгэлэнд гарсан эд зүйлсийг залуучууд анзаарч, ач холбогдол өгөх нь бага юм шиг санагдсан. Харин саналаа өгвөл мөнгө авах боломжтой гэсэн буруу хандлага мэр сэр ажиглагддаг. Тэр бүү хэл "Би саналаа өгчихлөө хаанаас очиж мөнгөө авах вэ" гэсэн хошин яриа сонгуулийн үеэр гарч байсан. энэ бол буруу хандлага. Ямар ч үед саналаа худалдалгүй, хариуцлагатайгаар сонголтоо хийх нь чухал" гэж ярилаа. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
7 цагийн өмнө
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
2
3 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
3
2024.04.19
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
санал болгох
1
14 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.05.14 103.212.116.101

Сонгогчдын боловсролд маш их хэрэгтэй арга хэмжээ болжээ. Баярлалаа. Маш чухал асуудал хөндсөн байна. Амжилт хүсье.

0 Хариулах