Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Зөвхөн шинэ оюутнуудын л ойлгох 19 зүйл


Өнөөдөр амьдралын гараагаа эхлүүлж буй шинэхэн оюутнууддаа мэнд хүргэе! Та бүхний мэдэрсэн, бас удахгүй мэдэрч эхлэх тэр зүйлсийн тухай дор хүүрнэх гэж байна. Хэр үнэн байна даа?

1. Хичээлийн нээлт сүр дуулиантай эхлэх мөчид таны зүрх байдгаараа хурдан цохилж эхлэх болно. Ингээд л оюутан болчихлоо шүү дээ! Бүх зүйл шинээр эхлэх нь ээ!

2. Шинэхэн оюутнуудын хувьд ангиа олно гэдэг хамгийн бэрх зүйлсийн нэг. Бараг замдаа тааралдсан хүн бүхнээр заалгаж арай гэж нэг ангид ороод суухад амьдралдаа сонсож байгаагүй зүйлийн чинь тухай лекц орж байх тохиолдол цөөнгүй. Харин чи хэсэг сонсож суусныхаа дараа л анги андуурсанаа ойлгох болно.

3. Оюутны амьдрал дэндүү хэцүү санагдаж, “Буцаад арван жилдээ орох юмсан” гэж нууцхан харуусан суух үе цөөнгүй. Тэр бол өдрийн хоёр гурав дахь лекцээс эхэлнэ дээ.

4. Нэг паар хичээл бүхэл бүтэн цаг гучин минут зогсолтгүй үргэлжлэхийг бодох бүрийд өөрийн эрхгүй эвшээлгэх болно. “Өмнө нь дөчин минутын хичээл яагаад тийм удаан санагддаг байсан юм бол оо?”

5. Оюутан болсон эхний өдрөөс л бүхнийг өөрийнхөөрөө хийхийг хүсэх болно. Учир нь чи одоо “Том хүн” болсон... Цаанаасаа л тэмдэглэмээр санагдаад байна уу? Эхэндээ тэгдэг л юм.

6. Их сургуульд ороод амьдралаа цоо шинээр эхэлнэ гэсэн эрч хүчээр дүүрэн хичээлийн шинэ жилийг эхлүүлэвч, нэг сарын дараа гэхэд оюутны амьдралын эрээн барааныг ойлгож, хувь тавилантайгаа эвлэрэх болно. Энэ бол гарцаагүй.

7. Ашгүй нэг дүрэмт хувцаснаас салж өдөр бүр дуртай хувцсаа өмсөх үе ирж байгааг тохиолдуулж хэсэгтээ л хамаг байдаг шинэ, ганган хувцсаа өмсөх болно. Та сургуулийн эргэн тойронд загварын хурц шийдлүүдийг харах болно.

8. Их сургуульд орсон эхний жил бараг тааралдсан хүн бүр “За, ямар сургуульд орсон бэ” гэсэн асуултыг тавина. Энэ асуулт толгойноос чинь салахгүй эргэлдэх болно.

9. Зарим хүмүүс даалгавраа хийхийн тулд амьдралдаа анх удаа номын санд карт нээлгэж суух болно. Энэ бараг л цоо шинэ ертөнцтэй танилцаж байгаатай адил гээч.

10. Хичээлд орохдоо 60-100 хуудастай дэвтэрнүүд худалдаж авна. Гэхдээ шинэ оюутнууд тэр зузаан дэвтрүүдийн эхний хэдэн хуудсан дээр л бичнэ гэдгээ мэддэггүй. Зарим нь бүр бүх хичээлээ ганцхан дэвтэр дээр хийсээр дуусах нь бий.

11. Хичээлийн эхний өдөр догдлол дүүрэн, ёстой л "ураад" хаях юм шиг санагдсан уу? Үгүй дээ, хүүхдүүдээ. Их сургууль л та нарыг урдаг юм даа.

12. Ганц биечүүд ангийнхаа хамгийн хөөрхөн охин, залуу руу харц унагасаар хичээлийн цагийг барах явдал цөөнгүй.

13. Нэг дор олон шинэ танилтай болсны дүнд хэсэгтээ л фэйсбүүкийн найзын хүсэлтэд дарагдана. Харин хэн нь хэн бэ гэдгийг ялгах гэж л багагүй толгойгоо гашилгах хэрэг гарна даа. 

 14. Та тэр олон шинэ танил, багш нарынхаа нэрийг цээжлэх гэж ядна. 4 жил сураад төгссөн мөртлөө л цээжилж чадаагүй олон нэр цаана нь үлдэнэ шүү. "Сайн уу... хэн... Хөөе..."

15. "Англи хэлний ангийн өндөр, нүдний шилтэй охин", "Мантуун бууз авах гэж зогсдог залуу", "Ууртай хөмсөгтэй багш..." Таны утсан дээрх шинэ дугааруудын нэрс. Ийм л байна. Ялгаж салгахад тань амжилт хүсье.

16. Эхний өдөр бүгд л гоц ухаантан шиг санагдаж байна уу? Удахгүй та тэр хүүхэд болгон тань шиг л "амьдрах гэж ядаж яваа" гэдгийг ойлгоно.

17. Шинэхэн оюутны амьдрал ч тоглоом биш шүү. Ийм бэлэг хараад баярлах үе ч ирнэ.

18.. Зарим тохиолдолд ийм зүйл болдог л юм. 

19.  Гэхдээ л та хүссэн зүйлдээ тууштай байж, ирээдүйг авч явах залуу боловсон хүчин болохын төлөө чадлаараа хичээх ёстойгоо мэдэрнэ. Та бүхэнд амжилт хүсье!

холбоотой мэдээ
1
Уржигдар
Энэ амралтын өдрүүдэд болох онцлох 6 арга хэмжээ
2
Уржигдар
Алдартай хүүхэлдэй кинонууд нэг нэгнийхээ хуулбар болохыг батлах 10 баримт
3
Уржигдар
Монголд зүйр цэцэн үг ашигласан "meme" трэнд болж буйг илтгэх 22 зураг
санал болгох
1
Уржигдар
Сонсголонгийн хос гүүрийг ашиглалтад оруулж, замын хөдөлгөөнийг нээлээ
2
Уржигдар
Өнө мөнхөд бэлэн үү?
3
Уржигдар
Монголд зүйр цэцэн үг ашигласан "meme" трэнд болж буйг илтгэх 22 зураг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
36
14
0
7
0
1
3

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.