Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Зөвхөн "Z" үеийнхнээс л харж болох 8 онцлог шинж


Хэдхэн жилийн өмнө миллениалууд руу хуйларч байсан бол эдүгээ "Generation Z"-ийн эхэн үеийнхэн насанд хүрч, ажлын талбарт гарч эхэллээ. Он цагийн хувьд хатуу заагласан зүйл байхгүй боловч түгээмэл байдлаар 1995-2012 оны хооронд төрөгсдийг "Generation Z" үеийнхэн гэж үздэг. Судалгаанаас үзэхэд 0-24 насныхан Монгол Улсын нийт хүн амын 45.8 хувийг эзэлж байна (бараг тал хувийг  ). Харин дэлхийн нийт хүн амын 2.5 тэрбумыг "Z"-үүд бүрдүүлж байгаа юм. 

Тэгвэл "Generation Z" үеийн залуус чухам юугаараа өмнөх үеийнхнээсээ ялгардаг юм бол? 

1. Олон зүйлийг зэрэг амжуулахдаа сайн

Үе бүрт өөрийн гэсэн онцлог давуу тал байдгийн хуулиар "Z" үеийнхэнд олон зүйлийг зэрэг амжуулах давуу тал заяажээ. Тэд нөүтбүүк дээрээ хичээлээ хийнгээ утас, таблет дээрээ давхар хайлт хийж, найзтайгаа чатлангаа зурагт үзнэ. Энэ нь тэдний хувьд ердөө ч төвөгтэй санагдахгүй бөгөөд ажил, зугаа цэнгэлийн хооронд маш хурдан бөгөөд үр дүнтэй шилжилт хийж чаддаг нь гайхмаар.    

2. Generation Z бол глобал иргэн

Интернэт хөгжиж эхлэх үед миллениалуудыг анхдагч глобал үе гэж нэрийдэж байв. Харин хүн төрөлхтний амьдарч буй ертөнц онлайн болохын хэрээр "Z" үеийнхний бодож сэтгэж, харилцаж буй нь улам бүр глобал шинжтэй болж байна. 35-аас дээш насныхны 58 хувь нь “Өнөө үеийн хүүхдүүдийн хүсэл, сонирхол, хандлага нь улс орноороо ялгарахаас илүү дэлхий нийтийн хэмжээнд ижил төстэй болсон” гэдгийг хүлээн зөвшөөрдөг аж.

3. Өдөрт 100 удаа утсаа шалгадаг

Миллениалуудыг төрж байхад компьютерийн хөгжил ид трэнд болж, дэлхийг байлдан дагуулж байсан бол "Z"-үүдийн эрин үед компьютерийн халааг ухаалаг утас залгамжилсан. Яг үнэндээ тэднийг төрөхөөс өмнө iPhone байгаагүй гэдгийг "Z"-үүд төсөөлөх ч үгүй. Тэд төрсөн цагаасаа л ухаалаг төхөөрөмж дунд өсөж, Instagram, Snapchat, Youtube зэрэг нь тэдний амьдралд ус, агаар мэт чухал болжж. Судалгаанаас үзэхэд "Z" үеийнхэн дижитал төхөөрөмжийг өдөрт дунджаар 6-11 цаг ашигладаг, утсаа 100 удаа шалгадаг гэсэн тооцоо гарсан байна. Гэвч миллениалуудаас ялгаатай нь тэд сошиал медиагийн хүчийг зөв таньж, ухаалаг ашиглаж чаддаг бөгөөд "Z"-үүдийг төрөлхийн дижитал "нөлөөлөгчид" гэж хэлэхэд буруудахгүй. Ажил, амьдрал, хичээл ном гээд бүхнийг онлайнаар амжуулдаг Z"-үүдэд нэгэн таатай мэдээ дуулгахад, Юнителийн дата урамшууллын хүрээнд энэ зун нэмэлтээр авсан дата багц бүр 2 дахин үржигдэх юм байна лээ шүү.   

4. Ажлын талбарт эрт гардаг 

Томоохон ажил олгогчид 16-18 насны "Z" үеийнхэн удахгүй ажиллаж эхэлнэ хэмээн тооцоолж байна. Шинэ үеийнхэн бие даасан байдлын үнэ цэнийг илүү мэдэрдэг бөгөөд өндөр боловсрол эзэмших гэж цагаа үрэхийн оронд онлайнаар үзэж, бие дааж сурахыг илүүд үздэг аж. 

5. "Z" үеийнхний дийлэнх нь бакалаврын зэрэг эзэмших ёстой гэж боддог

"Z" үеийнхэн харьцангуй эрт ажлын талбарт гарч, старт-апп, хувийн бизнесээ эхлүүлнэ хэмээн тооцоолж байгаа нь үнэн. Гэвч "Z" үеийн залуусын 80 хувь нь мөрөөдлийнхөө ажлаа хийхээс өмнө дор хаяж бакалаврын зэрэг эзэмшсэн байх ёстой гэсэн байр суурьтай байна. Тэр үржигддэг датагаа ашиглаад онлайнаар хичээл үзэж, өөртөө хөрөнгө оруулаад ав! (Та нарыг цаана чинь ингэж магтаад байхад нэрээ бодно шүү   )

6. "Z"-үүдийн аливаад анхаарал төвлөрүүлэх дундаж хугацаа 8 секунд! 

"Z"-үүд минут секундээр өөрчлөгдөн шинэчлэгдэж буй ертөнцөд амьдарч байна. Тиймдээ ч мэдээллийг боловсруулахдаа өмнөх үеийнхнээсээ хавьгүй хурдан. Гэхдээ тэдний төвлөрөл миллениалуудаас бага гэдэг нь гашуун үнэн аж.   

7. Generation Z илүү энтерпренер сэтгэлгээтэй байдаг 

Gen Z маркетингийн стратегич Дийп Пател “Шинэ тутам хөгжиж буй өндөр технологи, нетворкт тулгуурласан өнөөгийн ертөнц нь эцсийн дүндээ илүү энтерпренер сэтгэлгээтэй эрин үеийг бий болгож байна” хэмээн бичжээ. "Z" үеийн залуус бие даасан ажлын орчинг илүү хүсдэг бөгөөд саяхны нэгэн судалгаагаар өсвөр үеийнхний 72 хувь нь хувийн бизнес эрхлэхийг хүсдэг гэж хариулсан байна. 

8. "Z" үеийнхэн цалин, урамшууллын өндөр хүлээлттэй байдаг


"Цаг нь болохоор", "Миний ээлж ирэх үед" гэсэн ойлголт "Z" үеийнхэнд байхгүй гэнэ. Учир нь судалгаагаар "Z" үеийнхний 76 хувь нь анхны ажилдаа ороод жилийн дотор тушаал дэвших ёстой гэж боддог бол, 32 хувь нь өөрсдийгөө 6 сарын дотор тушаал дэвших эрхтэй гэж итгэдэг юм байна. Мөн ажилд орсон эхний байгууллагадаа дээд тал нь 3 жил л ажиллана гэж 83 хувь нь хариулжээ.   

Хамгийн их уншилттай
1
2024.02.23
Шибатаяма ояката: Хакүхог дэвжээ удирдах чадваргүй гэж үзсэн
2
3 өдрийн өмнө
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
3
2024.02.25
Бүсгүйчүүдэд үзэн ядагддаг 9 төрлийн залуу
холбоотой мэдээ
1
2024.01.25
Алисагийн тэмдэглэл: Хэн нэгний танд зориулан илгээж байсан хамгийн гоё дуу юу вэ?
2
2024.01.10
Технологийн салбарт ажиллахад хамгийн таатай газраар Юнител групп шалгарлаа
3
2023.12.15
Миллениалуудын ажлын орчин | Ээлтэй, хүртээмжтэй МУИС
санал болгох
1
1 цагийн өмнө
Монгол эмэгтэйн бичлэгүүд "TikTok" дээр од болж, хэдэн сая хандалт авч байна
2
3 цагийн өмнө
Орд болгоны хэзээ ч тэвчиж үл чадах сэтгэл өвтгөм үйлдлүүд
3
4 цагийн өмнө
Нохойтой харьцах нь хүнийг тайвшруулж, төвлөрөхөд тусалдаг болохыг тогтоожээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
5
4
1
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Huffpost.com 2019.06.18 122.201.31.102

Huffpost oos copy paste hiichij

0 Хариулах