Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Зөвлөгөө: Мод, сөөг тарихдаа баримтлах 6 үе шат


Байгаль дэлхий өнгөө засаж, амьтай бүхэн сэргэн нахиалж буй хаврын улиралд хүмүүс гэр бүл, хамт олон, байгууллагаараа хамтран мод тарих нь элбэг. Тухайлбал, “Оюу толгой” ХХК 2018 он хүртэл Өмнөговь аймаг болон Улаанбаатар хотод нөхөн сэргээлт, ногоон байгууламж байгуулах зорилгоор 223 мянга гаруй суулгацыг бэлдэж, тарьж ургуулжээ.

Хэрэв та мод тарихаар төлөвлөж байгаа бол 5 сарын 19-нд болсон “Оюу толгой” ханган нийлүүлэгчдийн мод тарих өдөрлөгөөс бэлтгэсэн дараах зөвлөгөөг уншаарай.   

Мод сөөгийг хэдийд тарих вэ?
Мод сөөг нь ургалтаа зогсоож, тайван байдалд орсон үед шилжүүлж суулгах нь мод тарихдаа баримтлах үндсэн зарчим юм. Тиймээс мод тарихад хамгийн тохиромжтой үе нь: 

  • Намар эрт нахиа сууж эхлэх үе
  • Хавар нахиа хөөж эхлэх үе

Мод тарихдаа ямар алхмуудыг хийж гүйцэтгэх вэ? 


1.Тарих газраа сонгох

  • Худаг усандаа ойр
  • Үржил шим сайн тэгш газар
  • Нарны тусгал сайтай энгэр ээвэр газар

2. Модны нүхээ ухаж бэлтгэх

  • Модны нүхний диаметр нь 50-60 см, гүн нь 40-60 см байх хэрэгтэй

  • Бэлдсэн хөрсөө 1-2 хоногийн өмнө 30-40 литр усаар услаад чийгтэй байлгах нь зүйтэй

3. Хөрсийг бордох

Монгол орны хэмжээнд органик бордоо хэрэглэж хөрсний үржил шимийг сайжруулах зорилгоор дараах төрлийн экологийн цэвэр бордоог хэрэглэж болно.

  • Биоялзмаг
  • Гумины бордоо
  • Бактерын бордоо
  • Бууц, сангас
  • Компост бордоо

4. Мод суулгацаа ухаж авах, түр хадгалах 

  • Тарих гэж байгаа мод сөөгөө тарихын өмнө үндэс, иш, титэмийг дахин сайн шалгаж хэрэв гэмтсэн хэсэг байвал хайч /секатор/-аар гэмтэлтэй хэсгийг тайрах хэрэгтэй.
  • Мод сөөгийг 2 хүн суулгавал илүү зохистой байдаг. Үндсийг тараан байрлуулсаны дараа хоёр дахь хүн бордоо, үржил шим сайтай  гаргасан хөрсөөр мод сөөгний үндэсний хэсэгт жигдхэн тарааж булж өгнө. Үндсийг булж байх хооронд гар буюу хөлөөрөө дарж нягтруулж өгнө.

  • Дараа нь шороогоор үндэсний хүзүүг 5-10 см дээш үндэсний хэсгийг сайтар булж өгнө. Ингээд хөрсийн нятруулах ажлыг хоёр дахь удаагаа хийнэ

  • Мод сөөгөө тарьж дуусгаад модны тогоог янзалж 15-20 см өндөр, 10 см өргөн байхаар ирмэг гаргаж услахад бэлэн болгоно.
  • Модны тогооны ус хөрсөнд шингэж дууссан хойно хөрсийг бууц, ялзмаг зэргээр 3-6 см зузаантай булж өгөх нь модны чийг алдахаас хамгаалдаг.
  • Нэг модонд 40-60 литр усыг ирмэгийг нь дагуулж зөөлөн усална.

5. Мод тарих

6. Усалгаа арчилгаа

Модоо тарьсаны дараа доорх хуваарийн дагуу системтэйгээр усална. 

  • 4-5-р сард 7 хоногт 2-3 удаа 40-50 литр ус

  • 6-7 сард 7 хоногт 1 удаа 40-50 литр ус
  • 8-9 сарын дунд хүртэл 10 хоногт 1 удаа 50-60 литр
  • 9-10 сард усалгааг аажимдаа холдуулж 14 хоногт 1 удаа 50-60 литр усаар усална.
  • 10 сарын дунд үед газар хөлдөхөөс өмнө цэнэг усалгааг хийж нэг модонд ойролцоогоор 80-100 литр усаар усалж өгнө.
  • 1-3 жилийн дотор мод сөөгний хоргодол их байдаг тул усалгаа дээр үзүүлсэн шиг тогтмол явуулж байх хэрэгтэй.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
22 цагийн өмнө
Элсэлтийн ерөнхий шалгалтад хэрхэн өндөр оноо авах вэ?
2
Өчигдөр
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
3
Уржигдар
ХААН Банк “Цалинтай дадлагын хөтөлбөр”-өө 6 дахь жилдээ зарлаж байна
санал болгох
1
1 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
21 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
23 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.