Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Зөвлөгөө| Цагаан сараар хооллолтондоо хэрхэн анхаарах вэ?

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс зөвлөлөө.


Сар шинийн баяр тун удахгүй болно. Үндсэний уламжлалт цагаан сарын баяртай холбогдуулан Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хоол судлалын албаны эрдэм шинжилгээний ажилтан Б.Түвшинбаяр зөвлөгөө өглөө. 

1. МАХ

Хүний хоногт идвэл зохих махны дээд хэмжээ нь 180 гр байдаг. Нэг буузанд 35 гр мах ордог гэж тооцвол та өдөртөө 5-6 н ширхэг бууз идэхэд хангалттай. Махны шингэц 3-4 цаг байдаг тул тохируулж хэрэглэхийг сануулж байна. Мах их идсэнээс үүдэн дараах эрсдлүүд үүсдэг. Үүнд:

- Бие махбодыг хордуулах
- Жин нэмэх
- Өтгөн хатах
- Зүрх судасны эмгэг үүсэх
- Даралт ихсэх
- Ходоод гэдэсний эмгэг үүсэх
- Элэг, цөс, нойр булчирхайн эмгэг үүсэх
- Бөөр, тулай, үе мөчний үрэвсэлт өвчин сэдрэх зэрэг сөрөг үр дагавруудтай.

2. ХҮНСНИЙ НОГОО, ЖИМС


Хүн хоногт 400 гр хүнсний ногоо хэрэглэх шаардлагатай. Аль болох түүхий ногоо жимс, тэдгээрийн шүүсийг уух нь зөв. Ач холбогдол нь:
- Махны задралаас үүссэн хорт бодис, холестерины шингэцийг саатуулж биеэс зайлуулах
- Хоол боловсролтыг эрчимжүүлэх
- Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг нэмэгдүүлнэ
- Өтгөн хаталтаас сэргийлэх
- Жин нэмэхээс сэргийлэх
- Антиоксидант, фитохимийн бодис, будагч бодис, үнэрт бодис гэх мэт эрүүл мэндийг дэмжигч олон төрлийн бодис агуулдаг
- Аминдэм, эрдсийн өндөр агууламжтай

3. УС

Эрүүл амьдрахыг хүсвэл хоногт 2-2,5 л ус уух шаардлагатай.
Усны ач холбогдол нь:
- Жин нэмэхээс сэргийлнэ
- Бие махбодыг цэвэрлэнэ
- Өтгөн хаталтаас сэргийлнэ
- Хоолны шингэцийг нэмэгдүүлнэ
- Даралт ихсэлтээс сэргийлнэ
- Бодисын солилцоог эрчимжүүлнэ. Хоол идэхээс 20-30 минутын өмнө ус ууж байгаарай.


4. ЧИХЭР, УНДАА

Хүний сахарын хоногийн хэрэглээ 25-30 гр байдаг. Чихэр, ундаа их хэрэглэснээр:

- Жин нэмнэ /200 мл ундаа 320 ккал/
- Элэг өөхөлнө
- Дархлаа сулрана
- Шимт бодисын шингэцийг бууруулна


Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
3
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
холбоотой мэдээ
1
2023.10.11
Мөрөөдөж буй зүйлээ өөрийн болгохын тулд нүүр тулах ёстой 5 зүйл
2
2023.06.29
Мөнгөн хуримтлал үүсгэхэд туслах "365 хоногийн хадгаламжийн челленж"
3
2022.12.01
Баярын сард 'АМЬД ҮЛДЭХ' жор | Цаг хугацаа, мөнгө санхүү, сэтгэл зүйгээ хэрхэн бэлдэх вэ?
санал болгох
1
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
2
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
3
2024.04.10
Таныг хувь тавилан гэж байдагт итгүүлэх 16 зурагт хайрын түүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.