Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Хамгийн өвөрмөц кофены соёлтой 6 улс

Энэ удаа дэлхийн өөр улс орнуудын кофены соёлыг та бүхэндээ танилцуулахаар бэлдлээ.


Кофенд дурлагсад анхаарлаа түр наашаа хандуулаарай. Их ажлын өмнө аяга кофегоор өдрөө эхлүүлэхэд л эрч хүчээр дүүрч, юуг ч чадах юм шиг санагддаг шүү дээ. Энэ удаа дэлхийн өөр улс орнуудын кофены соёлыг та бүхэндээ танилцуулахаар бэлдлээ.


1.Итали

Италид каппучиног зөвхөн өглөө чанаж уудаг. Бусад улс орноос ялгаатай нь тэд маш өтгөн эспрессог керамик аяганд хийж уух бөгөөд бараг л нэг шот согтууруулах ундаа шиг "чанга" ордог. Заримдаа зүсэм нимбэгээ аяганы амсрыг үрж нэмэлт амт оруулан уудаг гэнэ шүү.

https://www.telegraph.co.uk/content/dam/Travel/2016/March/italian-coffee-xlarge.jpg

2. Мексик

Мексик хүмүүс бүхэл өдрийн турш кофе хэрэглэдэг байна. “Café de Olla” нь Мексикийн уламжлалт кофе ба үүнийг шанцайгаар дүүргэсэн шавар саванд хийдэг. Энэхүү кофе сайхан үнэртэй ба бага зэрэг халуун ногооны амт нь кофег илүү содон бас өвөрмөц болгодог учир хүмүүсийг донтуулдаг байна.

https://i0.wp.com/themazatlanpost.com/wp-content/uploads/2019/01/cafedeolla.jpg

3. Саудын Араб

Саудын Арабд хамгийн ахмад настай хүнд эхэлж кофегоор үйлчлэх хатуу журамтай байдаг. “Kahwa” нэртэй кофе нь кардамоноор амталсан, маш гашуун амттай. Энэ кофег ихэвчлэн чихэрлэг амтыг дарахын тулд хэрэглэдэг байна.

https://www.nourishingplot.com/wp-content/uploads/2016/10/black_coffee_and_sunglasses.jpg

4. Турк

Турк хүмүүс кофег эрч хүчээ авах гэж хэрэглэхээс илүү амттан маягаар хэрэглэдэг. Тэд кофег кахвеси хэмээн нэрлэдэг бөгөөд зэс саванд хандлан, энэхүү маш халуун кофег оройн хоолны дараа ямар нэгэн амттангийн хамт уудаг.

https://i2.wp.com/www.jacksonvillemag.com/wp-content/uploads/2017/06/turk-kahvesi-lokum-2.jpg

5. Этиоп

Этиопт кофег “Buna” гэж нэрлэдэг. Бэлтгэхдээ тусгай кофе буцалгагчид буцалган, маш дээрээс ганц ч дусал асгалгүй хийдэг. Уламжлалт ёсоор бол кофег цөцгий болон давсаар амталдаг байна.

http://www.geeskaafrika.com/wp-content/uploads/2015/11/Ethiopian-Coffee-1.jpg

6. Индонез

Индонезийн Суматра арал дээр байдаг кофены жимсийг идэж ходоодондоо боловсруулан дараа нь ялгадас болгон гаргадаг ба түүний гаргасан буурцгийг хураан цэвэрлэж, хальслан кофе гаргаж авдаг. (Эх сурвалж: Zindaa) Индонезид энэ кофе нь маш үнэтэй ч жуулчид болон нутгийн иргэд үүнийг уух тун дуртай гэнэ шүү.

https://shawnhesketh.com/wp-content/uploads/2013/09/Kopi-Luwak.jpg

Бэлтгэсэн: Ц.Ариунбилэг

Эх сурвалж: drinkpreneur.com

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Кайли Женнерийн Khy жинстэй танилц
2
Өчигдөр
Фото: Далай лам Монголын мөргөлчдөд ном айлдлаа
3
2024.04.19
“Miss AI” цахим тэмцээн $20000 шагналтай
санал болгох
1
8 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Өчигдөр
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Өчигдөр
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.