Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Алисагийн тэмдэглэл: Орон нутгийн сонгуулийн тухай "А" ч үгүй байдлаа өөрчилсөн минь


(Нүүр зураг солих)

Алиса нь ойрд завгүй, ажил ихтэй гүйсээр нэг л мэдэхэд орон нутгийн сонгууль болох өдөр тулаад ирчихсэн байх юм.  

Тун удахгүй болох уг сонгууль ер нь ямар учиртай юм бэ гэдгийг хамтдаа сонирхож үзвэл ямар вэ?


1. Энэ сонгууль сая зун болж өнгөрсөн сонгуулиас юугаараа ялгаатай, ямар учиртай юм бэ?

Орон нутгийн сонгууль нь УИХ-ын сонгуультай адил 4 жилд нэг удаа болдог бөгөөд амьдарч буй нийслэл, дүүрэг, аймаг, суманд бидний өмнөөс шийдвэр гаргаж амьдарч буй орчны өнгө төрхийг тодорхойлох, өдөр тутмын амьдралыг авч явах, төлөвлөлт хийж, төсөв мөнгөө зарцуулах төлөөлөгчдийг сонгох үйл явц юм. 

Тэгэхээр бидний амьдралд хамгийн их нөлөөлөх хүмүүсийг сонгох гэж байна гэсэн үг.

2. Ямар хүмүүс нэр дэвшиж болдог юм бэ?

Манай арван жилийн найзын ах нэр дэвшиж явааг нь би саяхан харсан юм. Тэгээд ер нь ямар болзол хангасан, ямар учиртай хүмүүсээс бид сонголт хийх гээд байгаа юм бол гээд хайхад ийм хариулт олсон билээ. 

Төлөөлөгчдийн Хуралд 18 насанд хүрсэн, энэ хуульд заасны дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид нэр дэвшин бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын иргэн нэр дэвших боломжтой. 

Тэгэхээр нэг л өдөр би ч бас нэр дэвшиж болно гэсэн үг байх нь. Гэхдээ үүний тулд аль нэг нам эвслээс нэр дэвших эсвэл бие даан нэр дэвшихийн тулд иргэдээс гарын үсэг цуглуулах шаардлагатай болно. Та ямар өөрчлөлтийг авчрахыг хүсэж байгаагаа зүгээр л яриад гараад ирнэ гэсэн үг биш байх нь шүү дээ. Харин ч мөрийн хөтөлбөрөө гаргаад, бүх шаардлагатай зүйлсийг бүрдүүлж байж нэр дэвшинэ.

3. Энд саналаа өгөхгүй байсан ч нэг их хамаагүй биз дээ?

Үгүй шүү, хонгор минь. Харин ч хамгийн их хамаатай. Хүмүүс УИХ-ын сонгуульд маш их анхаарал хандуулдаг мөртлөө Орон нутгийн сонгуулийг тэр болгон анхаардаггүйгээс гадна мэдээлэл ч дутмаг байдаг. Гэхдээ бидний дуу хоолойг шууд сонсох, аливаа асуудалд хариу өгч шийдвэр гаргах хамгийн ойр, нөлөө бүхий хүмүүсийг бид одоо сонгох гэж байгаа юм. Тиймээс саналаа өгөхгүй гэсэн найз нөхөд, ах эгч, аав ээж, эмээ өвөө байвал заавал оролцохыг уриалаарай. Бидний өдөр тутмын асуудалд хамгийн нөлөө үзүүлэх хүмүүсийг эндээс сонгох гэж байгаа юм шүү.

4. Хэзээ болох вэ. Би дахиад дээлээ өмсөж очих ёстой юу?

Орон нутгийн сонгууль аравдугаар сарын 15-нд болно. Бас дуусах цагийг нь сайн тогтоож аваарай. Оройн 20 цагт санал авах ажиллагаа дуусах юм шүү. Тиймээс орой л өгье гээд байгаад байж болохгүй шүү. Нэг бол мартана, үгүй бол түгжрэлд орно, хоцорно. Бас дээлээ өмсөөд очсон ч, бэлтгэлийн хувцастайгаа, гэрийн өмд цамцтайгаа өгсөн ч болно. Та зүгээр л очоод оролцоход л хангалттай. 

5. Бас бүх нийтийн амралтын өдөр үү? 

Тийм ээ. Сонгууль болох пүрэв гараг бол бүх нийтийн амралтын өдөр. Аялаад зугаалаад алга болчхов доо. Ядаж саналаа өгснийхөө дараа бусад төлөвлөгөөгөө анхаараарай.

6. Бүх мөрийн хөтөлбөрийг нэг дор унших боломж байдаг уу?

Харамсалтай нь одоогоор тийм боломж бололцоо олдоогүй л байна. Та ямар хүн нэр дэвшиж байгаа, ямар мөрийн хөтөлбөртэй байгааг жаахан хичээл зүтгэл гаргаад өөрөө олж мэдэх шаардлагатай юм. Гэхдээ энэ удаа маш чухал хүнийг сонгох гэж байгаа болохоор сэтгэл, зүтгэл гаргаасай гэж хүсэж байна. 

7. Би хэдэн хүнийг сонгож, дугуйлах вэ?

Энэ сонгуулиар хэдэн хүнд саналаа өгөх нь оршин суугаа хорооны оршин суугчдын тоонд хамаатуулж гаргасан тойрогт тохирох мандатын тооноос хамаарна. Гол нь саналын хуудсан дээр хэдэн хүн сонгох ёстойг тодорхой зааж бичсэн байгаа тул анхаарч уншаарай. 

8. Хаана очиж өгөх вэ?

Та үүнийг мэдэхийн тулд election.burtgel.gov.mn сайтаар зочлоход л хангалттай.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.03.20
Алисагийн тэмдэглэл: Хайрын тухай янз бүрийн мэдрэмжийг зүрхэнд сийлэх 8 дуу
2
2024.03.20
Охидын яриа: Сарын тэмдэг чинь ирэх гэж буйг илтгэх 7 шинж & мэдэх ёстой бүх зүйл
3
2024.03.13
Алисагийн тэмдэглэл: Романтик харилцаанаас туйлдах мэдрэмжийн тухай
санал болгох
1
8 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.