Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Алисагийн тэмдэглэл: Өөрийгөө "оллоо", гэтэл таалагддаггүй ээ


Удаан уулзаагүй байна шүү. Та бүхэнтэйгээ дахин мэдлэхийн сацуу өөрийгөө олох тухайд асуудал учирсан хүн бүхэнд Алисагийн тэмдэглэл бага ч болтугай туслахаар энд байна! ^^ Та бүхэн юуны тухай нийтлэл бичүүлмээр байгаагаа миний "♡ Алисагийн тэмдэглэл (HeavenPage) ♡" группт нэгдээд санал болгож болно. Бас юуны ч тухай ярилцаж болох юм шүү!


Тэгэхээр би сүүлийн үед үнэхээр нам гүн, амар амгалан, таатай цаг үеийг өнгөрүүлж байна. Хөл хорионд амраад байгаа зүйл үгүй л дээ. Ажлаа хийгээд, гэр орны асуудал гэх зэргээс авахуулаад олон зүйлд ороогдсоор нэг мэдэхэд л шөнө болох юм. Гэхдээ энэ үед би нэг зүйлийг хамгийн тод мэдэрсэн нь "ямартай ч би өөрийгөө олсон л юм байна" гэх бодол байлаа. Өөрийгөө олно гэж яг яахыг мэдэхгүй ч би өөрийн алдаа дутагдал, асуудлуудыг мэдчихсэн, зорилгоо тодорхойлоод, яавал надад аятай байж, яавал би амьдарч чадахгүй вэ гэх аргаа олсон хэрэг. Бас мэдээж амьдралыг минь өөрчилсөн асар том үйл явдал гэнэтхэн надад тохиолдож би нөгөө л хуучин Алиса байхаа болив. Ингээд л би хүссэн хүсээгүй, цаг нь болсон болоогүй өөрийгөө оллоо.

Гэтэл тэр Алиса надад таалагддаггүй ээ. Энэ тохиолдолд яах вэ?

1. Би бодсон шигээ ухаалаг нэгэн биш байж.

Ер нь өөрийгөө нээх ухаантай, мундаг гээд яваад байсан зүйл үгүй ч бас дутагдалтай гэдгээ анзаарахгүй байна гэдэг харамсалтай юм байна. Би хэдий мэдлэгтэй, зарим зүйлийг хэрхэн хийхээ маш сайн мэддэг ч өөрөөсөө мундаг хүмүүстэй өөрийгөө харьцуулахдаа чамлахгүй байж чадсангүй. Тэгэхээр би үргэлжлүүлэн суралцсаар л байх ёстой болж таарав.

2. Би зассан, мартсан гэж бодсон бүхнээ мартаагүй, өөрчлөөгүй байж. 

Хэсэг хугацаанд мартчихсан, огт тийм байдал гаргаагүй байлаа гээд дотор чинь орших өөдгүй, хэцүү зан чанар бүр арилсан гэсэн үг биш юм билээ. Би зүгээр л хэсэг анзаараагүй байсан. Одоо би тийм биш ээ, өөрчлөгдсөн гэж бодсон ч хэдэн сарын өмнөх танил мэдрэмжүүд дотор зурж эхлэхэд айж эхэлсэн юм. Үнэхээр би асуудлуудтайгаа бүрэн тэмцэж чадаагүй юм байна гэж! 

3. Энэ чигээрээ байвал би хүмүүсийг зовоох юм байна. Хамгийн гол нь би өөрийгөө зовоох юм байна.

"Би ийм л хүн" гээд байгаад байвал үнэхээр тэсэхгүй гэдгээ мэдэв. Би хүмүүст харагдаж байгаа шигээ биш, олон алдаа дутагдалтай хүн байсан. Үүнийгээ мэдэхэд, хүлээн зөвшөөрөхөд ч хэцүү. Гэхдээ үүнтэйгээ тэмцэхгүй юм бол энэ чигээрээ би өөрийн дургүй тийм хүн болж үлдэх гээд байв. Тиймээс бага багаар ч хамаагүй өөрчлөхгүй бол энэ хэцүү зан ааш минь бусдыг залхааж, намайг ч үнэхээр зовооно.

4. Одоо үүнээс цааш зугтаад яваад байх арга алга. 

Хэрэв өөрчлөлтийг яг одооноос өөртэйгөө тулж хийхгүй бол нэг мэдэхэд л энэ байдлаараа хөгширчихсөн байх вий дээ гэж бодохоос би айж эхлэв. Тиймээс надад таалагдах ч бай үгүй ч бай би үүнийгээ засна гэж шийдсэн юм.

Хөл хорионы үеэр өөртэйгөө маш их цагийг өнгөрүүлээд ирэхээр яалт ч үгүй өөрийгөө бага багаар танин мэдэж, анзаарч эхэлдэг юм байна. Хэрэв танд ч бас өөрийнхөө тухайд засах шаардлагатай зүйл байдаг бол надтай хамт ямар нэгэн арга замыг хайгаарай.

Эхний ээлжинд бүгдээрээ юу туршиж үзэх вэ?

1. Яг юуг өөрчлөх ёстой байгаагаа олж тогтоо 

Мэдээж уг үндсийг нь олохгүйгээр бид дорвитой өөрчлөлт хийж чадахгүй шүү дээ. Тиймээс таны хамгийн том асуудал юу вэ? Түүнийгээ ол.

2. Үлгэр жишээ нэгнийг олох 

Таны хүсэж буй үр дүнг хэдийнээ мэдэрсэн, яг хүсэж буй тийм байдлыг гаргаж чаддаг хүнийг олж, түүнээс үлгэрлэх хэрэгтэй. Бидний амьдралд хэсэг хугацаанд ч гэсэн ямар нэгэн ментор, зааварлагч, үлгэрлэгч заавал байх хэрэгтэй байдаг бололтой. 

3. Өөрчлөгдөж чадвал амьдрал чинь дагаад яаж өөрчлөгдөхийг бодоод үз

Төсөөлөхөд л сайхан байна уу? Бүх зүйл илүү амар амгалан, таатай болох нь мэдрэгдэж байна уу? Тэгвэл шууд зүтгэ. Үүнийгээ байнга бодож, түүндээ хүрнэ гээд шулууд.

4. Бодох хугацааг өөртөө заавал өг 

Яарсан, тэвдсэн, түрэмгий байдлыг багасгаарай. Та хэн нэгэнд хүчтэй үг хэлэх гэж буй бол эхлээд бод. Ямар нэг шийдвэр гаргах гэж буй бол сэтгэл хөдлөлөө дараад бод. Ер нь л өөртөө хэсэг чимээгүй, бодох цаг заавал гаргаж байгаарай.

5. Илүү эерэг байх гээд жаахан ч гэсэн хичээцгээе 

Үргэлж өнгөтэй, өөдрөг, сайхан талыг эхэлж харахыг хичээцгээе. Хэн нэгэн таныг гомдоосон ч уучилж, өөрийгөө тайван байлгах замыг олох, юу ч болсон инээх шалтгаан алах гээд үзье. Би өмнө нь ингэж үзээгүй л дээ. Нэг л муу юм тохиолдвол живчихдэг байсан. Харин одоо... би хүмүүст урам өгдөг, үлгэрлэдэг тийм хүн нь байхын тулд амьдралын сайхан талуудыг эхэлж хармаар байна. Та ч бас хичээгээрэй!

Illustrations: Schinako Moriyama

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.03.20
Алисагийн тэмдэглэл: Хайрын тухай янз бүрийн мэдрэмжийг зүрхэнд сийлэх 8 дуу
2
2024.03.20
Охидын яриа: Сарын тэмдэг чинь ирэх гэж буйг илтгэх 7 шинж & мэдэх ёстой бүх зүйл
3
2024.03.13
Алисагийн тэмдэглэл: Романтик харилцаанаас туйлдах мэдрэмжийн тухай
санал болгох
1
16 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
18 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
21 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
9
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.